- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 09.29
Цахим Мэдээ 09.29
📈 Alibaba: AI хөрөнгө оруулалт хувьцааны ханшийг түүхэн дээд түвшинд хүргэлээ 🇨🇳

Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн долоо хоногт Ардкойн (ARDX)-ны ханш 17% өсөж, сүүлийн гурван долоо хоногт нийтдээ 39%-иар нэмэгдлээ. Энэ өсөлт нь сар бүрийн 1.5 сая Ардкойны шагналын сантай “Түмэн Ард”-ын уралдаантай холбоотой бөгөөд ханш 43 төгрөгт хүрч, 2022 оны 3 сараас хойших дээд түвшинд хүрэв. 🎉
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈 Alibaba: AI хөрөнгө оруулалт хувьцааны ханшийг түүхэн дээд түвшинд хүргэлээ 🇨🇳
🇺🇸 АНУ-ын инфляц шинжээчдийн таамгийн дагуу гарсан хэдий ч ХНС-ийн зорилтод инфляц 2% юм. 🤔
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 09 сарын 26-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.16% , Nasdaq 100 индекс -0.34% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -2.25% , АрдКойн +17.81% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮911 сая буюу 24.91%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 Alibaba: AI хөрөнгө оруулалт хувьцааны ханшийг түүхэн дээд түвшинд хүргэлээ 🇨🇳

Эх сурвалж: finanace.yahoo.com
🤔 Юу болов? Хонконгийн биржид бүртгэлтэй Alibaba-ийн хувьцааны ханш сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, лхагва гарагийн арилжааны үеэр 6 гаруй хувиар өссөнөөр оны эхнээс хойших нийт өсөлт 107 %-д хүрлээ. Энэ өсөлтөд компанийн хиймэл оюуны салбар дахь идэвхтэй хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн болон технологийн шинэчлэлүүд голлон нөлөөлжээ.
📊 Зах зээлийн төлөв байдал
Alibaba хиймэл оюуны дэд бүтэц, дата төвийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтаа өмнө зарласан 380 тэрбум юаниас давуулан нэмэгдүүлэхээр мэдэгдэж, шинэ үеийн AI загвар болох Qwen3-Max-ийг танилцуулсан нь зах зээлээс өндөр үнэлгээ авчээ.
🧠 AI дата төвүүд тэлсээр
Компанийн Гүйцэтгэх захирал Эдди Вү-гийн онцолсноор, Alibaba “бүрэн хэмжээний хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгч” болох стратеги баримталж, томоохон AI загваруудыг сургаж, зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай тооцоолох хүчин чадлыг өөрийн дата төвүүдээр хангаж байна.
👉🏻 Цаашид байна аа… Alibaba олон улсын өргөжилтийн хүрээнд Бразил, Франц, Нидерланд зэрэг улсад анхны дата төвүүдээ нээж, 2026 оноос эхлэн Мексик, Япон, Өмнөд Солонгос, Малайз болон Дубайд шинэ дата төвүүд нэмж байгуулахаар төлөвлөж буй.
👀 Эцэст байна аа… Эдгээр мэдэгдэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь компанийн ирээдүйн өсөлтийн итгэлцлийг нэмэгдүүлж, хувьцааны ханш Хонконгийн арилжаанд 9.2 %-иар, АНУ дахь ADR нь 8 %-иар өсөхөд хүргэсэн байна. Энэ нь Alibaba-ийн зах зээлд эзлэх байр суурь, AI чиглэлд өрсөлдөх чадварыг бататгасан томоохон дохио болж байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын инфляц шинжээчдийн таамгийн дагуу гарсан хэдий ч ХНС-ийн зорилтод инфляц 2% юм. 🤔

