Цахим мэдээ 6.26

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 6.19-өөс 6.26-ны байдлаар ₮1.2 тэрбумд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 52.27%-ийг эзэлсэн байна.

БИТКОЙН БА NASDAQ 100 ХАНШУУДЫН СОНИРХОЛТОЙ ХЭЛБЭЛЗЭЛ

Өмнө долоо хоногт Биткойны үнэ (BTC/USD) өдөр бүр өсөж, нийтдээ 15% өссөн мэдээтэй. Үүнтэй давхцан, Даваа гарагаас хойш NASDAQ болон технологийн салбарын хувьцаанууд бага зэрэг унаж эхэлсэн байна. Хэдий Биткойн, NASDAQ-ийн ханшууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг боловч бие биеэсээ эсрэг хөдөлнө гэж хэн мэдлээ?

Гэвч энэ нь тийм ч ер бусын, ховор үзэгдэл биш юм. Биткойн, NASDAQ (QQQ) нарын сүүлийн 9 сарын ханшийн хэлбэлзлийг доорх графикаас ажиглавал:

Энэ сард Биткойны ханш $25,000 хүртэл унаж байхад NASDAQ-ийн ханш эсрэгээрээ $15,000 хүртэл өсжээ. Энэ явдал өмнөх хавар мөн нэг удаа давтагдаж байв. (Эдгээрх явдлуудыг улаанаар дүрсэлсэн байгааг графикаас харж болно)

Өнгөрсөн жил QQQ энэхүү зөрүүг арилгахын тулд BTC-тэй уралдаж өссөн. 2021 онд BTC илүү өндөр түвшинд хүрч, QQQ-г гүйцсэн юм.

Энэ удаад BTC дахин өндөр түвшинд хүрсэн нь хэт их өссөн хөрөнгийн зах зээлийн дагуу буцаж унах боломжтой юм. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд $30,000-ын чухал түвшинг хамгаалах хүлээж байна.

Эх сурвалж: Investopedia

MICROSOFT НЬ ИНДЕКСИЙН ХАНШИЙГ ӨНДӨРТ ХҮРГЭЖ БАЙНА

Хоёр долоо хоногийн өмнөхөн Apple (AAPL) нь бүх цаг үеийн оргил ханшдаа хүрсэн бол өнөөдрийн байдлаар Microsoft (MSFT) болон технологийн салбар (XLK) бүх цаг үеийн дээд цэгтээ ойртлоо.

Гэвч… 🧐

Өмнө долоо хоногийн Пүрэв гарагт Microsoft шинэ дээд амжилт тогтоож чадсан хэдий ч MSFT болон XLK нар хоёулаа ханшийн өсөлтөө алдаж, энэ долоо хоногийн дээд амжилтаа эвдэж чадсангүй.

AAPL болон MSFT нар нь маргаангүй дэлхийн хамгийн том, маш чухал хувьцаанууд юм. Тэд хамтдаа технологийн салбарын 46.6 хувийг эзэлдэг.

Тэд шинэ дээд амжилтуудыг тогтоож байгааг харвал том хэмжээний технологийн индекс болох XLK нь мөн адилхан хэлбэлзэж эхлэх магадлалтай байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: Investopedia

ЭНЭ ИХ ӨСӨЛТИЙН ХАЖУУГААР ХЯТАД УЛС… 📉

Технологи, өргөн хэрэглээний бараа болон бусад хувьцаанууд сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй өсөж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн Хятад улсын зах зээл юу болж байгааг та нэг шагайж харав уу?

Хятадын ETF (GXC) 2022 оны 10 сарын сүүлээс хойших нэг өдрийн хамгийн өндөр уналтыг хийлээ.

Ханшийн үнэ өмнөх доод цэгтээ ирснээр хөрөнгө оруулагчид айдастаа автаж хувьцаагаа зарж гарцгаав. Нэмж дурдахад, GXC 200 хоногийн дундаж муруйнаас доошилж, Хятадын хувьцааны ханш буурах хандлагатай болсныг харуулж байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгийн зах зээл ийнхүү унаж байгаа нь бусад хөгжиж буй зах зээлүүд илүү анхаарал татахуйц байна.

Эх сурвалж: Investopedia

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

6.27 Мягмар гараг: НУ-ын орон сууцны зах зээлийн мэдээ. АНУ-ын Засгийн газраас олгодог барилга барих зөвшөөрлийн тоо 1.147 саяас 1.495 сая хүртэл өсөж, 23%-аар нэмэгдлээ. Энэ нь орон сууцны нийлүүлэлт өсөж, байрны үнэ буурахад нөлөөлөхөөс гадна эдийн засаг сэргэж эхэлж буйг илтгэж байж болох юм.

