• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 09.08

Цахим мэдээ 09.08

👷‍♂️Ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр зогсов. АНУ-ын эдийн засаг савлаж эхэллээ! 🚨

In partnership with

Шинэ 7 хоногийн мэнд! Монгол Улсын гадаад валютын албан нөөц 8-р сард 5.7 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар буюу 1 тэрбум гаруй доллароор өссөн таатай мэдээ танилцуулагдлаа. Энэ нь манай эдийн засгийн тогтвортой байдал, олон улсын төлбөрийн чадварыг бэхжүүлж буй чухал үзүүлэлт юм шүү дээ. 🇲🇳💵

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📈 Google шүүхэд ялалт байгуулж, хувьцаа түүхэн дээд ханш тогтоолоо. ⚖️

  • 👷‍♂️Ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр зогсов. АНУ-ын эдийн засаг савлаж эхэллээ! 🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 09 сарын 05-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.12% , Nasdaq 100 индекс +0.19% байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.51 , АрдКойн -1.53% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮208 сая буюу 5.77%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 Google шүүхэд ялалт байгуулж, хувьцаа түүхэн дээд ханш тогтоолоо. ⚖️

Эх сурвалж: CNBC.com

🤔 Юу болсон бэ? АНУ-ын шүүхийн шийдвэрээр Google (Alphabet Inc.) нь Chrome хөтөч болон Android үйлдлийн системээ зарах шаардлагагүй гэж үзсэн нь компанийн бизнесийн гол бүтцийг хадгалан үлдээх стратегийн ач холбогдолтой үйл явдал болов. Үүний зэрэгцээ, Google-ийн Apple-ийн Safari-тэй хийсэн олон тэрбум долларын хайлтын хэлцэл хэвээр үлдсэн нь технологийн хоёр аваргын санхүүгийн түншлэлийг хадгалж үлдлээ.

💡 Хөрөнгө оруулагчдад үзүүлэх нөлөө

Шүүхийн шийдвэрийн дараа зах зээл даруйд эерэг хариу өгч, Alphabet-ийн хувьцаа 8%-иар өсөж түүхэн дээд түвшинд хүрсэн бол Apple-ийн хувьцаа ч мөн 3–4%-иар нэмэгдэв. Энэ өсөлт нь зөвхөн богино хугацааны мэдээний хариу бус, харин Google-ийн бизнесийн урт хугацааны тогтвортой байдал, AI-ийн өрсөлдөөний шинэ эрин үеийн төлөвийг илэрхийлсэн эерэг дохио гэж шинжээчид үзэж байна.

⚔️ Зах зээл ба өрсөлдөөн

Шүүх Google-ийг зах зээлийн давамгайллыг урт хугацаанд ашигласан гэж үзсэн ч, ChatGPT, Perplexity, Claude зэрэг AI тоглогчдын гарч ирэлт нь хайлтын зах зээлд бодит өрсөлдөөн бий болгож буй тул хүчээр задалж бус, зах зээлийн өөрчлөлтөөр тэнцвэржүүлэх нь илүү оновчтой гэж шийджээ. 🤖

Эцэст нь байна аа… Энэхүү шийдвэр нь дэлхийн технологийн салбар дахь өрсөлдөөн, хууль эрх зүйн зохицуулалт, инновацийн хурдац гурвыг зэрэгцүүлсэн томоохон туршилт болж, антимонополь зохицуулалтын шинэ хэлбэрийг тодорхойллоо. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь богино хугацааны өсөлтөөс гадна, урт хугацааны тогтвортой байдлын баталгаа болж өгч байна. 🏦✨

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 👷‍♂️Ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр зогсов. АНУ-ын эдийн засаг савлаж эхэллээ! 🚨

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болсон бэ? АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо (BLS)-ны 8-р сарын тайланд nonfarm payrolls ердөө 22,000-аар нэмэгдсэн нь эдийн засагчдын 75,000 гэсэн таамгаас үлэмж доогуур гарлаа. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 4.3%-д хүрсэн нь хөдөлмөрийн зах зээл суларч байгаагийн тод шинж болов.

📉 Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд

Тайлангаас харахад, 7-р сард нэмэгдсэн 79,000 ажлын байр нь өмнөхөөсөө 6,000-гаар дээш засагдсан ч, 6-р сарын тоон үзүүлэлт цэвэр 13,000-аар буурсан хасагдал болж өөрчлөгдсөн байна. Энэ нь ажил эрхлэлтийн өсөлт сүүлийн саруудад тогтворгүй, доройтох хандлагатай байгааг нотоллоо.

Салбарын хувьд эрүүл мэндийн үйлчилгээ 31,000 ажлын байр нэмж тэргүүлсэн бол, нийгмийн халамжийн салбар 16,000 нэмэлт ажлын байр бий болгосон байна. Харин бөөний худалдаа болон үйлдвэрлэлийн салбар тус бүр 12,000 ажлын байр алдаж, эдийн засгийн тэнцвэргүй байдал улам тод харагдав. 🏭📉

💬 Шинжээчдийн байр суурь

Glassdoor компанийн ахлах эдийн засагч Даниел Жао: “Ажиллах хүчний зах зээл хөөрөлтөө алдаж байна. Наймдугаар сарын сул тоон үзүүлэлтүүд болон өмнөх саруудын доош засагдсан тоо нь бид тогтвортой зөөлөн буулт хийлгүй, шууд савалгаатай нөхцөлд орж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ. ⚠️

🏦 Холбооны Нөөцийн Сан (Fed) ба мөнгөний бодлого

  • Хөдөлмөрийн зах зээл суларч буй нь АНУ-ын Төв банкны (Federal Reserve) ирэх хурлын шийдвэрт чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Зах зээл дээрх хүлээлтээр, Fed энэ сард бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулах магадлал 100% гэж тооцоологдож байгаа бөгөөд, бүр цаашилбал 0.50%-ийн огцом бууралтын 12%-ийн магадлал ч нэмэгдсэн байна.

