- Ard News
- Posts
- Цахим мэдээ 5.29
Цахим мэдээ 5.29
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 5.22-оос 5.26-ны байдлаар ₮123.7 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 2.97%-ийг эзэлжээ.
ЭНЭТХЭГ УЛС РУУ НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ МОНГОЛ УЛС СУДАЛЖ БАЙНА
Энэтхэг улс нь гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог улс юм. Шаардлагатай материалаа Австрали, АНУ, Индонез улсаас авдаг байна. 2023 он гарснаас хойш АНУ болон Индонезиос авсан нүүрсний тоо хэмжээ хоёр дахин ихсэж 54.3 сая тонд хүрсэн байна Сүүлийн үед нүүрсний ханш хэлбэлзэлтэй ихтэй байгаа тул ОХУ-аас авахаар судалж байгаа юм байна.
Гол асуудал юунд байна вэ? Монгол Улс нь далайн гарцгүй, хоёр улсын дунд байдаг тул хол замд нүүрс тээвэрлэх асуудалтай тулгарч байгаа юм. 2022 онд Монгол Улс боомт гарцаа нэмэхээр төлөвлөсөн ба энэ нь цаашид алслагдмал газар луу экспорт хийхэд ихэд хэрэгтэй юм.
Эх сурвалж: Indian shipping news
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ IPO АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Худалдаа Хөгжлийн Банк IPO хийснээрээ 83.5 тэрбум төгрөгийг босгохоор зорьсон ч захиалга 126.4%-тай биелснээр 2,418 хөрөнгө оруулагчдаас нийт 105.5 тэрбум төгрөгийг босгожээ. Тус банк өөрийн 5%-ийг буюу 2.5 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь 33 мянган төгрөгөөр үнэлэн гаргасан билээ.
Банк энэхүү босгосон мөнгөөрөө ногоон болон бусад зээлийн үйл ажиллагаандаа ашиглах юм байна. Тодруулбал, компани дунд хугацааны стратегийн хүрээнд нийт зээлийн 50%-ийг нь аж ахуйн нэгж, 30%-ийг нь худалдаа, 20%-ийг нь жижиг дунд бизнест олгох төлөвлөгөөтэй байна. Үндсэн андрайтерийн компанийн зүгээс 3%-иас дээш хувьцаа эзэмшигчид эхний 6 сард хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа зарах боломжгүй талаар дурджээ.
Эх сурвалж: Akipress.com
NASDAQ 100 ОН ГАРСНААС ХОЙШИХ ДЭЭД ХАНШИД ХҮРЛЭЭ
Өнгөрсөн 7 хоногт технологийн компаниудын ханш хүчтэй өссөнөөр Nasdaq 100-ийн ханш чухал эсэргүүцлийн шулууныг амжилттай сэтэллээ. Зах ингэж өссөний гол шалтгаан нь хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрыг өрийн таазаа цаг хугацаанд нь багтааж дээшлүүлж чадна гэж итгэж байгаатай холбоотой. Бүгд Найрамдах намаас өрийн таазны асуудлыг энэ 7 хоног гэхэд шийдэх боломжтой гэсэн. Засгийн газар өрийн таазаа амжилттай өсгөсний дараа хөрөнгийн зах зээл нэмж өсөж ч магадгүй юм.
Эх сурвалж: Investopedia
NVIDIA-ИЙН ХУВЬЦАА 24% ӨСӨЖ ТҮҮХЭН ДЭЭД ХАНШИНДАА ХҮРЛЭЭ
Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт Nvidia компани эхний улирлын тайлангаа танилцуулсан. Компани уг улиралд 7.2 тэрбум долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 13% буурчээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг 1.09 доллартой байгаа нь өнгөрсөн жилээс 20% буурсан үзүүлэлтэй байна. Гэвч дата центрээс олсон орлого өнгөрсөн жилийнхээс 14% өссөнөөр II улирлын орлогыг 11 тэрбумд хүрнэ гэж компанийн зүгээс төсөөлсөн байна. Энэ нь шинжээчдийн хүлээж байсан 6.5 тэрбум доллароос 69% илүү байсан тул хувьцааны ханш огцом өсөж 380 долларт хүрчээ.
Ингэснээр хувьцааны ханш өнгөрсөн оны 10 сарын ёроолоос 250% өссөн үзүүлэлт хийлээ. Компанийн зүгээс энэхүү амжилтад хиймэл оюун ухааны тусламжтай хүрсэн гэснээр томоохон хиймэл оюун ухаантай холбоотой технологийн компаниудын хувьцаа өсөж, Nasdaq индексийн ханш өсөхөд нөлөөлөв.
Эх сурвалж: Investopedia
NASDAQ ӨСЛӨӨ
Nvidia-ийн ханш өссөнөөр Nasdaq 100 индексийн ханш өнгөрөгч Пүрэв гарагт 2.5% өсжээ. Тус индекс 2022 оны 8 сараас 10 сарын хооронд унасан боловч хөрөнгө оруулагчид арилжаанд идэвхтэй оролцсоноор 52 долоон хоногийн дээд ханшид хүргэлээ.
Хэрвээ ханш 13,500 хавийг амжилттай дээшээ сэтлэх юм бол цаашид нэмж өсөх бүрэн боломжтой байна. Гол нь технологийн компаниудад өсөх үндэслэл бий юу гэдэгт байна.
Эх сурвалж: Investopedia
БИТКОЙН УНАЖ МАГАДГҮЙ БАЙНА
Биткойны ханш энэ улиралд завсрын хөдөлгөөн хийж байсан ч удахгүй унаж магадгүйг доорх зураг харуулж байна. Зургаас харахад биткойн “мөр болон толгой” гэсэн уналтын шинжтэй байна. Одоо харин гол анхаарал татаж байгаа зүйл нь энэ удаагийн уналт нь өмнөх шиг унаж байгаад өсөх үү? Эсвэл 22,000 доллар хүртэл шууд унах уу? гэдэгт байна.
Эх сурвалж: Investopedia
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
5.31 Лхагва гараг: БНХАУ-ын үйлдвэрлэлийн индекс (PMI). Өмнөх дүн: 49.2. Урьдчилж таамагласан дүн: 51.4. Энэхүү тоо 50-иас дээш байвал эдийн засаг тэлж байна гэж үздэг тул урьдчилж таамагласан дүнгээс харахад нааштай мэдээ байхаар хүлээлттэй байна.
6.01 Пүрэв гараг: АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 229 мянган хүн. АНУ-ын үйлдвэрлэлийн индекс (PMI). Өмнөх дүн: 47.1. Урьдчилж таамагласан дүн: 47.0. Индексийн дүн 50-иас доош ба цаашид буурах хүлээлттэй байгаа нь АНУ-ын эдийн засаг хумигдаж байгааг илтгэж байна.
5.26 Баасан гараг: Ажилгүйдлийн түвшин (5 сар). Өмнөх дүн: 3.4%. Урьдчилж таамагласан дүн: 3.5%. Ажилгүйдлийн түвшин өсөж байгаа нь ХНС-ийн хүсэж байгаатай нийцэж байгаа тул хөрөнгийн захад эергээр нөлөөлж магадгүй.
АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ
Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 8636140