6.27 Мягмар гараг: Хэрэглэгчийн итгэлийн индекс (Consumer Confidence). Шинжээчдийн зүгээс хэрэглэгчийн итгэлийн индекс өснө хэмээн тооцож байна. Таамгаар 102.3-аас 103.7 хүртэл өсөх аж. Энэ нь худалдан авалт өсөх магадлалтай байгааг илтгэж байна.

6.29 Пүрэв гараг: Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Энэ долоо хоногт АНУ-ын нийт ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо нийт 264,000 байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо огт буураагүй үзүүлэлт юм.

Мөн I улирлын ДНБ-ий мэдээ гарах ба шинжээчдийн таамаглаж байгаагаар өмнөх үзүүлэлт болох 2.6%-иас 1.4% болж буурна гэсэн нь тус улсын эдийн засаг саарч байгааг илтгэж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

6.28 Лхагва гараг: Технологийн салбарын Micron компанийн борлуулалтын орлого шинжээчдийн таамаглаж буйгаар $3.67 тэрбум хүртэл өсөж, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS нь -$1.59 байна хэмээн тооцжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн $2.44-ийн ашгаас алдагдал болж буурсан нь хагас дамжуулагчийн салбар хүндхэн байгааг илтгэж байна.

6.29 Пүрэв гараг: Бидний сайн мэдэх Nike компанийн борлуулалтын орлого $12.58 тэрбум хүртэл өсөх хандлагатай байна. EPS-ийн хувьд $0.68 байна хэмээн шинжээчид тооцож байна. Өнгөрсөн жилийн 6 сард EPS $0.90-тэй байсан нь компанийн ашигт ажиллагааг буурч буйг харуулж байна.

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ 3 САНХҮҮГИЙН ХЯМРАЛ

  1. Британийн эзэнт гүрэн (1945-1997 он):

  • Нийт өр (Тухайн үеийн ханшаар): $21 тэрбум

  • Нийт өр (Өнөөгийн ханшаар): $872 тэрбум

Дэлхийн II дайны дараах Европын сүйрэл Их Британийн эдийн засагт томоохон аюул учруулж байсан юм. Санхүүгийн хямралаас үүдэн хатан хааны тэнгисийн цэргийн армийн хэсгийг татан буулгах, хоол тэжээлийн хангамж, орон сууцны хомсдол зэрэг томоохон хүндрэлүүдэд хүргэсэн. Энэ үед АНУ-аас тусламж болгон Их Британид хэдэн тэрбум доллароор хэмжигдэх тоног төхөөрөмж өгсөн боловч энэ нь хангалтгүй хэвээр байсан тул маш их хэмжээний зээл авч байжээ. Энэхүү зээлийг Их Британи улс 2006 онд төлж дуусгасан байна.

  1. Веймар Бүгд Найрамдах Улсын хямрал (1919-1933 он)

  • Нийт өр (Тухайн үеийн ханшаар): 269 тэрбум алтан тэмдэгт

  • Нийт өр (Өнөөгийн ханшаар): $420 тэрбум

1919 оны Версалийн гэрээгээр Герман улс дэлхийн нэгдүгээр дайнд учирсан хохирлыг хариуцаж, 269 тэрбум алтны маркийн нөхөн төлбөр төлөх үүргийг хүлээн авчээ. Герман улс төлбөрөө төлөх чадамжгүйн улмаас газар нутгаа алдаж, иргэдийн ажил хаялт нэмэгдэж байв. 1924 онд эдийн засаг тогтворгүй байсан тул гэрээг сулруулж, Германы өрийг 112 тэрбум марк хүртэл бууруулжээ. Засгийн газар нь өрөө дарахын тулд хэт их мөнгө хэвлэж, инфляцыг улам нэмэгдүүлж, ханшийн уналтад хүргэж байв.

  1. Оросын хувьсгал (1917)

  • Нийт өр (Тухайн үеийн ханшаар): 269 тэрбум алтан тэмдэгт

  • Нийт өр (Өнөөгийн ханшаар): $420 тэрбум

Эзэнт гүрний Орос улс дэлхийн I дайны дараа асар их өрөнд орж, дампуурахад тун ойр байв. Аж үйлдвэрүүд уналтад орж, ажилгүйдэл нэмэгдэж, инфляц огцом өссөн. Олон нийтийн ажил хаялт, үймээн самуун дэгдэж, большевикуудын бослогод хүргэв. Бослого төрийн байгууламжуудыг эзлэн авч, эцэст нь 1922 онд Зөвлөлт Холбоот Улсыг байгуулагдахад хүргэсэн.

АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003