• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 09.22

Цахим мэдээ 09.22

🇯🇵 Япон улсын инфляц буурч, Төв банк хүүгээ хэвээр хадгаллаа 🤝🏻

In partnership with

Шинэ 7 хоногийн мэнд! 😊 Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ХНС анх удаа энэ онд бодлогын хүүгээ бууруулж, Nvidia Intel-д 5 тэрбум долларын хөрөнгө оруулж зах зээлийн үнэлгээг хүчтэй тэлэв.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын ХНС энэ онд дахин бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна 🗣️

  • 🇯🇵 Япон улсын инфляц буурч, Төв банк хүүгээ хэвээр хадгаллаа 🤝🏻

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 09 сарын 19-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.92% , Nasdaq 100 индекс +1.85% байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.08% , АрдКойн +16.91% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5,1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮101 сая буюу 1.98%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇺🇸 АНУ-ын ХНС энэ онд дахин бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна 🗣️

Эх сурвалж: finanace.yahoo.com

🤔 Юу болов? АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 2025 оны анхны шийдвэрээр бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж, 4.00–4.25 хувийн түвшинд тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойшхи анхны бууралтын алхам болж байна.

🗳 Хорооны санал ба маргаан

Шийдвэр санал хураалтаар хуваагдмал гарсан бөгөөд шинээр томилогдсон захирал Стивен Миран илүү өөрчлөлтийг дэмжиж, 0.5 нэгжийн бууралтыг санал болгожээ.

📊 Хөрөнгийн зах зээлийн хариу үйлдлүүд

S&P 500 болон Nasdaq зэрэг үндсэн индексүүд өсөлттэй байсан ч нийт зах зээл бага зэрэг уналттай тал руугаа шилжсэн. 

  • Dow Jones индекс өсөлттэй бөгөөд энэ мэдээг дагаад томоохон компаниудын хувьцаанууд эергээр хөдлөв.

  • Russell 2000, жижиг компаниудын индекс нь Fed-ийн хүү бууралт болон зах зээлийн таамаг дээр үндэслэн түр зуурын сэргэлтийг авч өсөлт үзүүлсэн.

  • Хөрөнгө оруулагчид эхэндээ хүү бууруулсан мэдээнд эерэг хүлээлттэй хариу өгсөн ч, Jerome Powell-ийн хэвлэлийн хурлын үед зарим анхааруулга ирснээр зарим хувьцаанууд шууд уналтад оржээ.

  • Мөн засгийн газрын бондын өгөөжүүд (US Treasury yields) бууралт болон Powell-ын үгнээс хамаарч өсөх хандлагатай болсон.

🗣 Жером Пауэллын байр суурь

Fed-ийн тэргүүн Жером Пауэлл хэлэхдээ:

“Инфляцыг тогтворжуулах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр зорилгын хооронд зөрчил нэмэгдэж байна. Ажилгүйдлийн эрсдэл одоо бодит байдал болсон тул бодлогыг тэнцвэржүүлэх шаардлагатай” гэж мэдэгдэв.

Тэрээр мөн “Эрсдэлгүй зам гэж үгүй. Энэ бол бодлого тодорхойлогчдын хувьд туйлын төвөгтэй нөхцөл”хэмээн онцоллоо.

👀 Цаашдын төлөв

Төв банк энэ онд нэмэлт хоёр удаагийн бууралтыг хийхээр төлөвлөж буйг шинэчилсэн таамагт дурджээ. Энэ нь 6 дугаар сарын төсөөллөөс нэмэгдсэн бөгөөд хөдөлмөрийн зах зээл суларч байгаа ч инфляц 3.1% түвшинд тогтвортой хадгалагдаж буйтай холбоотой юм.

📈 Эдийн засгийн үзүүлэлтүүд

  • Инфляц: 3.1% (өмнөх төсөөлөлтэй адил)

  • ДНБ-ийн өсөлт: 1.6% (өмнөх 1.4%-аас нэмэгдсэн)

  • Ажилгүйдэл: 4.5% (одоогоор 4.3%)

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇯🇵 Японы инфляц буурч, Төв банк хүүгээ хэвээр хадгаллаа 🤝🏻

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болов? Японы Төв банк (Bank of Japan) ээлжит хурлаараа бодлогын хүүг 0.5% түвшинд хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь төв банкны сүүлийн саруудад баримталж буй бодлогын үргэлжлэл юм.

