Цахим мэдээ 6.26

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 6.26-аас 6.30-ний байдлаар ₮185 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 11.52%-ийг эзэлсэн байна.

ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД 1 ТЭРБУМЫН УРАНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатарт айлчилж ирэхдээ хоёр улсын хамтын ажиллагаа, уул уурхайн харилцааг нэмэгдүүлэх тухай тохиролцсон талаар та бүхэн санаж байгаа байх.

Тэгвэл энэ Лхагва гарагт буюу 6 сарын 28-нд Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна манай улсад айлчилж, уран олборлогч Орано Майнинг компанитай €1 тэрбумын үнэ бүхий уран (Uranium)-ы томоохон хэлэлцээрийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдлээ.

Орано Майнинг нь Монголд 25 жилийн турш уран олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө “Зөөвч-Овоо” болон “Бадрах Энерги“ хэмээх хоёр төрлийн уран олборлох төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэхүү гэрээгээр яригдах гол төсөл нь “Зөөвч-Овоо“ юм. Тус төсөл нь анх 2010 онд эхэлж байсан бөгөөд нийт 30 жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Зөөвч-Овоо төсөл нь Монголд $1.1 тэрбумын шууд хөрөнгө оруулалт хийх, нийт олборлосон ураны 34%-ийг Монгол Улс зах зээлд гаргах боломжийг олгож буй төсөл юм.

Монгол Улсын нийт экспортын 80 орчим хувь нь Хятад, Орос руу гардаг. Харин энэхүү хэлэлцээрийн үр дүнд манай улс нь хоёр том хөршөөсөө гадна Европын орнуудтай худалдаа, уул уурхайн харилцаагаа өргөжүүлэх боломжтой юм.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦУУДЫГ СОНИРХОЖ ХАРЦГААЯ

Зун цаг айлчилж, хөрөнгийн зах зээл ч бага зэрэг амсхийж эхэллээ. Тэгвэл энэ боломжийг ашиглан 2023 оны I улирлын эцэст дэлхийн шилдэг сангууд багцаа хэрхэн бүрдүүлсэн талаар сонирхъё.

Зах зээлийг сонирхолтой өнцгөөс харж, анхаарал татахуйц стратегиудыг боловсруулдаг дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын бүрдүүлсэн Топ-3 багцыг бид онцолж үзлээ:

  1. BERKSHIRE HATHAWAY INC.

  • CEO: Уоррен Баффет

  • Багцын үнэ цэнэ: $325.1 тэрбум

  • 2023.I улирлын өгөөж: 9.7%

  • Жилийн дундаж өгөөж: 20%

S&P 500 2013 оноос хойш 195%-ийн өгөөжтэй байсан бол Уоррен Баффет, Чарли Мангер нарын сан тус хугацаанд 260%-иар өссөн байна.

Хамгийн сонирхолтой нь… 🧐 

Хэдийгээр Уоррен Баффетийн ашигладаг гол дүрэм нь төрөлжүүлэлт байдаг боловч түүний багцын бараг тал хувийг зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Apple эзэлдэг нь маш хачирхалтай.

Багцын үлдсэн хэсгийг банкны хувьцаа, Coca-Cola, Kraft зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон газрын тос, байгалийн хийн компаниудын хувьцаагаар бүрдүүлжээ.

  1. RENAISSANCE TECHNOLOGIES

  • CEO: Жим Саймонс

  • Багцын үнэ цэнэ: $75.4 тэрбум

  • 2023.I улирлын өгөөж: 13.8%

  • Жилийн дундаж өгөөж: 37%

Жим Саймонсийн сан нь нийтдээ 3,900 гаруй хөрөнгөөс бүрдэж байгаа ба тусгай программууд болон өгөгдлийн шинжилгээг ашиглан үнийн зөрүүгээс ашиг олох боломжийг эрж олдог. 📈

Өөрөөр хэлбэл, тэд өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн хөрөнгө оруулалт хийж, маш сайн төрөлжсөн багцыг бий болгож чаддаг байна.

