Цахим мэдээ 9.08

Шинэ долоо хоногийн мэндийг эрье. Намрын улирал хүйтний эрчийг авчирсан ч хөрөнгийн зах зээл дээр халуухан байлаа.

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Mongolian Mining (HKG:975)-ийн капиталын өгөөж юуг хэлж байна вэ?

  • Холбооны нөөцийн сан инфляцын эсрэг чадах бүхнээ хийж байгаа ч нефтийн үнэ нэрмээс болсоор л

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй! 😎 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 9-р сарын 8-ны Баасан гарагт S&P 500 индекс 1.39%-иар буурч 4,461.02 нэгжид хаагдсан. Тус индекс өмнөх оны мөн үеэс 8.54%-иар өссөн байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 13.82%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХНС инфляцийн түвшинг 2%-д хүргэхэд нефтийн үнэ хүндрэл учруулаж байна.

Нефтийн үнийн өсөлтөд өнгөрсөн долоо хоногийн эхээр Саудын Араб нэг талын үйлдвэрлэлээ танах хугацаагаа ирэх гурван сараар сунгаж байгаагаа зарласан бол ОХУ мөн оны эцэс хүртэл экспортоо өдөрт 300 мянган баррелиар бууруулахаа мэдэгдэв.

Нефтийн үнийн өсөлт нь :

  • 📈 Инфляц. Өнгөрсөн сард нийт инфляцын өсөлтөд түүхий нефтийн үнийн өсөлт нь ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай ба шатахууны үнэд ч мөн дарамт учруулахаар байна.

  • 👨‍💼ХНС 9-р сарын 19, 20-нд хуралдахдаа инфляцын мэдээллүүдийг үргэлжлүүлэн ажиглаж, бодлогын хүүгээ тогтвортой байлгах төлөвтэй байна.

  • 🔍️ Moody's Analytics-ийн ахлах эдийн засагч Марк Занди "Эдийн засагт газрын тос, шатахууны үнэ өсөхөөс илүү хор хөнөөлтэй зүйл байхгүй. Эдийн засгийн өсөлтийг удаашруулж , хэрэглэгчдийн худалдан авах чадварыг муутган инфляцын хүлээлтийг нэмэгдүүлж байна." гэж мэдэгджээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: MONGOLIAN MINING (HKG:975) КАПИТАЛЫН ӨГӨӨЖ (ROCE) ЮУГ ХЭЛЖ БАЙНА ВЭ?

  • ROCE (Return On Capital Employed) энгийнээр тайлбарлавал компани өөрийн бизнест ашигласан хөрөнгөөс олж болох татварын өмнөх ашиг.

  • Тэгэхээр “Mongolian Mining” компани ROCE 25% байна. Үнэмлэхүй утгаараа энэ нь маш сайн өгөөж бөгөөд энэ нь металл, уул уурхайн салбарын дундаж 8.4% -аар илүү юм.

  • Тус компани сүүлийн таван жилийн хугацаанд хөрөнгөө харьцангуй жигд байлгаж байсан ба ROCE ч мөн 191%-иар өссөн байна. Үндсэндээ бизнес нь ижил хэмжээний хөрөнгөөс өндөр ашиг олж байгаа бөгөөд энэ нь компанийн үр ашиг сайжирч байгаагийн нотолгоо юм.

Дүгнэж хэлэхэд, Сүүлийн таван жилд “Mongolian Mining” компанийн нийт өгөөж нь 135%-ийн үзүүлэлттэй байгаа нь хөрөнгө оруулагчид цаашид илүү өндөр хүлээлтийг бий болгож байна. Хувьцаа нь ирээдүйтэй чиг хандлагатай гэдгээ нотолсон тул эдгээр чиг хандлага хэвээр үлдэх эсэхийг мэдэхийн тулд компанийг цаашид судлах нь зүйтэй юм.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🧑‍💻 Алибаба Групп Холдинг компанийн үүлэн технологийн хэсгийн захирал ажлаасаа гарчээ.

🤝АНУ-н хөдөлмөрийн зах зээл тогтворгүй байна.

🪙 Биткойны үнэ өнөөдөр яагаад уналттай байна вэ?

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

9.13 Лхагва гараг:

Их Британи ДНБ 7-р сард: Өмнөх сард 0.5%-р өссөн ба энэ шинжээчдийн тооцоолж байснаас 0.3%-р илүү өссөн байна. Их Британийн ДНБ-ий өсөлтөд хэрэглээний өндөр зарцуулалт, хөрөнгө оруулалт нөлөөлсөн ба Украины дайн болон Brexit-ээс үүдэлтэй сорилтуудыг үл харгалзан эдийн засаг өссөөр байгааг харуулж байна.

АНУ-н ХҮИ: АНУ-ын инфляц нь 2023 оны 8-р сард 3.18% болж өссөн ба үүнд хүнс, эрчим хүч, орон сууцны үнэ өссөн нь нөлөөлжээ. 2023 оны наймдугаар сард хүнсний үнэ 0.7%-иар, эрчим хүчний үнэ 1.9%-иар, хамгаалах байрны үнэ 0.5%-иар өссөн байна.

9.14 Пүрэв гараг:

АНУ-н ажилгүйдлийн тэтгэмж: Анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан хүмүүсийн тоо юм. АНУ-ын Хөдөлмөрийн яам долоо хоног бүр гаргадаг ба шинжээчид 200,000 ба түүнээс доош үзүүлэлтийг хөдөлмөрийн зах зээлд эерэг гэж үздэг бол 250,000-аас дээш үзүүлэлтийг сөрөг шинж тэмдэг гэж үздэг. 2023 оны 9-р сарын 9-ний өдөр дуусаж байгаа долоо хоногт ажилгүйдлийн нөхөн олговрын хамгийн сүүлийн үеийн тоо 219,000 байсан. Энэ нь өмнөх долоо хоногоос 3,000-аар нэмэгдсэн байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003