Цахим мэдээ 9.25

Шинэ долоо хоногийн мэндийг эрье. Намрын налгар нар элчээ алдаж энэ долоо хоног хүйтрэх нь дээ. Харин хөрөнгийн зах зээл яах бол?

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН УУЛЗАЛТААРАА ЮУГ ХЭЛЭВ?

  • ХЯТАД УЛСЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ НЭМЭГДСЭН НЬ.

Өдрийг талархал дүүрэн өнгөрүүлээрэй! 🙏 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 9-р сарын 22-ны Баасан гарагт S&P 500 индекс 1.22%-р буурч 4,320.00 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс -3.30%-р буурч 14,701 нэгжид хаагдсан байна. Nasdaq 100 долоо хоног бүр бууралттай гарч байгаа ч он гарсаар 10 гаруй хувиар өссөн байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 1.87%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХНС бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах ба 2024 онд өмнө нь төсөөлж байснаас цөөн удаа бууруулна.

🖐️ Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт ХНС инфляцыг 2.0% хүртэл бодлогын хүүг өндөр хэмжээнд байлгахаа мэдэгдэв. ХНС бодлогын хүүг одоохондоо 5.5% дээр тогтоосон боловч цаашид нэмснээр 5.6%-д хүргэж магадгүй.Төв банкны зүгээс 2024 онд бодлогын хүүг 1.0% хүртэл бууруулж магадгүй гэж төсөөлж байсан боловч сүүлийн хурлаараа ердөө 0.5% болгож бууруулав.

📉 Хөрөнгө оруулагчид энэхүү тааруу мэдээнд их хурдтай хариу үйлдэл үзүүлж хөрөнгийн зах зээлийг унахад хүргэлээ. ЗГҮЦ-ны өгөөж хүчтэй өссөн нь 2 жил, 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-уудаас харагдсан юм.

🏦 Төв банк бодлогын хүүгээ нэмээгүй ч суурь инфляц буурч, хөдөлмөрийн зах зээл зөөлөрч, нефтийн үнийн өсөлт, засгийн газрын хаалт, автомашины үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Ойрын хугацаанд хөрөнгийн зах зээл тогтворгүй байх магадлалтай ч урт хугацааны хөрөнгө оруулагчид энэ үеийг ашиглан багцаа нэмэх боломжтой байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: ХЯТАД УЛСЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ НЭМЭГДСЭН НЬ

  • Хятад улсад уурхайн хэд хэдэн удаагийн осол гарснаас болж мэргэжлийн хяналтынхан аюулгүй байдлыг чангатгасан. Үүнээс үүдэн уурхайнууд хаагдсан нь дотоодын нүүрс олборлолтонд нөлөөлжээ.

  • Түлшний хамгийн том хэрэглэгч Хятад улс дотоодын хэрэгцээгээ хангахын тулд Австрали (6.0%), Орос (16.7%), Монгол (20.5%) зэрэг орнуудаас авах импортын нүүрсний хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Монгол улсаас импортолдог коксожсон нүүрсний хэмжээ 7.16 сая тонн хүргэн рекорд тогтоов.

  • Ханш 8 дугаар сард дотоод зах зээл дээрх үнэ өссөн бөгөөд SteelHome -ын мэдээлээснээр Чинхуандао боомт дээрх 5500 ккал илчлэгтэй чулуун нүүрсний метр тонн тутмын жишиг үнэ 6 дугаар сард 779 юань байсан бол 835 юань ($114.45) болж өсжээ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇹🇭Тайланд улсын ерөнхий сайд Tesla, Google, Microsoft зэрэг компаниудаас дор хаяж 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт тана гэж мэгдэгджээ.

💾 АНУ Хятадыг 52 тэрбум долларын чипний санхүүжилтээс ашиг хүртэхээс сэргийлэх журмыг эцэслэн баталжээ.

🐭 Диснейн хувьцаа 50 хувиар өсөж магадгүй гэж Ж.П.Морган мэдэгджээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

9.28 Мягмар гараг:

АНУ ДНБ II-р улирал: АНУ-ын ДНБ өмнөх үед 2.4%-р өссөн ба эдийн засагт эерэг дохио өгч байгаа ч гэсэн ХНС-ын хүүгийн өсөлт, Украины дайн зэрэг эрсдэлүүд хэвээр байна.

9.29 Пүрэв гараг:

ИХ БРИТАНИ ДНБ 2023 : Их Британийн эдийн засаг удаашралтай байгаа хэдий ч тогтвортой байна. Эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа ч ажилгүйдлийн түвшин бага, бизнесийн хөрөнгө оруулалт үргэлжилсэн зэрэг эерэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Шинжээчид 0.2% өсөлттэй байна гэж таамаглаж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003