• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 04.28

Цахим мэдээ 04.28

Хөрөнгө оруулалтын 7 хоног 📊

In partnership with

Шинэ 7 хоногийн мэнд! Ард Санхүүгийн Нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд хамтран хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, нэгж эрх эзэмшигчид, харилцагчдаа нээлттэй хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулах “Хөрөнгө оруулалтын 7 хоног” нэгдсэн арга хэмжээ 2025 оны 4 сарын 28-наас 5 сарын 2-нд Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбар болон 13, 17 давхруудад зохион байгуулагдах юм.

Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж, хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцохоос гадна сонирхолтой хөтөлбөрт арга хэмжээнд Хамтдаа оролцохыг урьж байна.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🌟 Alphabet стратегийн бодлогоо өөрчиллөө. Хувьцааны ханш өслөө! 📈

  • 📉 Долларын хаанчлал ганхаж байна. DXY түүхэн доод амжилтад! 💥

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 04 сарын 25-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +5.59% , Nasdaq 100 индекс +7.82% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +12.17% , АрдКойн +2.26% өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮786 сая буюу 26.17%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🌟 Alphabet стратегийн бодлогоо өөрчиллөө. Хувьцааны ханш өслөө! 📈

Эх сурвалж: WSJ.com

🤔 Юу болов: Технологийн аварга Alphabet Inc (GOOGL) нь 2025 оны 1-р улирлын тайлангаа зарлах үеэр нийт 70 тэрбум долларын хувьцаа буцаан худалдан авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том хэмжээний хувьцаагаа халааслах шийдвэр боллоо. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн чухал дохио боллоо.

🗣️ Яагаад хувьцаагаа халааслах нь чухал вэ?

Хувьцаа дахин худалдан авах буюу share buyback гэдэг нь компани зах зээл дээр байгаа өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авснаар нийт зах зээлд байгаа хувьцааны тоог бууруулж, хувьцаа эзэмшигчдийн үнэлгээг өсгөдөг стратеги юм.

  • Энэ нь нэгж хувьцааны ногдол ашиг (EPS)-ийг нэмэгдүүлдэг

  • Хувьцааны ханшид эерэг дохио өгдөг

  • Компанийн удирдлагууд компанийнхаа ирээдүйн ашиг орлогод итгэлтэй байгааг харуулах

📊 Alphabet-ийн 2025 оны 1-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүд:

  • Орлого: 80.54 тэрбум доллар (+15% өмнөх оны мөн үе)

  • Цэвэр ашиг: 23.66 тэрбум доллар (+57% өмнөх оны мөн үе)

  • EPS: 1.89 нэгж хувьцааны ногдол ашиг (хүлээлт 1.51 доллар)

  • Үйл ажиллагааны ашгийн хэмжээ (Operating Margin): +32% (2024Q1: +25%)

🔺 YouTube болон Google Cloud-ийн орлогоос хамгийн хүчтэй өсөлтүүд ажиглагдсан:

  • YouTube Ads: 8.09 тэрбум доллар (+21%)

  • Google Cloud: 9.57 тэрбум доллар (+28%), анх удаа үйл ажиллагааны ашиг 900 сая долларт хүрсэн

📈 Хувьцааны ханшийн хөдөлгөөн:

Мэдэгдлийн дараа GOOGL хувьцааны ханш aftermarket-д +12% орчим өссөн бөгөөд энэ нь компанийн бүтээмж өндөр байгааг зах зээл өндрөөр үнэлж буйг илтгэж байна.

2024 онд Alphabet нь мөн адил 70 тэрбум долларын buyback хийж байсан. Харин энэ удаагийн хөтөлбөр нь тус компанийн “хэт том бэлэн мөнгөний нөөц”-ийг (170 тэрбум доллар) үр ашигтай зарцуулах нэг алхам гэж үзэж байна.

