Цахим мэдээ 8.28

Өглөөний мэнд ээ. Бас шинэ долоо хоногийн мэнд. Энэ долоо хоногоор зун ингээд дуусах гэж байна даа. Энэ баасан гарагт зуныг үдэж, намрыг угтаж авахдаа бэлэн үү? 🍁

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Хэний ч тааварлаагүй өсөлтийг үзүүлсэн NVIDIA компани

  • ХНС дахин бодлогын хүүгээ өсгөж магадгүй тухай…

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хө! 😜 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • Жером Пауэлл өнгөрсөн баасан гарагт Жексон Хоулд болсон төв банкны ажилтнуудад зориулсан цуглаан дээр томоохон илтгэл тавьсны дараа хөрөнгө оруулагчид бүтэн долоо хоногийн турш барьж байсан амьсгаагаа нэг гаргалаа. Хувьцааны ханш өсөж, S&P 500 болон Nasdaq индексүүд гурван долоо хоногийн дараалсан уналтыг дуусгав аа. (Дэлгэрэнгүй мэдээллийг доош нь гүйлгээд уншаарай ✌️)

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 0.15%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ОНЦЛОХ ХУВЬЦАА: ХЭНИЙ Ч ТААВАРЛААГҮЙ ӨСӨЛТИЙГ ҮЗҮҮЛСЭН NVIDIA КОРПОРАЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Өнгөрсөн Лхагва гарагт чип үйлдвэрлэгч NVIDIA компани хагас жилийн тайлангаа тайлагналаа. Үүнээс онцолбол:

  • Цэвэр ашиг +843%: Жилийн өмнө $658 сая байсан бол энэ жилд $6.2 тэрбум ашигтай ажиллажээ.

  • EPS +853%: EPS буюу нэгж хувьцаанд ногдох ашиг нь $0.2-оос $2.48 хүртэл өсжээ.

  • Орлого +101%: 2022 онд $6.7 тэрбум байснаас $13.5 тэрбум хүртэл өсжээ.

Тэгвэл ингэж өсөхөд юу нөлөөлөв?

  • 🧠 Хиймэл оюун ухааны тэсрэлт. Google, Microsoft, Amazon, OpenAI г.м олон улсын гигантууд NVIDIA-д олон тэрбум долларын үнэ бүхий захиалга ар араасаа өгч байгаа аж. Цаашдаа ч илүү олон компаниуд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, энэ салбар тэлсээр байх байгаа аж.

  • 💾 Чипийн эрэлт. ChatGPT ба Google Bard нар нь NVIDIA-н чипээс бүрдсэн ажээ. Дэлхий даяар эрэлт хэрэгцээтэй байгаа энэхүү чипийг хамгийн сайн үйлдвэрлэж буй компани нь NVIDIA учраас аргагүй биз ээ.

  • 🌍 Олон улсын хэрэглээ. Мөн Хятад, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Nvidia-ийн олон мянган чип худалдаж авсан хүмүүсийн тоонд багтаж байна.

Үүнээс гадна, NVIDIA-н хувьцаа энэ онд +191%-иар өсжээ. Гэвч шинжээчид тус хувьцааны үнийг хэт өндрөөр үнэлэгдсэн байна хэмээн тооцоолж байна. Тухайлбал, шинжээчид NVIDIA-ийн нэгж хувьцааны үнийг $301.7-р үнэлж байгаа боловч зах зээл дээр $425-р арилжаалагдаж байна.