  1. DUQUESNE FAMILY OFFICE

  • CEO: Стэнли Друкенмиллер

  • Багцын үнэ цэнэ: $2.3 тэрбум

  • 2023.I улирлын өгөөж: 11.6%

  • Жилийн дундаж өгөөж: 30%

NVIDIA, Alphabet, Microsoft-ийн хувьцаанууд нэлээдгүй хувийг эзэмшиж байгааг ажиглавал Стэнли Друкенмиллер энэ жил эрчимтэй өсөж эхэлсэн хиймэл оюун ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлжээ.

Түүний гол онцлог нь өөрийн хөрөнгө оруулалтдаа итгэл үнэмшилтэй хандаж, төвлөрсөн багц бүрдүүлэхээс айдаггүй байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

6.28 Лхагва гараг: АНУ-ын түүхий нефтийн нөөцийн эрэлт өсөж байна🛢

Түүхий нефтийн нөөцийн өсөлт нь хүлээгдэж байснаас өндөр бол эрэлт буурч, үнэ нь буурч байгааг илтгэдэг. Харин таамагласнаас бага гарвал эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх хандлагатайг илэрхийлдэг. Судлаачдын хүлээлт -1.757 сая баррель байсан боловч энэ долоо хоногт -9.604 сая баррель хүртэл буурчээ. Энэ нь түүхий нефтийн эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх хандлагатайг харуулж байна.

6.29 Пүрэв гараг: Холбооны нөөцийн сангийн дарга Жероми Пауэлл 🔊

ХНС-ын тэргүүн Жероми Пауэлл нь хүүгийн түвшний өсөлтийг өнгөрсөн 1 жилийн хугацаатай харьцуулахад илүү багаар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

6.29 Пүрэв гараг: Nike компанийн борлуулалтын орлого $12.8-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5% өссөн боловч EPS буюу нэгж хувьцаанд ногдох ашиг $0.66 гарсан нь 26% буурсан үзүүлэлт юм.

ТОП ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХАЧИРХАЛТАЙ САНХҮҮГИЙН ЗУРШИЛ

  1. Элон Маск 🚀

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla болон сансрын хөлөг үйлдвэрлэгч SpaceX компаниудын CEO болох Элон Маскийг хэн ч андахгүй мэднэ. Түүний одоогийн нийт хөрөнгө $216 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдэж байна. Гэхдээ…

Түүнд гэр байдаггүй! 😳

Элон Маск материаллаг зүйлсийг хөрөнгө гэж үздэггүй. Тэрээр нэг бол найзындаа, эсвэл оффисынх нь хажууд байрлалтай $50,000 үнэ бүхий ганцхан орноос өөр зүйлгүй маш жижигхэн дөрвөлжин байшинд шөнийг өнгөрөөдөг гэнэ.

Тэрээр ажил дээрээ эсвэл хурлын танхимд хааяа унтаад өгчихдөг хэмээн хамтран ажиллагчид нь мөн хэлдэг байна.

Хөрөнгөтэй хүмүүс үзэсгэлэнтэй орд харшид амьдрахыг илүү үздэг боловч дэлхийн хамгийн баян хүн тийм биш ажээ.

  1. Уоррен Баффет 📈

$82.7 тэрбумын хөрөнгөтэй, 88 настай бизнесийн магнат Уоррен Баффет өөрийн дуртай тансаг байшинд амьдрах боломжтой ч тэр бас л бидний бодсоноос өөр ажээ. Тэрээр 1958 онд 31,500 доллароор худалдаж авсан Омаха дахь 6,000 метр квадрат байшиндаа одоог хүртэл амьдарсаар байдаг.

Уоррен Баффет далайн эрэг рүү харсан орд харшид хамгийн үнэтэй стэйк идэнгээ амьдрах боломжтой боловч хуучин байшиндаа амьдрахыг илүүд үздэг. Ухаалаг гар утаснууд зах зээл дээр өрсөлдөж байхад тэрээр Nokia-гийн флип утсыг удаан хугацаанд ашигласаар байжээ.

Түүнээс “хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу вэ?” хэмээн асуухад тэрээр 1-т эхнэртээ худалдаж авсан хуримын бөгж, 2-т өөрийн байшингаа нэрлэсэн байна. 🥹 

АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003