📋 Хөрөнгө оруулагчид:

  • Alphabet нь хүчтэй орлогын өсөлт, тогтвортой ашиг, мөнгөн хөрөнгийн нөөцөөрөө технологийн салбарын хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын нэг хэвээр байна.

  • Хувьцаа дахин худалдан авалт нь үнэлгээ өсөх, ирээдүйд ногдол ашиг төлөх боломжийг улам нэмэгдүүлж буй эерэг хүчин зүйл юм.

Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 📉 Долларын хаанчлал ганхаж байна: DXY түүхэн доод амжилтад! 💥

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? АНУ-ын валютын индекс болох U.S. Dollar Index (DXY) нь Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний 100 хоногт түүхэн дэх хамгийн том уналтыг үзүүлж байна. Энэ нь зах зээлийн орчин, АНУ-ын мөнгөний бодлого, эдийн засгийн хүлээлттэй нягт холбоотойгоор хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна.

📊 DXY гэж юу вэ? U.S. Dollar Index (DXY) гэдэг нь АНУ-ын долларыг 6 гол валютуудтай харьцуулсан үзүүлэлт юм:

  • Евро (EUR) – 57.6%

  • Япон иен (JPY) – 13.6%

  • Британийн фунт (GBP) – 11.9%

  • Канад доллар (CAD) – 9.1%

  • Шведийн крон (SEK) – 4.2%

  • Швейцарийн франк (CHF) – 3.6%

Индекс өсвөл доллар бусад валюттай харьцуулахад хүчирхэгжиж буйг, харин буувал сулралыг илэрхийлдэг.

📉 2025 оны эхний 100 хоногт юу болов?

  • DXY индекс 4.5% орчим унасан байна

  • Энэ нь 1967 оноос хойших хамгийн том эхний 100 хоногийн уналт болж байна

  • Түүхэнд ийм их хэмжээний бууралт зөвхөн 2009 оны санхүүгийн хямралын үеэр тохиолдож байсан.

👉 Түүхэн дундаж: Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт DXY индекс ихэвчлэн 0.5% орчим өсдөг байсан. Энэ удаагийн 4.5%-ийн уналт бол стандарт хэлбэлзлээс ихээхэн зөрсөн үзэгдэл юм.

🏦 Уналтын гол шалтгаанууд:

  1. АНУ-ын бодлогын хүүгийн буурах хүлээлт

    • Холбооны Нөөцийн Сан (Fed) 2025 онд хүүг огцом бууруулах төлөвтэй байгаа талаар олон удаа дохио өгсөн.

    • Хөрөнгө оруулагчид хүү буурахтай зэрэгцэн долларын өгөөж буурахыг тооцоолсон.

  2. Эдийн засгийн өсөлтийн эргэлзээ

    • АНУ-ын зарим эдийн засгийн үзүүлэлтүүд (үйлдвэрлэлийн индекс, хэрэглээний зарцуулалт гэх мэт) хүлээлтээс доогуур гарсан.

    • Энэ нь эдийн засгийн сааралт эхлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

  3. Глобал хөрөнгийн зах зээлд эрэлт өссөн

    • Европ болон Азийн хөрөнгийн зах зээлүүд сэргэж, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө рүү шилжсэн нь долларыг сулрууллаа.

  4. АНУ-ын төсвийн алдагдал, өрийн асуудал

    • Төсвийн алдагдал түүхэн өндөр түвшинд байгаа нь долларын ирээдүйд итгэх итгэлийг бууруулав.

📈 Ирээдүйд юу хүлээгдэж байна вэ?

  • Fed-ийн бодлогын шийдвэрүүд (ялангуяа зээлийн хүүгийн өөрчлөлтүүд) DXY-ийн хөдөлгөөнийг шууд удирдана.

  • Эдийн засгийн үзүүлэлтүүд (Ажлын байрны тайлан, CPI инфляцын өгөгдөл гэх мэт) чухал нөлөө үзүүлнэ.