Ямартай ч… Тус компанийн гүйцэтгэх захирал Jensen Huang дараа улиралд ойролцоогоор $16 тэрбумын орлого олох төлөвтэй байгааг дурдлаа. Хиймэл оюун ухааны чипийн эрэлт цаашдаа ч өсөх магадлалтай байгаа учир NVIDIA-н борлуулалт өсөх магадлал өндөртэй байна. Гэсэн хэдий ч макро эдийн засгийн тогтворгүй байдал, дэлхийн эдийн засгийн уналтын эрсдэл үргэлжилсээр байгааг мартаж болохгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: ХНС ДАХИН НЭГ УДАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЖ МАГАДГҮЙ

Жил бүр зохион байгуулагддаг Төв банкны бага хурал дээр Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл эдийн засгийн нөхцөл байдлын тухай үг хэллээ. Түүний үгийг арилжаачид дэмжиж, эдийн засгийн өсөлт нь хүлээгдэж байснаас илүү хүчтэй байгааг илтгэж байгаатай холбогдуулан хувьцааны ханш баасан гарагт өссөн байна.

Онцолбол:

  • Инфляц өмнөхөөсөө буурч, тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд эдийн засаг хурдацтай өсөж байгааг тэрээр дурдлаа.

  • Гэсэн хэдий ч инфляц зорилтот түвшнээсээ өндөр хэвээр байгаа учраас мөнгөний хатуу бодлого явуулах, эдийн засгийг удаашруулах, цаашлаад дахин бодлогын хүүг нэмж болзошгүйг анхаарууллаа.

  • Мөн инфляцыг зорилтот түвшин болох 2% хүртэл бууруулах зорилгыг чухалчилж үзнэ хэмээв.

АНУ-ын хэрэглээний зарцуулалт болон 18 сарын турш удааширч байсан орон сууцны зах зээл сэргэж байгаа бөгөөд энэ жилийн байдлаар ДНБ-ийн өсөлт ХНС-ийн хүлээлтээс давсан гэдгийг дурдлаа.

Зах зээл үүнийг хэрхэн хүлээн авав?

  • Хөрөнгө оруулагчид: Зарим хөрөнгө оруулагчид ХНС хүүгээ өсгөх мөчлөгөө дуусгах дөхөж байна гэж өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ. Магадгүй нэг, эсвэл хоёр удаа л өсгөх болов уу хэмээн зарим судлаачид таамаглаж байгаа аж.

  • Dow Jones: Баасан гарагт тус индексийн ханш 300 гаруй нэгжээр дээшилж, (+0.7%) 34,346.90 нэгжид хаагдсан байна.

  • S&P 500: Ойролцоогоор 0.7%-иар өсч 4,405.71 нэгжид хаагджээ.

  • Nasdaq: Технологийн салбарын Nasdaq-ийн нийлмэл индекс 0.9%-иар дээшилж 13,590.65 нэгжид хүрсэн нь тус индексийн гурван долоо хоногийн дараалсан уналтыг зогсоожээ.

Дүгнэж хэлэхэд, Пауэллийн хэлсэн үг нь ХНС инфляц болон бодлогын хүүгийн талаар томоохон мэтгэлцээнийг үүсгэж, хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл үүсгэлээ. Одоогоор АНУ-ын инфляцын хүү 3.2% байгаа бөгөөд 2% хүртэл бууруулах хүртэл зорилгынхоо хүрээнд ХНС дахин нэг, эсвэл хоёр удаа бодлогын хүүгээ өсгөж магадгүй байна. 🤔

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

8.29 Мягмар гараг:

👥Хэрэглэгчийн итгэл үнэмшил: Энэ нь эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг хэрэглээний зардлыг урьдчилан таамаглах боломжтой үзүүлэлт тул тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгвэл энэ сарын тооцоолж буйгаар 113.4 нэгж байна. Таамагласнаас өндөр гарсан дүн нь хэрэглэгчид өөдрөг үзэлтэй байгааг харуулдаг.

9.01 Баасан гараг:

🇺🇸 АНУ-ын цагийн дундаж орлого: Шинжээчид АНУ-ын цагийн дундаж орлогын өсөлт энэ сард 0.3%-иар өснө хэмээн таамаглаж байна. Энэ нь өмнө сартай харьцуулахад 0.1%-иар буурсан үзүүлэлт юм. Бодит дүн нь тус таамаглалаас дээш гарсан үед долларын ханш сулрах магадлалтай юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003

1