Цахим мэдээ 9.15

Шинэ долоо хоногийн мэндийг эрье. Үүлэрхэг бороотой өдрүүд дуусаж хөрөнгийн зах зээл дээр намрын налгар нар ээх нь дээ.

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Холбооны нөөцийн сан энэ бодолгын хүүгээ өсгөх үү?

  • Баян хөндий алтны төсөл ил уурхай хэлбэрээр явагдахаар болжээ.

Өдрийг баяр дүүрэн өнгөрүүлээрэй! 😗 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 9-р сарын 8-ны Баасан гарагт S&P 500 индекс 1.22%-иар буурч 4,450.32 нэгжид хаагдсан ба 5 дахь долоо хоног дараалан алдагдалтай байгаа бөгөөд энэ нь 8-р сарын хамгийн дээд цэгээсээ 10 гаруй хувиар буурсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 4.38%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН ЭНЭ БОДОЛГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХ ҮҮ?

Өнгөрсөн 7 хоногийн хэрэглээний үнийн индексийн мэдээгээр АНУ-ын инфляц 3.7%-тай гарсан нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.1%-иар илүү, өнгөрсөн сараас 0.5% өссөн үзүүлэлттэй байна.

Инфляцын түвшин хэдийгээр уналтын трендийг эвдэж магадгүй ч нефтын ханш өсөж байгаа үед шинжээчдийн таамагласан түвшинтэй ойролцоо байгаа нь хөрөнгийн зах зээлийг унахгүй байхад нөлөөлж байна.

Шинжээчид төв банкийг ирэх 7 хоногт бодлогын хүүг өсгөхгүй гэсэн хүлээлттэй байгаа нь хөрөнгийн зах зээлд сайн мэдээ юм. Хэрвээ инфляц эргээд өсөөд эхэлбэл ХНС бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй болох ба энэ нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

ДЭЛХИЙ ДАХИНД: БАЯН ХӨНДИЙ АЛТНЫ ТӨСӨЛ ИЛ УУРХАЙ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАХААР БОЛЖЭЭ.

  • 🎤Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшний гүйцэтгэх захирал Питер Акерли Баян Хөндий Алтны төслийг “хямд өртгөөр бүтсэн, өндөр өгөөжтэй энэхүү төсөл нь хөрөнгө оруулагчдад алтны ханшаас ашиг хүртэх боломжийг олгож байгаа” талаар мэдэгдэв.

  • 🔍️ Уг төсөл нь 2025 оноос эхлэх төлөвлөгөөтэй байгаа ба 109 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

  • 💰️ Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн 2023 оны 1 сард Mongolian Mining Corporation (MMC)-тэй хөрөнгө оруулалтын хамтын гэрээ байгуулсан. MMC 40 сая долларыг хөрөнгө оруулснаар Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшний охин компани Эрдэнэ Монгол компанийн 50 хувийг эзэмших юм.

  • ⛏️ Нөөц нь 2023 оны 8 сарын байдлаар Баян Хөндий алтны төсөл нь 513,700 унц алт, 220,500 унц мөнгөний нөөцтэй.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

 🛢️ Энэтхэг улстай хамтарсан газрын тос боловсруулах төслийн талаар уулзалт хийжээ.

🏕️ The New York Times Монгол улсад аялсан талаараа нийтэлсэн байна.

🌾 ХХААХҮЯ-аас Монгол Улс гурил, төмсний хэрэгцээгээ 100% дотоосоо хангах боломжтой гэж мэдэгдэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

9.19 Мягмар гараг:

ЕВРО ХҮИ: Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэрэглэгчийн үүднээс авч үздэг. Өмнөх үеийн ХҮИ нь 5.3% байсан ба энэ үед мөн 5.3% болно хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэв хүлээгдэж буй үзүүлэлтээс өндөр гарвал евро ханш чангарч, буурсан тохиолдолд сулрах магадлалтай юм.

9.14 Пүрэв гараг:

АНУ БОДЛОГЫН ХҮҮ : АНУ-ын ХНС бодлогын хүүгээ 2023 оны 7-р сард 5.25%-5.5% хүртэл өсгөсөн нь 2001 оны 1-р сараас хойших хамгийн өндөр түвшин юм. ХНС ирэх саруудад инфляцийг зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003