Цахим мэдээ 5.5

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 5.1-ээс 5.5-ны байдлаар ₮79.7 саяд хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 0.69%-ийг эзэлжээ. МХБ дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮11.6 их наядын арилжаа явагдсан нь Хаан банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанаас улбаатай ба сүүлийн үед ажиглагдаагүй их хэмжээнд хүрсэн.

ЛЭНДМН-ИЙН 2023.I УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД САЙН ГАРЛАА

2023.I улиралд нийт 219.0 тэрбум төгрөгийн дүнтэй 838.8 мянган зээлийг олгосон байна. Лэндмн-ийн харилцагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7%, олгосон зээлийн тоо 70.6% өссөн бол зээлийн багц 118.9%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 155.0%-иар өсөж ₮9.7 тэрбумд хүрсэн ба цэвэр ашиг өмнө жилтэй харьцуулахад 292.5%-иар өссөн байна.

Эх сурвалж: Компанийн 2023.I улирлын үйл ажиллагааны тайлан

ТОМООХОН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН I УЛИРЛЫН ТАЙЛАН САЙН ГАРЛАА

Технологийн компаниуд дундаасаа хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй Apple компани өнгөрсөн 7 хоногт тайлангаа танилцуулсан. Тайлангаар борлуулалтын орлого болон ашгийн аль аль нь өмнөх оны мөн үеэс 3%, 1%-иар тус тус унасан гарсан. Гэвч борлуулалтын орлого шинжээчдийн таамагласнаас 6.36% илүү, харин цэвэр ашиг 2.08% илүү байсан нь ханшийг тус өдөр 4.69% хүртэл өсөхөд хүргэсэн. Мас компьютерын борлуулалт хамгийн ихээр буюу -31% унасан бол үйлчилгээнээс олсон орлого хамгийн их буюу 5% өссөн байна. Үүнээс харахад өмнө ажиглагдсан хувийн компьютерын салбар энэ жил хүчтэй уналтад орж буйг тодорхой харуулж байна.

Эх сурвалж: Sunday Market Newsletter

ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУДЫН ТАЙЛАН ЭЕРЭГ ГАРСНААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭЭШ НЬ ТАТЛАА

Apple, Microsoft, Meta зэрэг томоохон технологийн компаниудын эхний улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн таамаглаж байснаас илүү байснаар өнгөрсөн Баасан гарагт хүчтэй өсөлт үзүүлсэн. Үүнийг дээрх зургийн дагуу технологийн хувьцаануудыг дагадаг XLK etf-ээс харж болж байна. Ханш 2022 оны 10 сард ёроолоо тогтоосон ба 5 сарын 5-ны байдлаар 30 гаруй хувь өсөөд байна.

Эх сурвалж: Investopedia

АЛТНЫ ХАНШ ӨССӨӨР БАЙХ НӨХЦӨЛҮҮД БҮРДЭЖ БАЙНА

Эх сурвалж: Investing.com

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөөхөө зогсоох ойртсон, эдийн засаг хүндрэлд орж байгаа зэрэг тодорхой бус нөхцөлүүд нь үнэ цэнээ хадгалдаг алтны ханшийг сүүлийн хэдэн өдөрт ₮2,080 хүртэл өсгөөд байна. Мөн дээрээс нь засгийн газрын өрийн тааз тулсан, банкны салбарын хямрал зэрэг асуудлууд алтны ханшийг эхний ээлжид $2,098, цаашлаад $2,148 хүртэл өсгөхийг үгүйсгэхгүй гэж Investing.com-ийн шинжээч нийтэлсэн байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

5.10 Лхагва гараг: АНУ-ын инфляц. Өмнөх дүн: 5.0%. Урьдчилж таамагласан дүн: 5.0%.

5.11 Пүрэв гараг: АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 242 мянган хүн. Урьдчилж таамагласан дүн: 245 мянган хүн.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

Анхаарал татахуйц компаниудаас дурдвал:

5.08 Даваа гараг: Paypal, Lucid, Palantir

5.02 Мягмар гараг: AirBnB, Under Armor, Rivian

5.03 Лхагва гараг: Walt Disney, Wendy's, Robinhood

5.04 Пүрэв гараг: JD.com

АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ

Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

☎️Холбоо барих: 86035457, 86361400