Цахим мэдээ 5.31

📋2024 ОНЫ I УЛИРЛЫН САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнгөрсөн хүүхдийн баярын мэндийг хүргэе.🎈 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 2024 оны нэгдүгээр улиралын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.8 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 17.1 хувийг эзэлж байна.

  • ББСБ-ын салбарын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 нэгжээр бууржээ

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 5 сарын 31-ний баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.32 хувь, Nasdaq 100 индекс -1.63 хувиар унасан нь гадаад хөрөнгийн зах зээл багахан хөдөлгөөнтэй байсныг илтгэсэн бол крипто буурсаар -0.62 хувьтай хаагджээ.

  • Дотоодын хөрөнгийн зах зээл ч мөн адил нам гүм байлаа. Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.6 тэрбумын арилжаа хийгдсэний 8.33 хувийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

САНХҮҮГИЙН САЛБАР: 📈МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ₮11.8 ИХ НАЯДАД ХҮРЧ ДНБ-ИЙ 17.1 ХУВЬТАЙ ДҮЙЦЭЖ БАЙНА

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

🗠Дотоодын үнэт цаасний нийт арилжааны дүн сүүлийн таван жилийн дээд түвшиндээ хүрлээ. МХБ дээр 2024 оны I улиралд нийт ₮204.9 тэрбумын үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин, 2020 оноос 21.4 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт хувьцааны арилжаа ₮128.5 тэрбумд хүрсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 13.4 дахин, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өсжээ. 

Харин дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны I улиралд ₮11.8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлт ба хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0 хувь байна

🖆Биржийн бус зах зээл байгуулагдсанаас хойш ₮2.6 их наядыг бүртгэжээ. Үүнээс ₮1.9 их наядыг татан төвлөрүүлсэн байна. Харин 2024 оны I улиралд ₮178 тэрбумын өрийн хэрэгслийг бүртгэж, ₮207.2 тэрбумыг татан төвлөрүүлжээ.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

⛏️Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр он гарснаас хойш нийт 127 удаагийн ₮2.4 их наядын арилжаа явагдлаа. Үүнээс 68 удаагийн арилжаагаар 5.2 сая тонн нүүрсийг ₮2.3 их наядаар, 59 удаагийн арилжаагаар 0.4 сая тонн төмрийн хүдэр болон баяжмалыг ₮95.0 тэрбумаар тус тус арилжаалагджээ.

🇨🇳Манайхтай хамгийн их уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах хэлцэл хийсэн орон нь БНХАУ байсан бол Хонг Конг хоёрт, Сингапур гуравт байлаа.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

📈📉Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар өсөж ₮582.3 тэрбумд хүрсэн.

Мандал даатгалын салбарын нийт хөрөнгөд эзлэх хувь 2.3 пунктээр өсөж 17 хувьд хүрсэн. Түүний араас Үндэсний давхар даатгал орж байгаа ч тэдний нийт хөрөнгөд эзлэх хувь өмнөх оны мөн үес 1.3 пунктээр буурч 11.7 хувьд хүрсэн байна. Харин гуравт Миг даатгал байгаа ба тэдний нийт хөрөнгөд эзлэх хувь 0.1 пунктээр мөн л буурч 8.5 хувьд хүржээ. Ард даатгалын хувьд 0.7 пунктээр өсөж 8.1 хувьд  хүрсэн.

Даатгалын компаниуд нийт ₮107.8 тэрбумыг даатгалын хураамж төвлөрүүлсэн ба түүний 32.7 хувь буюу35.2 тэрбумыг давхар даатгалын хураамжид зарцуулсан байна.

Даатгалын компаниудын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 123.7 хувиар өсөж ₮8.3 тэрбумд хүрсэн ч тэдэнд тулгамдаж буй асуудал байгаа нь валютын ханшийн эрсдэл юм. Даатгалын компаниудын дийлэнх нь гадаад улсад давхар даатгуулдаг тул сүүлийн гурван жилийн хугацаанд 1 жилд дунджаар ₮57.4 орчим тэрбумыг гадаад улсруу шилжүүлжээ.

📊Даатгалын нягтрал 2023 онд ₮115,405 болж 2022 онтой харьцуулахад 31.4 хувиар тус тус өссөн байна. Даатгалын нягтралыг ангиллаар авч үзвэл, нэг хүнд ногдох ердийн даатгалын хураамж 31.5 хувиар өсөж ₮114,479 болсон бол урт хугацааны даатгалын хураамж 16.5 хувиар өсөж ₮926 хүржээ.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

📈📉ББСБ-ын тоо өссөн ч харилцагчдын тоо 2024 оны I улиралд өмнөх жилийн мөн үеэс 15.4 хувиар өсөж 4.5 сая болсон бол зээлдэгчдийн тоо 38.9 хувиар өсөж 1.8 саяд хүрсэн нь нийт хөрөнгийн хэмжээ ₮5.1 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 их наядаар буюу 36.7 хувиар, 2020 оны I улирлаас 184.9 хувиар өсөхөд нөлөөлжээ.

ББСБ-уудын нийт орлого өмнөх оны мөн үеээс 46.3 хувиар өсөж ₮378.1 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг нь 46.5 хувиар өсөж 145.9 тэрбумд хүржээ.

Чанаргүй зээл буурав. ББСБ-ын салбарын онцлох сайн мэдээ нь чанаргүй зээлийн хэмжээ ₮282.0 тэрбум хүрч чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь нь 6.9 болсон явдал юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 нэгжээр буурсан үзүүлэлт юм

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

2023 оны эхээр дампуурлаа зарласан крипто зээлдэгч Genesis болон крипто солилцооны Gemini компанууд Gemini Earn хөтөлбөрийн 232,000 хэрэглэгчиддээ $2 тэрбумыг буцаалаа.

Крипто эзэмшигчид урт, санахад хүнд блокчейны оронд мастер картын Mastercard Crypto Credential-аар крипто авж зарах боломжтой боллоо. 

Оросын компануудын төлбөр тооцоонд Монгол банкууд хориг тавих болсоныг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх РАНХиГС гадаад худалдааны судалгааны олон улсын лабораторийн тэргүүн Александр Кнобель шүүмжиллээ. 

Алтны үнэ өнгөрсөн долоо хонгийн эхээр дээд түвшиндээ хүрсэн ч ирэх 12 сарын хугацаанд унц нь $3000 хүрэх төлөвтэй байна. 

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын до