- Ard News
- Posts
- Цахим мэдээ 7.24
Цахим мэдээ 7.24
Өглөөний мэнд. Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 7.17-аас 7.21-ний байдлаар ₮77.8 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 6.69%-ийг эзэлсэн байна.
ХҮНСНИЙ БАРААНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 17 ЖИЛД 496% ӨСЖЭЭ 💸
2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зурагт харуулж байна.
17 жилийн хугацаанд хүнсний бараа, боловсролын үйлчилгээ, зочид буудал болон зоогийн газрын үйлчилгээний үнэ хамгийн их өссөн буюу 482-496% өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2006 оны үеэс 5 дахин өсжээ.
Эдгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж өсөлт нь 316% буюу 2006 оноос 3 дахин өсжээ.
Харин амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ болон холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ хамгийн бага өссөн буюу 111%; 41% өссөн байна.
Эх сурвалж: Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сан
МЕГА КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА
Tesla компанийн сайн ба муу мэдээ
Тесла компанийн 2-р улирлын санхүүгийн тайлан гарч, шинжээчдийн таамагласнаас өндөр үзүүлэлтийг харууллаа.
Тухайлбал, шинжээчид $24.7 тэрбумын орлоготой байна хэмээн төсөөлсөн хэдий ч бодитоороо $24.9 тэрбумын орлоготой гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн үзүүлэлт юм. 👏
Муу мэдээг дуулгавал, тайлан гарснаас хойш 1 цагийн дотор TSLA хувьцаа 1.06%-иар өссөн боловч дараа өдөр нь гэхэд -10.85%-иар аль хэдийн уначихжээ.
Шалтгаан нь:
2-р улирлын нийт ашиг нь сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрсэн
Гүйцэтгэх захирал Илон Маск цахилгаан автомашиныхаа (Cybertruck) борлуулалтын үнийг бууруулах шийдвэр гаргасантай холбоотой байна.
📺 Netflix компанийн тухайд
Та найз нөхөд, эсвэл гэр бүлтэйгээ Netflix-ийн нууц үг хуваалцаж үздэг бол яг энэхүү үйлдлийг таслан зогсоохоор тус компани энэ оны хагаст хичээнгүйлэн ажиллажээ. Үүний үр дүнд тэд 5.9 сая шинэ хэрэглэгчтэй болж чадсан хэдий ч энэ нь шинжээчдийн таамаглалд хараахан хүрч чадсангүй.
Үүнээс гадна, шинжээчид $8.27 тэрбумын орлоготой байх болно хэмээн таамаглаж байсан боловч бодитоороо $8.19 долларын орлого тайланд нь тусгагджээ.
Компанийн хувьцаа өнөөг хүртэл 60 гаруй хувиар өссөн боловч өмнөх Лхагва гарагт ханш нь 52 долоо хоногийн дээд цэгтээ хүрч, зах зээлд ханасан хэмээн дүгнэгдэж байна. 🤔
Тийм байлаа ч хувьцаа нь технологийн салбарт хамгийн сайн үзүүлэлттэй нь байсаар байгаа бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд 35%-иар өссөн нь S&P 500 индексийн 13%-ийн өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн байна.
Энэхүү өсөлтийн шалтгаан нь стриминг үйлчилгээний зах зээл (Netflix, Apple TV, Prime Video гэх мэт) сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, илүү олон хэрэглэгчдийг татах болсон ба зах зээлийн тал хувийг Netflix компани эзэмшиж буйтай холбоотой юм.
THREADS vs TWITTER ⚔️
1 сая хэрэглэгчтэй болохын тулд Twitter 2 жил, Facebook 8 сар, Instagram 3 сар болсон байдаг.
Тэгвэл META-н шинэ апп болох Threads 2 долоо хоногийн өмнө нээлтээ хийснээсээ хойш ганцхан цагийн дотор 10 сая хэрэглэгчтэй болсон юм.
