Цахим мэдээ 4,28

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООДОГ 'FITCH' КОМПАНИ 'MONGOLIAN MINING COMPANY'-ИЙН "B" ЗЭРЭГЛЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Fitch Ratings Mongolian Mining Corporation (MMC)-ийн эргүүлэн худалдан авах тендерийн саналаа энэ 4 сарын 26-нд цуцалсантай холбоотойгоор 4 сарын 28-нд энэхүү "В" зэрэглэлийг хүчингүй болгосон байна. Хэрвээ ММС энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол компанийн цаашдын санхүүжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Эх сурвалж: Fitch Ratings

ТОМООХОН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН I УЛИРЛЫН ТАЙЛАН САЙН ГАРЛАА

Өнгөрсөн 7 хоногт Meta, Amazon, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд 2023 оны I улирлын санхүүгийн тайлангаа нийтэлсэн. Шинжээчдийн зүгээс эдийн засаг ихээхэн саарч байгаа өнөөгийн үед технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнесүүдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр гэж харж байсан боловч бодит байдал дээр харьцангуй сайн гарсан юм.

Microsoft хамгийн түрүүнд буюу өнгөрсөн Мягмар гарагийн арилжааны бус цагаар тайлангаа нийтэлсэн ба шинжээчдийн таамаглаж байсан борлуулалт, цэвэр ашгийн үзүүлэлтээс давж биелүүлжээ. Борлуулалтын орлого 2023.I улиралд $52.9 тэрбумтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7% өссөн. Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг $2.45 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10% өссөн байна. Үүний улмаас хувьцааны ханш 8% өссөн.

Microsoft-ийн үйл ажиллагаа эрхэлж буй салбаруудаас үүлэн технологийн Azure 27% буюу хамгийн их өссөн бол Windows үйлдлийн систем болон төхөөрөмжийн борлуулалт 28%, 30% тус тус буурсан нь хувийн компьютерын худалдан авалт уналтад орсныг харуулж байна.

Meta-ийн борлуулалтын орлого $28.65 тэрбум хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3% өссөн. Нэгж хувьцаанд ногдох ашиг $2.20 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 19% буурсан байна. Санхүүгийн тайлан сайн гарсантай холбоотойгоор хувьцааны ханш 4 сарын 27-нд 15% өсөв.

Family of apps буюу Facebook, Instagram, Whatsapp зэрэг сошиал медиа бизнесүүдийн хэрэглэгчийн тоо 3.02 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5% өссөн нь борлуулалтын орлого өсөхөд хамгийн их нөлөөлжээ. 

Amazon-ний борлуулалтын орлого 2023.I улиралд $127.4 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9% өссөн үзүүлэлт юм. Нэгж хувьцаанд ногдох ашиг $0.31 болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 182% өссөн маш сайн үзүүлэлт байлаа. Гэвч компанийн үүлэн технологийн AWS үйлчилгээнээс олсон орлого сүүлийн 5 сар дараалан унасан нь ханшийг 4 сарын 27-ны өдөр огцом өссөний дараа эргээд унахад хүргэсэн юм.

Дээрх зургаас харахад META-ийн хувьцаа 2023 он гарснаас хойш 91% буюу хамгийн их өссөн байна. Microsoft болон Amazon-ий хувьцаа 28% өссөн нь Meta-аас бага боловч Nasdaq индексээс харьцангуй их байна. 

Эх сурвалж: Sunday Market Newsletter

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЖ ЭХЭЛЛЭЭ

Түүхий газрын тос өнгөрсөн 7 хоногт чухал эсэргүүцлийн шулууныг дээш сэтлэхээр шалгасан боловч амжилтгүй байсан. Ингэснээр ханш $83-оос $74 хүртэл унасан юм. Газрын тос сүүлийн 6 сар хажуу тийшээ завсрын хөдөлгөөн хийсэн ба олон улсын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь ханшийн өсөлтөд нэлээдгүй эсэргүүцэл үзүүлж байна.

Эх сурвалж: Investopedia

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

5.03 Лхагва гараг: АНУ-ын газрын тосны нөөц. Өмнөх дүн: -5.05 сая баррель. Урьдчилж таамагласан дүн: -1.49 сая баррель.

5.04 Пүрэв гараг: АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн мэдээ. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо.

5.05 Баасан гараг: АНУ-ын ажилгүйдлийн түвшин. Өмнөх дүн: 3.5%. Урьдчилж таамагласан дүн: 3.6%.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

Анхаарал татахуйц компаниудаас дурдвал:

5.02 Мягмар гараг: AMD, Starbucks, Ford, BP.

5.03 Лхагва гараг: CVS health, Yam brand, Qualcomm.

5.04 Пүрэв гараг: Apple, Shell, Shopify, Block, Lyft

Хэрвээ та хөрөнгө оруулалт эхлүүлэхээр шийдсэн бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

☎️Холбоо барих: 86035457, 86361400