- Ard News
- Posts
- Цахим мэдээ 8.01
Цахим мэдээ 8.01
Өглөөний мэнд. 8, 9-р сар бол томоохон компаниудын идэвхтэй сар байдаг. Эхнээсээ тэдний зуны амралт дуусаж байгаа бололтой. Саяхан дэлхийн хамгийн том крипто бирж болох BINANCE-руу 6,912BTC буюу $203,7 саятай дүйцэхүйц BITCOIN нэгэн хэрэглэгч байршуулсан сонирхолтой хэрэг гарлаа. 🤯
Ардын нээлттэй компаниудын хувьд арилжааны дүн өмнө долоо хоногт ₮114.5 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 17.98%-ийг эзэлсэн байна.
ДЭЛХИЙ ДАХИНД: АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ 2001 ОНООС ХОЙШИХ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ
Өмнө долоо хоногт бодлогын хүү 0.25 нэгжээр нэмэгдэж, 5.50% болсныг ХНС-ын ерөнхийлөгч Жером Паул мэдэгдлээ. Ийнхүү сүүлийн 11 хуралдааны эцэст бодлогын хүү 22 жилийн дараах хамгийн дээд цэгтээ хүрэв ээ.
Бодлогын хүүг нэмснээр:
Эдийн засгийн эрэлт танагдаж, эргэлтэд байх мөнгө багасдаг.
Банкнуудын хувьд эрсэдлийг дагуулдаг бөгөөд чанаргүй зээлдэгчдийн тоо нэмэгдэх аюултай. Үүнээс улбаалан зээлийн хүү нэмэгддэг.
Хувьцааны үнэ буурдаг: Банкнуудын зээлийн хүү буурдаг болохоор ашигт ажиллагаа унадаг. Үүнтэй холбоотой тухайн компанийн хувьцаа сулрах тохиолдол их бий. Эсрэгээрээ, хувьцааны ханш өсөхөд компаниуд ирээдүйн үнэ цэнээ алдаж эхэлдэг ба ашигт ажиллагаа нь багасдаг.
Энэ нь банкнуудад хэрхэн нөлөөлсөн бэ? 🏦
АНУ-ын банкнуудын хүүгийн түвшин өндөр байгаа хэдий ч зээл авах хүсэлтэй иргэдийн тоо буурсангүй. Ийн зээлдэгчдийн тоо их байгаатай холбоотой JPMorgan Chase-ын 2-р улирлын хүүгийн орлого нэмэгдсэн мэдээтэй.
Тус компанийн цэвэр орлого $14.5 тэрбум болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 40%-иар өссөн. Дан ганц JPMorgan ашигтай ажиллаагүй бөгөөд нийт банкны цэвэр хүүгийн орлого 44%-аар өслөө.
ТАЙЛАН: БАНКНУУДЫН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЪЯ
Өнгөрсөн долоо хоногт IPO хийсэн банкнуудын хагас жилийн тайлан гарч дууслаа.
Гол үзүүлэлтүүдийг дурдвал:
Нийт хөрөнгө: Өмнө жилтэй харьцуулахад банкнуудын нийт хөрөнгө дунджаар 17% өссөн. Хамгийн өндөр өсөлтийг Богд Банк харуулж, 50%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Хүүгийн орлого: Банкнуудын хүүгийн орлого жилийн хугацаанд дунджаар 45%-аар өсжээ.
Цэвэр ашиг: ХХБ, Төрийн банк нарын цэвэр ашиг тус бүр 38%, 30%-иар буурчээ. Богд банкны хувьд цэвэр ашиг нь 88%-иар өссөн байна.
Илүү нарийвчлаад харвал… 🔍
ROE: Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн ₮1 тутамд ногдож буй ашгийн хэмжээг ROE илэрхийлдэг.
Системийн 5 банкны ROE өмнө жилтэйгээ харьцуулахад 30%-иар буурсан байна. Богд банкны хувьд 4%-иар өсжээ.
P/B харьцаа: Энэхүү харьцаа нь тухайн компанийн хувьцааны үнэ өндрөөр эсвэл багаар үнэлэгдэж буйг нь харуулдаг. Салбарын хувьд дунджаар 43%-иар буурсан байна. Хаан банкны хувьд 80%-р буурч, ХХБ-ы хувьд хамгийн багаар буюу 17%-иар буурчээ.
Дүгнээд хэлэхэд: Банкнууд маань эрчимтэйгээр хүрээгээ тэлж байгаа ч хувьцааны ашигт ажиллагаа буурсан ажиглагдаж байна. Гэвч тэдний P/B харьцаа буурсан нь хөрөнгө оруулагчдад илүү хямд үнээр арилжих боломжийг олгож байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
8.03 Пүрэв гараг: 🇬🇧 Английн төв банкны бодлогын хүүгийн мэдээ
2022 он гарснаас хойш Английн төв банк бодлогын хүүгээ 12 удаа тасралтгүй нэмсээр 5%-д хүргэсэн. Энэ нь Английн эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа ч Төв банк нь хүүгээ үргэлжлүүлэн нэмж, 5.75%-д хүргэнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.
8.04 Баасан гараг: 🇺🇸 АНУ-ын ажилгүйдлийн түвшний мэдээ
Ажилгүйдлийн түвшин хүлээгдэж байсан түвшнээс өндөр гарвал америк долларын ханш сулардаг билээ. Харин хүлээлтээс бага гарсан үед ханш чангардаг. Тэгвэл шинжээчдийн таамаглаж байгаагаар ажилгүйдлийн түвшин 3.6% байгаа бөгөөд сүүлийн саруудад 3.4%-3.7%-ийн хооронд тогтвортой байгаа юм.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Энэ 7 хоногт томоохон эрүүл мэнд, төлбөр үйлчилгээ, технологийн компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулах гэж байна.
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.
Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 86035457, 88993003