📊 Санхүүгийн зах зээлд үзүүлсэн нөлөө

Тайлан нийтлэгдсэний дараа хөрөнгийн зах зээлд ихээхэн өөрчлөлт гараагүй ч, хувьцааны үнэ өсөж нээгдсэнбол АНУ-ын төрийн сангийн өгөөж огцом буурсан байна. Энэ нь хөрөнгө оруулагчид хөдөлмөрийн зах зээлийн сулрал болон хүүний бууралтыг аль хэдийн тооцоолж, урьдчилан үнэлж эхэлсэнтэй холбоотой.

Эцэст нь байна аа… 8-р сарын хөдөлмөрийн тайлан нь АНУ-ын эдийн засагт ажиллах хүчний зах зээлийн сулрал эрчимжиж буйгтодорхой харууллаа. Эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг зарим салбар өсөлттэй хэвээр байгаа ч, үйлдвэрлэл болон худалдаа зэрэг гол салбарын бууралтууд нь эдийн засгийн хурдац саарч буйг нотоллоо. Хөдөлмөрийн зах зээлийн энэ сулрал нь АНУ-ын мөнгөний бодлого цаашид зөөлрөхийн тод дохио болж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇺🇸 АНУ чипний экспортын дүрмийг чангатгав: АНУ нь БНХАУ дахь TSMC, Samsung, SK Hynix компанийн түргэвчилсэн экспортын эрхийг энэ оны 12-р сарын 31-нээс хүчингүй болгож, цаашид зөвхөн тусгай зөвшөөрлөөр гаргах журамд шилжүүллээ. Энэ нь Бээжингийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн чадавхыг хязгаарлах алхам юм.

🇪🇺 Европын инфляц 8-р сард 2.1%-д хүрлээ: АНУ нь БНХАУ дахь TSMC, Samsung, SK Hynix компанийн түргэвчилсэн экспортын эрхийг энэ оны 12-р сарын 31-нээс хүчингүй болгож, цаашид зөвхөн тусгай зөвшөөрлөөр гаргах журамд шилжүүллээ. Энэ нь Бээжингийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн чадавхыг хязгаарлах алхам юм.

Starbucks Хятадын зах зээлийн үнэлгээ 5 тэрбум долларт хүрэв: Starbucks-ийн Хятадын бизнесийг худалдан авагчид 2025 оны таамагласан EBITDA-гийн 10 дахин буюу ойролцоогоор 5 тэрбум доллар гэж үнэлээд байна.

🇹🇭 Тайланд шинэ Ерөнхий сайдтай боллоо: Анутин Чарнвиракул сөрөг хүчний удирдагчидтай сонгууль болон Үндсэн хуулийн санал асуулгыг 4 сарын дотор явуулах тохиролцоонд хүрсний дараа Тайландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдлоо.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Уоррен Баффетийн анхны хөрөнгө оруулалт

Уоррен Баффет 11 настайдаа анхны хувьцаагаа 38 доллароор авч, 40 долларт зарсан ч дараа нь энэ хувьцаа 200 долларт хүрснийг хараад “урт хугацаанд хөрөнгө оруулахын үнэ цэнийг” ойлгосон гэдэг.

📄 Тайланг нь сонжвол: 📈 Broadcom: AI төлөв сайжрав

Broadcom-ийн (Q3) орлого жилийн дүнгээр 22%-иар өсөж 16.0 тэрбум долларт хүрсэн нь хүлээлтээс 0.1 тэрбумаар илүү гарлаа. Non-GAAP EPS нь 1.69 доллар болж, таамгаас 0.03-оор давсан байна.

AI-тай холбоотой орлого жилийн дүнгээр 63%-иар өсөж 5.2 тэрбум долларт хүрч, таамгийг давлаа. Цаашилбал, Q4-ийн AI хагас дамжуулагчийн орлогын таамаг 6.2 тэрбум доллар байгаа нь зах зээлийн 5.8 тэрбум долларын консенсусыг илт давсан үзүүлэлт. Нийт орлогын таамаг ч 17.4 тэрбум доллар болж, 17.0 тэрбум долларын хүлээлтээс өндөр гарчээ.

Хамгийн том мэдээ нь CEO Хок Тан-аас ирсэн бөгөөд тэрээр шинэ томоохон AI хэрэглэгч (таамаглаж буйгаар OpenAI)-г 10 тэрбум долларын захиалгатай гэж зарлаж, 2026 оны санхүүгийн жилд AI орлогын “мэдэгдэхүйц” хурдацтай өсөлт амлалаа. 🤖

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Receive Honest News Today

Join over 4 million Americans who start their day with 1440 – your daily digest for unbiased, fact-centric news. From politics to sports, we cover it all by analyzing over 100 sources. Our concise, 5-minute read lands in your inbox each morning at no cost. Experience news without the noise; let 1440 help you make up your own mind. Sign up now and invite your friends and family to be part of the informed.