🛒 Инфляцын төлөв

2025 оны 8-р сард улсын үндсэн инфляц 2.7% болж буурсан нь 2024 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо. Хүнсний барааны үнийн дарамт аажмаар сулрах хандлага гарч буй нь энэ үзүүлэлтэд голлон нөлөөлсөн байна.

🏦 Бодлогын байр суурь

BOJ захирлууд “инфляц зорилтот түвшинд тогтвортой буух хүртэл” мөнгөний бодлогоо огцом өөрчлөхөөс зайлсхийж байна. Валютын ханш болон дэлхийн эрэлт сул байгаа нь тэднийг болгоомжтой алхам хийхэд хүргэж буй хүчин зүйлсийн нэг юм.

👀 Ирээдүйн төлөв

Шинжээчдийн үзэж буйгаар инфляцын дарамт багассан ч Японы эдийн засгийн өсөлт сул хэвээр байгаа нь Төв банканд хүндрэлтэй сонголт үлдээж байна. Хэт хурдан чангаруулалт хийх нь эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүй бол, хэтэрхий сул мөнгөний бодлого нь инфляцыг дахин өдөөх эрсдэлтэй хэвээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📈 Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд: Alphabet (GOOGL) компани анх удаа 3 их наяд долларын үнэлгээнд хүрлээ. Энэ өсөлт нь хиймэл оюуны эрчтэй хөгжил, шүүхийн таатай шийдвэр, мөн хувьцааны жилийн эхнээс хойших 32%-ийн өсөлтөөр дэмжигдсэн байна.

🌏 Wells Fargo-ийн банкир Хятадаас буцлаа: АНУ-тай хийсэн хэлэлцээрийн дараагаар Хятад улс Wells Fargo-ийн захирлуудын нэг Чэньюэ Маог АНУ руу буцахыг зөвшөөрчээ. Түүнийг хэдэн сарын турш Хятадаас гарах эрхийн хоригт байлгасан нь бизнесийн орчны талаар олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоож байсан юм.

🚫 Хятад Nvidia-ийн AI чипийг хориглов: Alibaba зэрэг хиймэл оюун ухаан болон технологид суурилсан компаниуд худалдан авах боломжгүй боллоо.

🔺 Intel огцом өсөв: Intel (INTC) компанийн хувьцаа урьдчилсан арилжаанд 30%-иар өсөв. Энэ нь Nvidia-гийн 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт болон стратегийн түншлэл байгуулах шийдвэртэй холбоотой.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? АНУ-ын хамгийн богино хугацааны хямрал

2020 оны цар тахлын эхний үед АНУ-ын хөрөнгийн зах зээл S&P 500 индексээр 34%-иар унасан ч ердөө 33 хоногийн дотор сэргэж, түүхэнд хамгийн богино “bear market” болжээ.

📄 Тайланг нь сонжвол: 🚚 FedEx: Илгээмжийн эрэлт нэмэгдэв

FedEx санхүүгийн тайлан хүчтэй эхлүүлж, орлого нь жилийн өмнөхөөс 3%-иар өсөж 22.2 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь зах зээлийн таамгаас 550 сая доллароор давсан байна. Түүнчлэн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 3.83 доллар болж, хүлээлтээс 0.22 доллароор давжээ.

Express сегмент дахин үр дүнг голлон хөтөлсөн бөгөөд яаралтай илгээмжийн үнэ нэмэгдэж, АНУ-ын дотоодын багцын хэмжээ өссөн нь Freight сегментийн сулралтыг нөхсөн байна. Зардал бууруулах хөтөлбөрүүд мөн үйл ажиллагааны ашгийн хэмжээг дээшлүүлсээр байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Daily Newsletter for Intellectually Curious Readers

Join over 4 million Americans who start their day with 1440 – your daily digest for unbiased, fact-centric news. From politics to sports, we cover it all by analyzing over 100 sources. Our concise, 5-minute read lands in your inbox each morning at no cost. Experience news without the noise; let 1440 help you make up your own mind. Sign up now and invite your friends and family to be part of the informed.