• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 10.02

Цахим мэдээ 10.02

Зохиолчид болон холливудын студиуд 5 сар шахам ажил хаясны эцэст тохиролцоонд хүрэв.

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол хөдөлгүүр байсан технологийн салбарын хувьцаанууд 10 хүртэл хувиар уналаа.

  • Зохиолчид болон холливудын студиуд 5 сар шахам ажил хаясны эцэст тохиролцоонд хүрэв.

Өдрийг талархал дүүрэн өнгөрүүлээрэй! 🙏 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 9-р сарын 29-ны Баасан гарагт S&P 500 индекс 0.13%-р буурч 4,299.70 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 0.63%-р өсөж 14,792.28 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 7.31%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ӨСӨЛТИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР БАЙСАН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХУВЬЦААНУУД 10 ХҮРТЭЛ ХУВИАР УНАЛАА

Хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн анхаарал татсан зүйлсийн нэг яах аргагүй хиймэл оюун ухааныг тойрсон үйл явдлууд байсан ба энэ нь 2023 оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлийг хүчтэй өсөхөд гол нөлөө үзүүлсэн.

🍁Гэвч 9 сар гарснаар дээрх өсөлт эрчээ алдсан. ХНС ирэх жилд бодлогын хүүг 5-аас дээш хувьд барихаа мэдэгдсэнээр хөрөнгө оруулагчдын айдсыг ихээхэн хүргэж, S&P 500 индексийг 6 сарын 7-ноос хойших доод түвшинд хүргэв.

📉S&P 500 индексийн уналт технологийн салбарт хамгийн их ажиглагдсан ба мэдээлэл технологийн салбар л гэхэд 7 сарын оргил цэгээсээ 10-аас дээш хувь унасан юм. Индекс өнгөрсөн 5 хоногийн арилжааны өдрүүдэд зогсолтгүй унасан ба худалдан авалтын итгэл 4 сарын доод түвшинд хүрсэн нь эдийн засгийг уналтад орж эхэлснийг харуулж байна.

💰ХНС-ийн хатуу мөнгөний бодлого хөрөнгийн зээлд энэ жил тийм ч сөргөөр нөлөөлөөгүй боловч цаашид удаан үргэлжилж магадгүй гэсэн мэдээг хөрөнгө оруулагчид сөргөөр хүлээн авсан юм. Гол айдас нь төв банк инфляцыг бууруулахын тулд эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихвэл их үнэлгээтэй компаниудын хувьцааны ханш томоохон уналтад орж магадгүй.

ДЭЛХИЙ ДАХИНД: ХОЛЛИВУДЫН ЗОХИОЛЧИД 5 САР ШАХУУ АЖИЛ ХАЯЛТЫН ЭЦЭСТ ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ

Эх сурвалж: Bloomberg

Шоу үргэлжилсээр ... Калифорнийн эдийн засагт дор хаяж 5 тэрбум долларын хохирол учруулсан ажил хаялтын дараа Америкийн 11.5 мянган гишүүнтэй зохиолчдын эвлэл Холливудын студиүдтай урьдчилсан тохиролцоонд хүрч, хэлцэлд хүрч магадгүй гэж Ням гарагт мэдэгдэв. Энэхүү ажил хаялт нь тус улсын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилснээрээ онцлог байлаа. Энтертайнментын салбарын нөхцөлийг эрс дээшлүүлэх хэлцэл дуусах тал руугаа орсон бөгөөд одоо гишүүдээр батлуулах л үлдсэн байна. Хэлцлээс дурдвал:

✍️Зохиолчдод өмнө төсөөлж байснаас илүү ашигтай байж магадгүй. Стримерүүдээс олсон орлогоос илүү их роялти авдаг болохоос гадна хиймэл оюун ухааны оруулалтаас хамгаалагдахаар боллоо. 

🎥Студи болон стримерүүдийн хувьд өндөр өгөөжтэй кинонуудын зураг авалтын ажил эргээд хэвийн горимдоо орно.

💰Санхүүгийн зардал ихтэй байлаа. Холливүүдийн ажилчид тэтгэврийн хуримтлалаасаа нийтдээ 45 сая долларыг ажил хаялтын үеэр ашигласан ба шинжээчдийн үзэж буйгаар зураг авалтын ажил хойшлогдсоноор энтертэйнментын бизнест 1.6 тэрбум долларын алдагдал учирсан байж болзошгүй юм.

Олон нийтийн дэмжлэгтэй байсан ч ажилчдын тэвчээрийг ихээхэн шалгасан…Хэдийгээр фэйнүүдийн дуртай олон шоу, кинонуудын зураг авалт хойшилсон ч олон нийт энтертайнмент салбарын ажилчдын ажил хаялтыг дэмжсэн юм. Үйлдвэрчдийн эвлэлийн рейтинг 1960-аад оноос хойш хамгийн өндөр байгаа ба Америкчуудын 72% нь зохиолчдын талд байсан юм. Зохиолчид дангаараа ажил хаяагүй ба АНУ-ын автомашины үйлдвэрүүдийн ажилчид хамгийн сүүлд ажил хаялт хийсэн ба тэр нь одоо эд үргэлжилж байна.

Энэхүү хоёр салбар хэдийгээр адилгүй ч ажил хаялтын шалтгаан нэг байсан юм. Ажилчдын цалин амьжиргаанд хүрэлцэхгүй байхад удирдлагын багийнхан хэтэрхий өндөр цалин авч байгааг шүүмжилсэн юм.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🎲АНУ-ын Холбооны Шударга Өрсөлдөөний Хороо (FTC) Амазон компанийг хууль бус монопол болсон хэргээр шүүхэд дууджээ.

📈Mongolian Mining Corporation (HKEX:975) хувьцааны ханш 2022 оны 4 сараас хойших дээд цэгтээ хүрлээ.

🚚Хятад-Монгол-ОХУ-ыг дайрсан туршилтын авто тээвэр амжилттай болж өндөрлөлөө.

👟Nike-ын орлого хоёр жилийн дараа анх удаагаа Уолл Стритийн хүлээлтийг давж нэгж хувьцаанд ногдох ашиг 94 центд хүрснээр хувьцааны үнэ өсгөж эхэллээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

10.01 Бямба гараг:

ӨМНӨД СОЛОНГОС УЛС, Аж үйлдвэрийн бүтээмж 10 сар: Солонгосын Аж Үйлдвэрийн Холбооны мягмар гарагт гаргасан эдийн засгийн төлөв байдлын судалгаагаар Солонгосын ихэнх компаниуд тус улсын эдийн засаг аравдугаар сард онцгой өсөхгүй гэж үзэж байгаа бөгөөд аж үйлдвэрийн бүтээмж өмнөх сартай харьцуулахад 0.2% буурах төлөвтэй байна.

10.06 Баасан гараг:

ИХ БРИТАНИ УЛС, Хөдөлмөрийн бүтээмж 10 сар: Их Британийн хөдөлмөрийн бүтээмж жил бүр ойролцоогоор 2% өсдөг боловч 2008-2009 оны эдийн засгийн хямралаас хойш илүү удаашрах болсон юм.

2023 оны III улиралд хөдөлмөрийн бүтээмж өмнөх улиралтай харьцуулахад 0.7% өсч, цар тахлын өмнөх үеийнхээс 0.8% өссөн бөгөөд шинжээчид 10 сард мөн 0.7% өснө гэж таамаглаж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 889930030