Цахим мэдээ 6.12

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 6.05-аас 6.09-ний байдлаар ₮198.8 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 6.46%-ийг эзэлсэн байна.

NIO-ИЙН АЛДАГДАЛ ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГЛАСНААС БАГА БАЙСАН БОЛОВЧ ОРЛОГО НЬ ТААМАГТ ХҮРСЭНГҮЙ

Nio нь БНХАУ-ын томоохон цахилгаан машин үйлдвэрлэгч нарын нэг бөгөөд 2021 онд хөрөнгө оруулагч нарын дунд дараагийн Тesla гэгдэж байсан юм. Гэвч 2023 оны эхний улирлын байдлаар алдагдалтай хэвээрээ байгаа нь хувьцааны ханшийг унахад нөлөөлсөн чухал хүчин зүйл байсаар байна.

Дээрээс нь нийт ашгийн маржин 2022.I улиралд 15%-тай байсан бол 2023.I улирал гэхэд 2% болж агшсан байна. Үйл ажиллагаанаас олсон ашгийн маржин -17%-тай байсан бол энэ жил -42% болж муудсан аж.

Санхүүгийн тайлан тааруу гарсан мэдээний улмаас хувьцааны ханш өнгөрсөн Баасан гарагт 5%-иар унасан байна.

Эх сурвалж: Yahoo Finance

GM, FORD ХОЁР TESLA-ИЙН ЦАХИЛГААН МАШИНЫ ЦЭНЭГЛЭГЧИЙГ АШИГЛАХААР БОЛЖЭЭ

Тус мэдээний ачаар Tesla-ийн хувьцааны ханш 11 дэх өдрөө өсөхөд нөлөөлсөн ба энэ тус компанийн хувьд түүхэн дээд үзүүлэлт юм. Эдгээр 3 компани нь АНУ-ын нийт цахилгаан машины зах зээлийн 85%-ийг эзэлдэг.

Нэг төрлийн цэнэглэгч хоорондоо ашигладаг болсноор хэрэглэгчдэд илүү амар болох ба борлуулалт өсөх боломжтой юм. Tesla-ийн цэнэглэгчийг ашиглах болгонд тус компанид нэмэлт орлого орж байх юм.

Эх сурвалж: CNBC

ARKF СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН ДЭЭД ХАНШДАА ХҮРЛЭЭ

2023 он гарснаас хойш технологийн хувьцаануудын ханш хүчтэй өсөлт үзүүлсэн ба үүний нэг илрэл нь финтек компаниудаас бүрдсэн “ARKF” ETF өнгөрсөн 8 сараас хойших дээд ханшид хүрсэнтэй холбоотой байв.

Дээрх зургаас харахад ханш уналтын трендээс өсөлтийн тренд рүү шилжсэн нь тодорхой байгаа ба урвуу мөр-толгой-мөр дүр зураг үүсгэснээр цаашид $30 хүртэл өсөж магадгүйг илтгэж байна. Ийнхүү эрсдэлтэй хувьцаанууд өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдэл даах чадварыг нэмэгдэж байгаагийн нэг илрэл болж байна.

Эх сурвалж: Investopedia

ХУРДТАЙ ӨСӨЖ БУЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮД ӨССӨӨР БАЙНА

БНХАУ-ыг оролцуулаагүй хурдтай өсөж буй эдийн засгийн улсуудын хөрөнгийн зах зээлийг дээрх байдлаар харуулав. Дээрх зургаас харахад ханш өмнө нь хоёр удаа унаж байсан эсэргүүцлийн шулууныг амжилттай дээшээ сэтэлсэн байна. Хэрвээ ханш энэхүү эрчээ хадгалж чадвал өнгөрсөн жилээс хойш үргэлжилсэн уналтын трендийг эвдэж магадгүй байна.

Эх сурвалж: Investopedia

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

6.13 Мягмар гараг: АНУ-ын инфляцын мэдээ (CPI) (5 сар). Өмнөх дүн: 4.9%. Урьдчилж таамагласан дүн: 4.1%. Үнийн өсөлт саарч буй мэдээ нь төв банкны бодлогын хүүгийн өсөлтийг зогсоход хүргэж магадгүй байна.

6.15 Пүрэв гараг: ХНС-ийн бодлогын хүүгийн мэдээ. Шинжээчдийн зүгээс ХНСанг энэ удаа бодлогын хүүг өсгөлгүй үлдээнэ гэсэн таамаглал одоогоор 79.3%-тай байна.

АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ

Ардын Цахим Мэдээг идэвхтэй уншигч таныг Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Сар сургалтанд оролцохыг урьж байна.

Сургалт I: Хөрөнгө оруулалтаа эрт эхэлье

  • Хэзээ: Пүрэв гараг бүр 17:00 цагаас

  • Байршил: Централ Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбар

Сургалт II: Хувьцааны суурь болон техник шинжилгээ

  • Хэзээ: 6 сарын 14, 28-нд 17:00 цагаас

  • Байршил: Централ Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбар