- Ard News
- Posts
- Цахим мэдээ 5.22
Цахим мэдээ 5.22
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 5.15-аас 5.19-ний байдлаар ₮80.0 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 3.23%-ийг эзэлжээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ӨССӨН Ч АРИЛЖАА БУУРЧЭЭ
СЗХ-оос гаргадаг "Санхүүгийн салбарын тойм"-ын мэдээлснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ жилийн нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 21%-иар өссөн гэж дурдсан боловч хөрвөх чадвар 1.8%-иас 0.6% болж буурсан талаар нийтэлжээ. Хөрвөх чадвар нь тухайн хугацаанд хийгдсэн нийт арилжааг нийт зах зээлийн үнэлгээнд хуваан гаргадаг билээ. Тус үзүүлэлт буурсан нь баруун талын үнэт цаасны арилжааны зургаас тодорхой харагдаж байна. 2022.I байдлаар 120 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол 2023.I улиралд 87 тэрбум төгрөг болж буурсан.
Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4%-иар өсөж 487.0 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 48.6%-иар өсжээ. Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4%-иар өсөж 406.5 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.5%-ийг эзэлж байна. Даатгалын салбарын гүнзгийрэлт нь даатгалын салбарын нийт хөрөнгийг ДНБ-нд харьцуулснаар хэр их тэлж байгааг харуулдаг. Энэ үзүүлэлт 2022 онд 0.54% болж өссөн бол 2023 онд 0.43% болж буурсан нь даатгалын салбар эдийн засгийн өсөлттэй харьцуулахад багаар тэлсэн харагдаж байна.
ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 729.2 тэрбум төгрөгөөр буюу 24.5%-иар өссөн. Нийт хөрөнгийн ихэнхийг буюу 72.9%-ийг зээл эзэлсэн. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.9%-иар буюу 570.4 тэрбум төгрөгөөр өссөн. ББСБ-уудын олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.1% байгаа нь өмнөх оны мөн үетэй ижил байна. Чанаргүй зээлийн эзлэх хувь 8%-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.5%-иар өссөн үзүүлэлт байна. Салбарын орлого 258.5 тэрбум төгрөг байсан бол цэвэр ашиг 99.6 тэрбум төгрөг байжээ. Цэвэр ашгийн маржин 38.5%-тай байна.
Нийт зээлийн хэмжээ 212.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.1%-иар буурлаа. Цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7%-иар буурч 207.9 тэрбум төгрөгт, зээлийн эрсдэлийн сангийн хэмжээ 17.5%-иар буурч 4.6 тэрбум төгрөгт хүрлээ. ХЗХ-дын нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.3%-иар буурч 191.5 тэрбум төгрөг боллоо. ХЗХ-ны салбар нийт 15.7 тэрбум төгрөгийн орлого, 14.1 тэрбум төгрөгийн зардал, 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цэвэр ашгийн маржин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.1 пунктээр буурч 10.5%-д хүрчээ.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
NASDAQ 100 ОН ГАРСНААС ХОЙШИХ ДЭЭД ХАНШИД ХҮРЛЭЭ
Өнгөрсөн 7 хоногт технологийн компаниудын ханш хүчтэй өссөнөөр Nasdaq 100-ийн ханш чухал эсэргүүцлийн шулууныг амжилттай сэтэллээ. Зах ингэж өссөний гол шалтгаан нь хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрыг өрийн таазаа цаг хугацаанд нь багтааж дээшлүүлж чадна гэж итгэж байгаатай холбоотой. Бүгд Найрамдах намаас өрийн таазны асуудлыг энэ 7 хоног гэхэд шийдэх боломжтой гэсэн. Засгийн газар өрийн таазаа амжилттай өсгөсний дараа хөрөнгийн зах зээл нэмж өсөж ч магадгүй юм.
Эх сурвалж: Investopedia
ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХҮЧТЭЙ СЭРГЭЖ БАЙНА
Олон улсын хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил ёроолоо тогтоосноос хойш өссөөр байгаа билээ. Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн оны 5, 9 саруудад $59-ын түвшинг сэтэлж чадахгүй байсан боловч өнгөрсөн 7 хоногт шинээр 52 долоон хоногийн дээд ханш тогтоосон. Ханш эсэргүүцлийн түвшинг амжилттай сэтлэхээс гадна 200 өдрийн дундаж муруй дээшээ мурийж эхэлсэн нь ханшийг цаашид нэмж өсөж магадгүйг харуулж байна.
Эх сурвалж: Investopedia
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
5.22 Даваа гараг: БНХАУ-ын зээлийн хүү. Өмнөх дүн: 3.65%
5.23 Мягмар гараг: АНУ-ын шинэ байрны борлуулалт. Өмнөх дүн: 683 мянга. Урьдчилж таамагласан дүн: 663 мянга.
5.24 Лхагва гараг: Түүхий газрын тосны нөөц. Өмнөх дүн: 5. сая. Урьдчилж таамагласан дүн: -0.92 сая.
5.25 Пүрэв гараг: АНУ-ын бодлогын хүүгийн мэдээ. 1-р улирлын ДНБ. Өмнөх дүн: 2.6%. сая. Урьдчилж таамагласан дүн: 1.1%. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо.
5.26 Баасан гараг: PCE үнийн индекс (4 сар). Өмнөх дүн: 0.3%. Урьдчилж таамагласан дүн: 0.3%.
АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ
Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 8636140