Threads гарч ирэх үед Twitter-тэй өрсөлдөхөөр зохиогдсон болох нь магадгүй таны санаанд буусан байх. Тэгвэл тэдний өрсөлдөөн өнөөг хүртэл хэрхэн явж байгааг нэг харцгаая.
👥Нийт хэрэглэгч: 2023 оны байдлаар Twitter нийт 353.9 сая хэрэглэгчтэй байгаа бол Threads нээлтээ хийснээс хойш одоогоор нийт 100 сая хэрэглэгчтэй болоод байгаа аж.
👩💻Хэрэглэгчдийн идэвх: Twitter ба Threads-ийн хэрэглэгчдийн идэвхийг нэг постны дундаж like ба comment-оор хэмжиж болох юм. Доорх графикаас харвал Threads-ийн хэрэглэгчид илүү идэвх, оролцоотой байгаа аж.
⌛️Зарцуулсан дундаж хугацаа: 7 сард Threads хэрэглэгчдийн зарцуулсан дундаж хугацаа 6 минут, харин Twitter-ийнх 25 минут.
Дүгнэлт: Threads нь одоогоор хэрэглэгчийн идэвхийн хувьд илүү амжилттай байгаа боловч энэхүү үзүүлэлт нь түр зуурынх байх магадлалтай юм. Бусад үзүүлэлтүүдийн хувьд Twitter тэргүүлж байгаа бөгөөд цаг хугацааны явцад Threads гүйцэж чадах эсэх нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хэр сайн хангаж чадахаас хамаарна хэмээн олон нийт үзэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН ДҮН $7.6 ТЭРБУМД ХҮРЛЭЭ
Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны 6-р сарын байдлаар $3.3 тэрбумаар ашигтай байна. Тухайлбал, нийт импортын дүн $4.3 тэрбумд хүрсэн бол экспорт $7.6 тэрбумд хүрчээ.
Монгол улсын нийт экспортын 84%-ийг эрдэс бүтээгдэхүүн буюу уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, 9%-ийн үнэт болон хагас үнэт чулуу, 4%-ийг нэхмэл бүтээгдэхүүн, үлдсэн хувийг бусад төрлийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна.
Харин импортын дийлэнх хэсгийг бензин, шатахуун, машин механизм болон түүний эд ангиуд эзэлж байна.
Эх сурвалж: Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сан
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
7.26 Лхагва гараг: Газрын тосны нөөц🛢️
Өмнөх үзүүлэлт -0.708 сая баррель байсан. Он гарснаас хойш газрын тосны ханш унаж байсан боловч сүүлийн хэдэн долоон хоногт эргээд өсөөд эхэлсэн. Ирэх 7 хоногийн мэдээнээс цаашид өсөх үгүй нь мэдэгдэхээр байна.
7.27 Пүрэв гараг: АНУ-ын бодлогын хүүгийн мэдээ🛍
Өмнө сарын үзүүлэлт: 5.25%
Шинжээчдийн таамаглал: 5.50%
Өсөлт: 0.25%
Тайлбар: Хэдийгээр нэрлэсэн инфляцын түвшин сүүлийн нэг жилийн хугацаанд дараалан буурсан ч суурь инфляц өндөр хэвээр байгаа нь төв банкийг бодлогын хүүг энэ жил 2 удаа өсгөж магадгүй гэсэн хүлээлттэй байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
💹 Энэ 7 хоногт технологийн томоохон компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулах тул зах зээлд нэлээдгүй хөдөлгөөн авчрах болов уу.
7.25 Мягмар гараг:
Microsoft: Нийт орлого $55.41 тэрбум, EPS $2.55
Google: Нийт орлого $72.80 тэрбум, EPS $1.33
Visa: Нийт орлого $8.06 тэрбум, EPS $2.11
7.26 Лхагва гараг: Meta: Нийт орлого $31.01 тэрбум, EPS $2.89
7.28 Баасан гараг:
Exxon Mobil: Нийт орлого $90.78 тэрбум, EPS $2.14
Chevron: Нийт орлого $46.91 тэрбум, EPS $3.09
АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ
Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.
Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 86035457, 88993003