Эх сурвалж: wsj.com
🤔 Юу болов? АНУ-ын инфляцын түвшин 8-р сарын байдлаар жилийн хувьд 2.9% хэвээр хадгалагдаж, шинжээчдийн хүлээлттэй таарлаа. Энэ нь Холбооны Нөөцийн Сангийн инфляцын гол хэмжүүр болох core PCE (Personal Consumption Expenditures) индексийн дүн юм.
📈 Орлого ба зарцуулалт
Өрхийн орлого 8-р сард 0.4%-иар нэмэгдсэн бол өрхийн зарцуулалт 0.6%-ийн өсөлттэй гарч, хоёул шинжээчдийн таамгаас 0.1 нэгжээр өндөр гаржээ. Мөн хуримтлалын түвшин 4.6%-д хүрч, өмнөх сараас 0.2 нэгжээр өсжээ. Энэ нь иргэд орлогоо өсгөхөөс гадна зарцуулалт болон хуримтлал зэргээ нэмэгдүүлж байгааг харуулж байна.
🏠 Салбарын хөдөлгөөн
Барааны үнэ: +0.1%
Үйлчилгээний үнэ: +0.3%
Хүнс: +0.5%
Эрчим хүч: +0.8%
Орон сууцны зардал: +0.4%
🏦 ХНС-ийн байр суурь
ХНС-ийн инфляцын зорилтоо 2%-д тогтоосон ч энэ удаагийн үзүүлэлтүүд бодлогын хүүг өөрчлөх магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт ХНС бодлогын хүүг 0.25 нэгжээр бууруулж, 4.00–4.25%-ийн түвшинд хүргэсэн бол энэ оны үлдсэн хугацаанд дахин 2 удаагийн бууралтыг хийхээр тооцож буйгаа илэрхийлсэн.
📉 Зах зээлийн хариу үйлдэл
Тус мэдээ гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлтөө нэмэгдүүлж, бондын өгөөж бага зэрэг буурсан байна. Төв банкын дараагийн алхамын хувьд зах зээл 10-р сард дахин хүү бууруулахыг өндөр магадлалтай гэж харж байгаа ч 12 дугаар сард дахин буурах эсэхэд тодорхой бус байдал ажиглагдаж байна.
👀 Эцэст нь байна аа… Инфляц ХНС-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа ч хэрэглэгчдийн орлого, зарцуулалт хүчтэй өсөж буй нь АНУ-ын эдийн засаг эрэлт талаасаа тэсвэртэй байгааг харуулж байна. Гэхдээ тариф, эрчим хүч, хүнсний үнийн хэлбэлзэл удаан хугацааны эрсдэл хэвээр үлдэж байгаа тул бодлого тодорхойлогчдын сонголт улам хүнд болж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
🧐 СОНОРДУУЛАХАД БАЙНА АА.. “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн (ХОС) цэвэр хөрөнгийн үнэлгээ өслөө.
📈 Өсөлт нэмэгдсээр: “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн нэгж эрхийн үнэлгээ 2022 оны 4-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрч, 144.31 төгрөгөөр үнэлэгдээд байна.
🌍 Гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэв: 2025 оны нэгж эрх эзэмшигчдийн хурлаар нийт актив дахь гадаад хувьцааны эзлэх хэмжээг 20%-д хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл 2025 оны 9-р сарын байдлаар гадаад хувьцааны эзлэх хэмжээ 18%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарчээ.
⛏ ERDN: Сангийн нийт активын 16 орчим хувийг бүрдүүлж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (MSE: ERDN, TSX: ERD)-ийн хувьцаа 2024 оны эцсээс хойш 114%-ийн өсөлт үзүүлжээ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚗 Berkshire Hathaway BYD дахь хөрөнгө оруулалтаасаа гарлаа: Berkshire Hathaway компани BYD-ийн эзэмшиж байсан бүх хувьцаагаа зарснаар 2008 онд хийсэн 230 сая долларын хөрөнгө оруулалтаа 20 дахин өсгөсөн бол уг гаралт нь Хятадын цахилгаан машины үйлдвэрлэгчийн борлуулалт болон ашгийн уналтын үе тохиож байна.
🇨🇳 Хятадын Төв банк бодлогын гол хүүгээ хэвээр үлдээлээ: БНХАУ-ын Ардын банк нэг бодлогын жишиг хүүг 3.0%, таван жилийнхийг 3.5% түвшинд өөрчлөлтгүй хэвээр хадгаллаа. Албаныхан хэрэглээний эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гүнзгийрч буй энэ үед эдийн засгийг дэмжих нэмэлт арга хэмжээ авч үзэж байна.
📱 Apple-ийн хувьцаа 2025 онд эерэг үзүүлэлтэд хүрлээ: Apple-ийн хувьцаа 2025 он гарснаас хойш 2%, өнгөрсөн оны мөн үеэс 12.2% өслөө. Энэ нь шинээр танилцуулсан iPhone Air-ийн хүчтэй эрэлтээс гадна хиймэл оюуны шинэ боломжууд бүхий AirPods болон Apple Watch-ийн загварууд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсээр байна.
💊 Eli Lilly Техаст үйлдвэрт хөрөнгө оруулна: Eli Lilly (LLY) нь таргалалтын эсрэг эм болон бусад эмийн үйлдвэрлэлийн зориулалттай 6.5 тэрбум долларын үнэтэй үйлдвэрийг Хьюстонд барихаар төлөвлөж, АНУ дахь үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлжээ.
📉 Трампын чипний импортын шинэ төлөвлөгөө: АНУ дотоод үйлдвэрлэлтэйгээ тэнцэхгүй импорт хийсэн тохиолдолд тариф ногдуулах бодлого боловсруулж байгаа нь Apple, Dell зэрэгт дарамт, харин АНУ-д үйлдвэрлэлээ тэлж буй Micron, GlobalFoundries, TSMC-д давуу тал болж магадгүй.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Apple компанийн сэргэлт 🍏
1997 онд Apple дампуурлын ирмэг дээр байсан бөгөөд Microsoft 150 сая долларын хөрөнгө оруулалт хийж аварсан. Өнөөдөр Apple 3 гаруй их наяд долларын үнэлгээтэй компани болсон.

