Цахим мэдээ 8.21

Өглөөний мэнд. Бас шинэ долоо хоногийн мэнд. Сүүлийн долоо хоногуудад дэлхий даяар Хятадын эдийн засгийг ажиглаж байна. Хэрэглээний үнэ нь буурч, дефляцид ороод зогсохгүй тус улсын ҮХХ-ийн гигант болох Evergrande дампуурлаа зарлав аа. Хөрш улс маань ингээд ЭЗ-ийн хямралын ирмэгт тулаад иржээ. Гэхдээ ямартай ч шинжээчид Хятадыг энэхүү хямралаас хурдан сэргэх магадлалтай байгаа хэмээн тооцоолж байгаа ажээ. 😅

ГАДААД БА ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • Dow Jones: Өнгөрсөн долоо хоногт Dow Jones индексийн хувьцаануудын ханш 3 өдрийн турш тасралтгүй 290.91 нэгжээр буурч 34,474.83 нэгжид хаагдсан байна. Энэ нь 6-р сарын 1-ээс хойш анх удаагаа 50 хоногийн дунджаас доогуур хаагдсан нь цаашдаа буурах хандлагатай байгааг анхааруулж байна.

  • МХБ: Өнгөрсөн долоо хоногт МХБ-д нийт ₮187.8 тэрбум үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагджээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 25 тэрбум нэгжээр нэмэгдсэн дүн юм.

  • Ардын нээлттэй хувьцаат компаниуд: МХБ-д арилжигдсан нийт дүнгийн 0.68%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд эзэлж байна.

НОГДОЛ АШИГ ХУВЬЦААНЫ ХАНШИД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

АПУ ХК, Сүү ХК нар өнгөрсөн долоо хоногт ногдол ашиг тараах болсон талаар мэдэгдэл гарсан билээ. АПУ ХК ₮48.8 тэрбум, Сүү ХК ₮2.6 тэрбум ногдол ашиг тараахаар болсон байна. Тэгвэл ногдол ашиг хувьцааны ханшид хэрхэн нөлөөлдөг талаар хамтдаа харцгаая.

🔊 Ногдол ашиг зарласан өдөр:

  • Хувьцааны ханш өсдөг. Тухайлбал, өмнөх түүхэн ханшийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд АПУ ХК-ы хувьцааны ханш дунджаар 1.3%-р, харин Сүү ХК-ынх 0.11%-р өсдөг байна.

  • Арилжааны дүн өсдөг. Ногдол ашиг зарлах гэж байна гэсэн мэдээгээр хөрөнгө оруулагчид шуурч, хувьцаа худалдаж авахад нь том түлхэц болж өгдөг байна.

✍️ Хувьцаа эзэмшигчдийг бүртгэж авах өдөр:

  • Хувьцааны ханш буурдаг. Учир нь, хэрэв та энэ өдрөөс хойш хувьцаа худалдаж авсан бол ногдол ашиг авах эрхгүй юм.

  • Өөдрөг үзэл: Хөрөнгө оруулагчид тухайн хувьцааны талаар хэр өөдрөг үзэлтэй байгаагаас шалтгаалан ногдол ашиг зарлах үед хувьцааны үнийн өсөлт нь ногдол ашгийн бодит дүнгээс их байж болдог.

ТОП 20-ЫН ТОП 5 ӨСӨЛТ БА УНАЛТ

Сүүлийн 1 жилд Топ 20-ын хувьцаануудаас аль нь хамгийн сайн өсч, аль нь хамгийн их унасныг харцгаая.

Хамгийн сайн өсөлттэй 5 хувьцаа:

Хамгийн уналттай 5 хувьцаа:

ТОЙМ МЭДЭЭ:

  • 💸 Хятадын Evergrande Групп дампуурлаа зарлав: Нэгэн цагт тус улсын хоёр дахь том ҮХХ хөгжүүлэгч байсан тус компани нь өнгөрсөн Пүрэв гарагт Нью-Йоркт дампуурлаа зарлалаа.

  • 🇯🇵 Японы инфляц удааширч байна: Японы хэрэглээний үнийн өсөлт 7-р сард өмнөх сарынхаас удааширч, эрчим хүчний үнэ буурч, мөнгөний бодлогод түүхэн өөрчлөлт хийх төв банкны ажилтнуудын үүрэг даалгаврыг хүндрүүлснээр буурчээ.

  • 📧 Уолл Стрийтийн группууд хэт их мессеж илгээх зөрчлийн улмаас зохицуулагчдад 555 сая долларын торгууль ногдуулжээ.

  • 🪙 Биткойны үнэ: BTC 26,000 ам доллараас буурч хоёр дохь сарынхаа доод түвшинд хүрлээ. 8-р сарын 17-ны өдөр ердөө 10 хан минутын дотор 8% - иар буурч, 6-р сараас хойш ажиглагдаагүй түвшинд хүрчээ.

  • 🇷🇺 ОХУ-ын төв банк: Cүүлийн 17 сард унасан рүүблийн ханшийн уналтыг зогсоох зорилгоор бодлогын хүүгийн түвшингээ 3.5%-иар нэмэгдүүлжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

8.22 Мягмар гараг: 

  • 🇺🇸 АНУ-ын жижиглэнгийн худалдааны борлуулалт: Өнгөрсөн сар жижиглэнгийн худалдааны борлуулалт 0.2% өсөлттэй байсан бол 8 сард 0.4%-иар өснө хэмээн шинжээчид таамаглаж байна. Мөн энэ долоо хоногт жижиглэнгийн худалдааны томоохон компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулах юм.

  • 🇬🇧 Их Британийн хэрэглээний үнийн индекс: Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэрэглэгчийн үүднээс авч үздэг. Өмнө сар ХҮИ нь 7.9% байсан бол энэ сар 6.8% болно хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэв хүлээгдэж буй үзүүлэлтээс өндөр гарвал фунтийн ханш чангарч, буурсан тохиолдолд сулрах магадлалтай юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Энэ долоо хоногт хагас жилийн тайлангаа танилцуулах онцлох компаниудыг дурьдвал Lowe’s, NVIDIA, Dell Tech нар байна. Шинжээчид тус компаниудын орлого, нэгж хувьцаанд ногдох ашгийг дараах байдлаар таамагласан байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003

1