- Ard News
- Posts
- Цахим мэдээ 5.15
Цахим мэдээ 5.15
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 5.8-аас 5.12-ны байдлаар ₮82.5 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 1.93%-ийг эзэлжээ.
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД 11.3 ХУВЬТАЙ ГАРЛАА
Инфляцын түвшин өмнөх оны 4 сард 15.8 хувь гарсан бол энэ оны 4 сард 11.3 хувь болж, өсөлтийн хурд 4.5 хувиар буурсан байна. Инфляцын өсөлтийн хурд буурсан ч хүнсний барааны үнийн өсөлт 17.3%-тай гарчээ. Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 24%-иар өссөн нь хамгийн өндөр өсөлт болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.9%-иар өссөн байна.
Эх сурвалж: ҮСХ
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨӨР БАЙНА
Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны 2 сард м.кв нь ₮3.08 сая байсан бол 2023 оны 4 сард ₮3.53 саяд хүрч, жил гаруйн хугацаанд 14.6%-иар өсжээ. Хуучин орон сууцны үнэ ₮2.94 саяас ₮3.34 саяд хүрч 13.6% өссөн байна. Сүүлийн жилүүдэд ипотекийн зээлийн олголт нэмэгдсээр байгаа нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж үнэ өсөхөд нөлөөлж байна.
Эх сурвалж: ҮСХ, Монголбанк
ИНФЛЯЦ БОЛОН S&P 500 ИНДЕКС
АНУ-ын инфляц сүүлийн 10 сар дараалан буурсаар энэ 4 сард 4.9%-д хүрлээ. Техник шинжилгээнээс харахад өнгөрсөн оны 1 сард инфляц болон S&P 500 индексийн ханш огтлолцоход хөрөнгийн зах зээл хүчтэй унасан. Харин энэ оны 3 сард S&P 500 индекс инфляцтай огтлолцон дээш сэтэлснээр цаашид хөрөнгийн зах зээл сэргэх магадлалтайг байж болох юм. Гэсэн хэдий ч банкны салбарын хямрал, засгийн газрын өрийн таазны асуудлууд сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол
БИТКОЙНЫ ХАНШ УНАХ ГЭЖ БАЙНА УУ?
Биткойны ханш 3 сарын дундаас эхлэн "head and shoulder" уналтын хөдөлгөөн хийхээр бэлдэж байгаа харагдаж байна. Хэрвээ ханш $26,700-г доошоо сэтлэх юм бол $23,000 хүртэл унаж магадгүй. Тасархай зураасаар харуулсан 50 өдрийн дундаж муруй дээшээ өсөж байсан бол одоо зогсож, магадгүй унахыг орой дээрээс нумарч эхэлсэн дүр зураг харуулж байна.
Эх сурвалж: Investopedia
МӨНГӨНИЙ ХАНШ ЧУХАЛ ДЭМЖЛЭГИЙН ЦЭГИЙГ ДООШ СЭТЭЛЛЭЭ
Өнгөрсөн Пүрэв гарагт мөнгөний ханш дээд цэгээсээ 5% унаж $24.74 дээр байсан чухал дэмжлэгийн шулууныг доошоо сэтлэв. Энэхүү цэг нь 2023 оны эхээр эсэргүүцлийн цэг байсан боловч 4 сард дэмжлэгийн цэг болж хувирсан байсан. Гэвч ханш шулууныг доошоо сэтэлсэн тул эргээд эсэргүүцлийн цэг болж хувирлаа.
Хэрвээ АНУ-ын засгийн газар өрийн таазаа цаг хугацаанд нь өсгөж амжихгүй бол зах зээлд томоохон цохилт учруулж уналтыг авчирч магадгүй юм. Мөнгөний хувьд дараагийн дэмжлэгийн цэг $20.20 дээр байгаа тул уналт цаашид үргэлжлэхээр харагдаж байна.
Эх сурвалж: Investopedia
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
5.16 Мягмар гараг: АНУ-ын худалдан авалтын өсөлт. Өмнөх дүн: -0.6%. Урьдчилж таамагласан дүн: 0.7%.
5.18 Пүрэв гараг: АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 242 мянган хүн. Урьдчилж таамагласан дүн: 245 мянган хүн.
АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ
Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 86361400