  • Хэрэв хүүгийн бууралт баталгаажвал долларын сулрал үргэлжилж магадгүй бөгөөд алт, криптовалют зэрэг бусад хөрөнгийн ангилалд эерэг нөлөө үзүүлж болзошгүй.

🧠 Хөрөнгө оруулагчдад зориулсан дүгнэлт:

  • Долларын индексийн уналт нь гадаад хөрөнгийн зах зээлүүдэд хөрөнгө оруулалтын боломж нээж байна.

  • Мөн инфляцын эсрэг хамгаалах хөрөнгө (алт, крипто, үндсэн бараа бүтээгдэхүүн) сонирхол татаж эхэлсэн байна.

  • Гэсэн ч DXY-ийн уналт урт хугацаанд тогтвортой үргэлжлэх эсэх нь АНУ-ын эдийн засгийн бодлогоос ихээхэн хамаарна.

Мөн та бондын мэдээлэл авах бол манай сошиал хуудсанд хандахад л болно. 😊

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

⚡️ Дата баазууд яасан гэнэ ээ: Amazon (AMZN) болон Nvidia (NVDA) компаниуд хиймэл оюун ухаанаас (AI) хамааралтай мэдээллийн төвийн эрэлт эрчимтэй хэвээр байгааг онцолж, хөрөнгө оруулагчдын “эрэлт буурах вий” гэсэн болгоомжлолыг няцаалаа. Мөн эдгээр компаниуд AI дэд бүтцээ тэлэхтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэгцээ урт хугацаандаа өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг дурдсан байна.

🇨🇳 Хятадын тарифийн өөрчлөлт: Хятад улс технологийн салбараа хамгаалахын тулд АНУ-д үйлдвэрлэсэн зарим хагас дамжуулагч болон нисэх онгоцны сэлбэг дээр ногдуулж байсан 125%-ийн хариу тарифийг чимээгүйгээр цуцалжээ. Эдгээр хөнгөлөлтүүдийг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд энэ үйлдэл нь үргэлжилж буй худалдааны дайны нөхцөлд Хятадын дотоод технологийн хөгжлийг дэмжих зорилготой гэж үзэж байна.

💵 Coinbase шимтгэлийн хөнгөлөлт: Coinbase (COIN) компани PayPal-ийн (PYPL) тогтвортой койн болох PYUSD-тэй холбоотой гүйлгээний шимтгэлийг цуцалжээ. Мөн арилжаачид PYUSD-г шууд АНУ-ын доллар болгон хөрвүүлэх боломжтой болсон байна.

🏢 Google-ийн оффисийн бодлого: Google (GOOGL) зарим алсын зайн ажилчдад зориулан заавал оффист эргэн ирэх шаардлага тавьж эхэлжээ. Хэрэв энэ журмыг мөрдөхгүй бол ажлын байраа алдах эрсдэлтэй гэдгийг анхааруулсан байна. Энэхүү бодлого нь зардлаа бууруулж, хөрөнгийн зарцуулалтаа AI дэд бүтцэд чиглүүлэх зорилготой юм.

📉 Meta-ийн зар сурталчилгааны алдагдал: Meta (META) компани 2025 онд ойролцоогоор 7 тэрбум долларын зар сурталчилгааны орлогоо алдах эрсдэлтэй байна. Энэ нь Трампын шинэ тарифийн бодлоготой холбоотойгоор Хятадын жижиглэн худалдаачдын зардал буурч байгаатай холбоотой. Эх сурвалжийн мэдээлснээр, 2024 онд Хятад улс Meta-ийн нийт орлогын 11%-ийг бүрдүүлж, 18.35 тэрбум доллар оруулсан байна.

🔍 FUND MANAGER: Яагаад санд хөрөнгө оруулах ёстой вэ?

Сан нь таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулагч удирдаж өсгөх хамгийн хялбар, ухаалаг хөрөнгө оруулалтын сонголт юм.

Өөрөөр хэлбэл, та өөрөө өдөр бүр зах зээлийн мэдээ, хувьцааны ханш судлахгүйгээр сангийн менежерийн туршлага, стратегид найдан хөрөнгөө өсгөж боломжтой.