📄 Тайланг нь сонжвол: 🧠 Micron улирлын тайлан: Хүлээлтээс давсан орлого ба ашиг
Micron компани улирлын тайлангаа танилцуулж, ашиг болон орлого нь шинжээчдийн хүлээлтээс давж гарлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 3.03 доллар байсан нь 2.86 доллар гэсэн таамгаас өндөр гарсан бөгөөд орлого нь 11.32 тэрбум доллар болж, 11.22 тэрбум долларын хүлээлтээс давсан байна.
Түүнчлэн компанийн удирдлагууд дараагийн улирлын орлого 12.5 тэрбум доллар орчим байх төлөвтэй гэж мэдэгдсэн нь шинжээчдийн дунджаас (11.94 тэрбум доллар) илүү гарсан таамаг байлаа.
Өнгөрсөн улиралд Micron-ийн цэвэр ашиг 3.2 тэрбум доллар (нэгж хувьцаанд 2.83 доллар ) байсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 887 сая доллароор (нэгж хувьцаанд 0.79доллар) илүү байжээ.
2025 он гарснаар тус компанийн хувьцаа ойролцоогоор 2 дахин өссөн бөгөөд энэ нь санах ой, хадгалах төхөөрөмжийн үйлдвэрлэл хийдэгтэй, ялангуяа AI-ийн эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой. Учир нь Nvidia-ийн өндөр түвшний AI чипүүдэд шаардагдах High-Bandwidth Memory (HBM)-ийг Micron үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь компанийн өсөлтөд маш хүчтэй дэмжлэг боллоо.
“Компанийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 46%-иар өссөн байна.”

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Get The Crypto Playbook for 2025
Keeping up with crypto while working a full-time job? Nearly impossible.
But Crypto is on fire and it’s not slowing down, with the industry having just hit a record-high $4 trillion dollar market cap.
And we’re sharing it at no cost when you subscribe to our free daily investment newsletter.
It covers the new Crypto bills that just passed and all the top trends, including the altcoin we think could define this cycle. That’s right, you can catch up on the industry in 5 minutes and still take advantage of this record bull run.
Skip the noise and stay one step ahead of the crypto and stock market.
Stocks & Income is for informational purposes only and is not intended to be used as investment advice. Do your own research.