Цахим мэдээ 9.04

Шинэ долоо хоногийн мэндийг эрье. Хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж хөрөнгийн зах зээлийн хувьд ч бас шинэ соргог мэдээгээр энэ 7 хоног маань эхэлж байна.

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • БНХАУ-ын засгийн газар эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд авмаар байна

  • Хөрөнгийн зах зээл 9-р сард унаж болзошгүй

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хө! 😜 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 9-р сарын 1-ний Баасан гарагт S&P 500 индекс 0,18%-иар өсөж 4,515.77 нэгжид хаагдсан. Тус индекс өмнөх оны мөн үеэс 17.61%-иар өссөн байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 1.53%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 9-Р САР НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬД ХАМГИЙН ИХ УНАЛТТАЙ САР БАЙЖЭЭ

Хиймэл оюун ухаантай холбоотойгоор хөрөнгийн зах зээл энэ жил ихээхэн сэргэсэн боловч түүхээс харахад 9 сар уналттай байх магадлалтай байна.

Түүх юу гэж харуулж байна?

  • 🔻Хамгийн их уналттай сар. 1950 оноос хойш АНУ-ын S&P индекс 9 сард дунджаар -0.66% унасан үзүүлэлттэй байгаа нь 12 сарууд дундаас хамгийн муу гүйцэтгэлтэй нь байгаа юм.

  • 🤷‍♂️ Цаашид хэр байх нь тодорхой бус байна. Хөрөнгийн зах зээл хэдийгээр 8 сард 2 хүртэл хувь унаад байсан боловч өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн зах зээл уналтад орсон мэдээгээр эргээд өссөн. Учир нь АНУ-ын төв банк шинээр гарч буй эдийн засгийн мэдээ нь дээр үндэслэж бодлогын хүүг өсгөхөө мэдэгдсэн тул хөрөнгө оруулагчид энэ сарын 19-нд болох мөнгөний бодлогын хурлын шийдвэрийг анхаарал хандуулан хүлээж буй.

  • 📈Шинжээчид мөн адил эргэлзээтэй байна. ‘AAII’ нийгэмлэгийн шинжээчдийн 33% нь зах өснө, 33% нь мэдэхгүй, үлдсэн 34% нь зах унана гэж төсөөлсөн байна.

Хөрөнгийн зах зээл 9 сард унах магадлал өндөр боловч 10, 11, 12 саруудад өсдөг зүй тогтолтой тул энэ сарыг л давчихвал энэ жил боломжийн өгөөжтэй дуусах гээд байдаг.

ДЭЛХИЙ ДАХИНД: БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД АВСААР БАЙНА

Сүүлийн үед БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл томоохон хүндрэлтэй тулгараад байгаа тул 9 сарын 1-нд БНХАУ-ын засгийн газар эдийн засаг, валютын ханшаа сэргээхийн зорилготой дараах арга хэмжээнүүдийг авахаа зарлалаа.

  • Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 30%-иас 20% болгож бууруулсан.

  • Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг 2025 он хүртэл сунгасан.

  • Арилжааны банкнуудыг хадгаламжийнхаа 6%-ийг гадаад валютаар байлгахыг шаарддаг байсан бол одоо 4% болгосон. Энэ үйлдэл нь юанийн худалдан авалтыг өсгөх бодлоготой юм байна.

Юанийн ханш долларын эсрэг 5% унаснаар 2007 оноос хойших хамгийн доод хэмжээндээ хүрсэн. БНХАУ-ын эдийн засаг энэ жилээс хөл хорионы дараа хүчтэй өсөлт үзүүлэх хүлээлттэй байсан боловч 2-р улирлын байдлаар 1.4%-иар агшсан мэдээтэй гарсан. Citigroup-ийн шинжээчийн зүгээс тус улсын эдийн засгаа сэргээх бодлого эрч авч байгаа нь зах зээлд эергээр нөлөөлнө гэж харж байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💳Visa, Mastercard компаниуд шимтгэлээ өсгөсөн ч хувьцааны ханш түүхэн дээд цэгтээ хүрлээ.

🤝Nvidia компани Google-тэй хамтрахаа зарласнаар хувьцааны ханш 4.2% өсжээ.

🛒Shopify Amazon-той хамтрахаа зарласнаар хувьцааны ханш 10% өсөв.

👟Nike-ийн ашгийн маржин тааруу байгаа нь хувьцааны ханшийг 2021 оны дээд цэгээсээ 42% унахад хүргэжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

9.05 Мягмар гараг:

Канадын төв банкны бодлогын хүү: Канадын төв банк 9-р сарын 6-нд бодлогын хүүгээ 5.00 хувьд тогтвортой барьж, цаашид 2024 оны 3-р сарын эцэс хүртэл энэ хэвээр бодлогын хүүгээ барих төлөвтэй байна.

9.01 Баасан гараг:

Японы ДНБ 2-р улиралд: Шинжээчид ДНБ-н улирлын өсөлтийг 1.5%-н өсөлттэй байна гэж таамаглаж байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 0.8% өссөн үзүүлэлт юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003