Яагаад санд хөрөнгө оруулах ёстой вэ?

  • Мэргэжлийн удирдлага: Сангийн менежерүүд санхүүгийн зах зээлд олон жилийн туршлага, нарийн судалгаан дээр үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг.

  • Эрсдэлийг хуваалцах боломж: Нэг хувьцаанд бүх мөнгөө хийхээс илүүтэйгээр олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнд тараан байршуулж, эрсдэлийг бууруулна.

  • Цаг, зардал хэмнэлт: Та өөрийн өдөр тутмын ажлаа хийж байх зуур мэргэжлийн баг таны хөрөнгийг удирдаж өгнө.

  • Ил тод байдал: Сангийн бүтцийг, хөрөнгө оруулалтын багцийг та сар бүр харж, хянаж болно.

  • Урт хугацааны өсөлт: Сангууд хөрөнгийг урт хугацаанд тогтвортой өсгөхөд зориулагдсан стратеги ашигладаг.

Жишээ:

Төсөөлөөд үзье — та сар бүр ₮100,000-г хувьцаанд оруулмаар байна гэж бодъё.

Хэрэв та ганцаараа хөрөнгө оруулбал:

  • Ямар хувьцаа сонгохоо, хэзээ авах, зарахаа өөрөө шийдэх

  • Эрсдэл ихсэж, заримдаа алдах ч эрсдэл гэх зүйлстэй тулгарах боломжтой.

Харин мэргэжлийн санг сонговол:

  • Таны мөнгийг олон төрлийн үнэт цаасанд ухаалгаар хуваарилах.

  • Туршлагатай шинжээчдийн баг үнийн хэлбэлзэл, зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцоолох.

  • Та хялбарханаар өгөөж хүртэж, урт хугацаанд хөрөнгөө өсгөж чадна.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? “Баавгайн зах зээл” гэдэг нь үнэт цаасны үнэ буурч байгааг, харин “Бухын зах зээл” нь үнэ өсч байгааг илэрхийлдэг.

Эдгээр нэршил нь амьтдын дайрах онцлогоос үүдэлтэй бөгөөд бух урдаас дээш өргөж, баавгай урдаас доош дарж дайрдгийг бэлгэдсэн аж.

📄 Тайланг нь сонжвол: Tesla (TSLA) 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Үзүүлэлтүүд нь зах зээлийн хүлээлтээс доогуур гарлаа. Компанийн нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9%-иар буурч, 19.34 тэрбум долларт хүрчээ. Үүний дотор автомашины орлого 20%-иар унаж, 14 тэрбум доллар болсон байна. Үүнээс шалтгаалан компанийн цэвэр ашиг 71%-иар багасаж, ердөө 409 сая доллар болжээ. Энэхүү уналтад хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хөрөнгө оруулалтын өртөг өссөн, тээврийн хэрэгслийн үнийг бууруулсан нь ашигт ажиллагаанд дарамт үүсгэсэн зэрэг гол хүчин зүйлс нөлөөлжээ.

Tesla одоогоор 2025 оны орлогын төлөвлөгөөгөө танилцуулаагүй байгаа бөгөөд худалдааны дайн, тарифын тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан болгоомжлол үзүүлж буй. Түүнчлэн, Гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн DOGE (Dogecoin)-той холбоотой ажлын цагийг багасгана гэдгээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад компанийн хувьцааны ханш өсөх дохио болжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Stay up-to-date with AI

The Rundown is the most trusted AI newsletter in the world, with 1,000,000+ readers and exclusive interviews with AI leaders like Mark Zuckerberg, Demis Hassibis, Mustafa Suleyman, and more.

Their expert research team spends all day learning what’s new in AI and talking with industry experts, then distills the most important developments into one free email every morning.

Plus, complete the quiz after signing up and they’ll recommend the best AI tools, guides, and courses – tailored to your needs.