- Ard News
- Posts
- Цахим мэдээ 8.14
Цахим мэдээ 8.14
Өглөөний мэнд ээ. Бас шинэ долоо хоногийн мэнд.
Бид өнөөдрийн цахим мэдээгээр дараах мэдээллүүдийг хүргэж байна:
Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал,
Монгол улс ба Google-ийн хамтын ажиллагаа
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 😊
ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ
Өмнө долоо хоногт МХБ-д нийт ₮162.2 тэрбум үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагджээ.
Үүнээс Ардын нээлттэй компаниудын арилжааны дүн ₮119 сая байсан нь МХБ-ийн нийт арилжааны 0.07%-ийг бүрдүүлсэн байна.
ДЭЛХИЙ ДАХИНД: ХЯТАД УЛСЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА УУ?
Хятад улсын ДНБ-ий 30 гаруй хувийг үл хөдлөх хөрөнгийн борлуулалт бүрдүүлдэг. Эрэлт өндөр, хууль эрх зүйн хязгаарлалт багатай байсан зах зээл 2020 оноос эхлэн эрчимтэй уналтад орж эхэлснийг та гадарлах байх.
Тухайлбал, Хятадын 2 дахь том үл хөдлөх хөрөнгийн компани болох Evergrande 2 жилийн өмнө дефолтоо зарлаж, эдийн засаг, санхүүгийн зах зээлд нэлээдгүй эмх замбараагүй байдал үүсгэж байв. Үүнээс улбаалан хүмүүс шинэ байр худалдаж авахаас зайлсхийж, нийт зах зээлийн борлуулалт 2022 онд 33%-иар буурч байсан түүхтэй.
Гэтэл дээрх үйл явдлаас хойш 2 жилийн дараа буюу өнөөдөр Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахин нэг удаа хямралын ирмэгт тулж ирээд байна.
Юу болов?
Ерөнхийдөө түүх давтагдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт тус улсын хамгийн том хувийн хэвшлийн бүтээн байгуулалт болох Country Garden компани $22 сая ам.доллароор үнэлэгдсэн хоёр бондын купоноо төлж чадаагүй байна.
Одоогоор тус компани албан ёсны дефолтоос зайлсхийхийн тулд 30 хоногийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдсөн гэнэ.
Хэрэв энэ хугацаанд бондын хүүг төлж чадахгүй бол албан ёсоор дефолт зарлах юм.
Үүнээс гадна, Баасан гарагт тус компани хагас жилийн тайлангаар нийт -$7.6 тэрбумын алдагдалтай гарах магадлалтай байгаагаа мэдэгдсэн юм. Өмнө жилийн хувьд $265 саяын ашигтай ажилласан байна.
Country Garden дефолт зарлавал юу тохиолдох вэ?
Тус салбарын түүхэн дэх хамгийн том хямрал байх болно хэмээн олон улсын судлаачид үзэж байна.
Мөн худалдан авагчдын итгэл эрс буурч, эдийн засагт томоохон нөлөөлөл үзүүлэх магадлалтай.
Ямартай ч…
Тус компани өр төлбөрөө төлөх амлалтыг олон нийтэд өгчихсөн байгаа. Гэвч 30 хоногийн дотор өр төлбөрөө амжиж төлөхгүй бол дефолтоо зарлахаас өөр аргагүй байдалд хүрч, Хятад улсын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа энэ үед тус улсын эдийн засагт томоохон хор хөнөөл учруулах эрсдэлтэй байна.
МОНГОЛД: МОНГОЛ УЛС GOOGLE-ТЭЙ ДИЖИТАЛ УР ЧАДВАРЫН ТҮНШЛЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Энэхүү хамтын ажиллагаагаар:
💻 20,000 шинэ Chromebook зөөврийн компьютерыг Монголын багш нарт нийлүүлнэ.
👩🏫 Нийт 10,000 багшийг сургалтад хамруулж, анги танхимд технологи ашиглах дадлыг сургана.
👤 Түүнчлэн Google Монгол Улсыг 1 сая ширхэг Google for Education Workspace-ын хаягаар хангана.
🎓 Мөн монгол оюутан, сурагчдад нийт 1000 тэтгэлэг олгох юм байна.
Энэхүү гэрээний гол зорилго нь Монголчуудад кибер аюулгүй байдлаас эхлээд мэдээллийн аналитик хүртэлх өндөр эрэлт хэрэгцээтэй технологийн ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм хэмээн Google For Education ба ChromeOS нарыг эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жон Соломон хэлжээ.
Монгол улс АНУ-тай газрын ховор элементийн ашигт малтмал, технологи, эрчим хүч, агаарын тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг нь энэ төсөл аж. 🤝
ТОЙМ МЭДЭЭ:
Инфляцын мэдээлэл: 7-р сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.2%-иар өссөн нь АНУ-ын инфляц бага зэрэг буурч, хүлээгдэж буй 3.3%-иас доогуур байгааг харуулж байна. Үндсэн CPI мөн таамагласнаас бага зэрэг буурч, 4.7% -иар өссөн байна.
Байгалийн хий: Европ дахь байгалийн хийн үнэ Лхагва гарагт Австралид нийлүүлэлт тасалдаж болзошгүй тул шинжээчдийн таамаглаж буйгаар байгалийн хийн үнэ 40 орчим хувиар өссөн байна.
Алибаба (BABA) улирлын орлогоо танилцууллаа: 32.29 тэрбум долларын орлого (+5.22% жилд) нь шинжээчдийн таамгаас 1.09 тэрбум доллароор давжээ. $2.40 (+37.14% жилд) EPS нь таамагласнаас $0.38-аар өндөр байна.
Илон Маск ба Марк Цукербэрг нарын гар тулаан Италид болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Хэзээ, яг хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
8.15 Мягмар гараг:
🇺🇸 АНУ-ын жижиглэнгийн худалдааны борлуулалт: Өнгөрсөн сар жижиглэнгийн худалдааны борлуулалт 0.2% өсөлттэй байсан бол 8 сард 0.4%-иар өснө хэмээн шинжээчид таамаглаж байна. Мөн энэ долоо хоногт жижиглэнгийн худалдааны томоохон компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулах юм.
🇬🇧 Их Британийн хэрэглээний үнийн индекс:
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэрэглэгчийн үүднээс авч үздэг. Өмнө сар ХҮИ нь 7.9% байсан бол энэ сар 6.8% болно хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэв хүлээгдэж буй үзүүлэлтээс өндөр гарвал фунтийн ханш чангарч, буурсан тохиолдолд сулрах магадлалтай юм.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Энэ долоо хоногт Walmart, Target, Home Depot зэрэг томоохон жижиглэнгийн худалдааны корпорацууд хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргах гэж байна. Шинжээчид тус компаниудын орлого, нэгж хувьцаанд ногдох ашгийг дараах байдлаар таамагласан байна.
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.
Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 86035457, 88993003
1