- Ard News
- Posts
- Цахим мэдээ 5.29
Цахим мэдээ 5.29
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 5.29-оос 6.02-ны байдлаар ₮101.8 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 0.92%-ийг эзэлжээ. Өнгөрсөн 7 хоногт Ардын нээлттэй компаниудын ихэнх нь өсөлттэй байлаа. Тэр дундаас Крипто Үндэстэн хамгийн их өсөлттэй байсан бол Ард Кредит хамгийн тогтвортой өсөж байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 10.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал болон бусад компанийн IPO, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй компанийн бонд зэрэг бүтээгдэхүүнүүдийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1 хувь байсан бол өнөөдөр энэ үнэлгээ 3.4 дахин өсч 10.3 их наяд, ДНБ-д эзлэх хувь 19.5 хувь болж өсөөд байна.
Эх сурвалж: СЗХ
ТОКЕН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна.
ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм байна.
Тус системийг нэвтрүүлж, төлбөрийн картын мэдээллийг токенжуулснаар хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал интернэт худалдан авалт хийх, мобайл буюу гар утсаар төлбөр тооцоо хийх, цахим хэтэвч ашиглан худалдан авалт хийх, төлбөр төлөх нөхцөлд санхүүгийн мэдээлэл алдагдахаас хамгаалагдах юм.
Эх сурвалж: Монголбанк
META-ИЙН ХАНШИД ӨСӨЛТИЙН ДАВЛАГАА БОЛЖ БАЙНА
АНУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон технологийн компаниуд манлайлж байгаагийн нэг нь Meta Platforms. Тэдний хувьцааны ханш рекорд тогтоохоор урт хугацаанд өссөн ба 2022 оны ёроолоосоо дээд ханш тогтоосоор байна. 6 сарын 1-нд Meta Quest 3 шинэ VR төхөөрөмжөө танилцуулсан ба $500-ын үнэ нь өмнө гаргасан $1,500-ын хувилбараасаа 3 дахин хямд байгаа нь хүмүүсийн анхаарлыг их татав.
Эх сурвалж: Investopedia
ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СҮҮЛИЙН 33 ЖИЛИЙН ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ
Японы хөрөнгийн зах зээл 33 жилийн өмнөх ханш дээрээ одоо л очиж байгаа нь тус улсын хөрөнгийн зах зээл асар удаан өсөлттэй байсныг харуулж байна. Японд ажиглагдаж буй энэхүү үзэгдэл нь олон улсын хөрөнгийн зах зээлийг сэргэж байгаагийн нэг илрэл гэж харж байна.
Эх сурвалж: Investopedia
NASDAQ-ИЙН ХАНШ ХЭТ ХӨӨСӨРСӨН ҮҮ?
Дээрх зургийн дагуу 2022 оны сүүлээр Nasdaq индекс 200 өдрийн дундаж муруйн дээр ирсэн бол одоо тэрхүү ханшаас аль хэдий нь 30% өссөн үзүүлэлттэй байна.
Гол анхаарал хандуулах асуудал нь Nasdaq энэхүү өсөлтийг хэтэрхий богино хугацаанд хийсэнд байна. Үүний улмаа хөрөнгө оруулагчид энэ удаагийн өсөлтийг дуусах тал руугаа орж байгаа талаар бодоцгоож байна. Өмнө нь 2020 оны сүүлээр болон 2021 оны эхээр иймэрхүү өсөлт тохиож байжээ. Иймд, цаашид өсөх магадлал харьцангуй бага байгааг илтгэж байна.
Эх сурвалж: Investopedia
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
6.05 Даваа гараг: АНУ-ын үйлчилгээний индекс (PMI) (5 сар). Өмнөх дүн: 53.6. Урьдчилж таамагласан дүн: 55.1. Энэхүү тоо 50-иас дээш байгаа нь эдийн засгийг үйлчилгээний салбарын хувьд тэлж байна гэж харж болно.
6.07 Лхагва гараг: АНУ-ын түүхий газрын тосны нөөц. Өмнөх дүн: 4.48 сая баррель.
6.08 Баасан гараг: Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо (5 сар). Өмнөх дүн: 232 мянган хүн.
АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ
Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 8636140