• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 5.8

Зах зээлийн тойм 5.8

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт Хаан банкны IPO хийсэнтэй холбоотойгоор 8.97 их наяд төгрөгт хүрч 34.77%-иар өссөн байна.

ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Говь (+12.2%) байсан бол Бодь даатгалын хувьцааны ханш хамгийн их (-8.7%) унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Бодлогын хүүг 5%-иас дээш өсгөсний эцэст ХНС хэсэг зуур завсарлага авч магадгүй байна. Гэвч сүүлийн нэг жилийн хугацааны өндөр бодлогын хүүгийн нэлээ эдийн засагт бодитоор нөлөөлж эхэлсэн. Үүний нэг жишээ нь жижиг банкнуудын хямрал, зээлийн нөхцөл чангарсан, үйлдвэрлэл болоод үл хөдлөхийн салбарт уналт үзэгдсэн.

Зээлийн нөхцөл чангарсаар байна. Хадгаламжийн нөөц буурснаар банкнуудын зээлдээ тавих шаардлага илүү чангарсаар байх нь худалдан авагч болоод компаниудад зээл авахад хүндрэлтэй болно.