• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 3.22 (1)

Цахим мэдээ 3.22 (1)

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОДЛОГЫН ХҮҮГИЙН БУУРАЛТАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид Биткойны статистик зүй тогтлуудыг онцлон дараах мэдээг бэлтгэлээ:  

  • 📉ХНС бодлогын хүүг энэ жил хэдэн удаа буулгах бол?

  • ⏳Биткойны хуваалт ойртсоор л…

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

  • 2024 оны 3 сарын 29-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.33% өссөн, Nasdaq 100 индекс -0.51%-иар буурсан бол крипто өнгөрсөн 7 хоногт +10.09%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮7.5тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮0.87 тэрбум буюу 11.61%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОДЛОГЫН ХҮҮГИЙН БУУРАЛТАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Эх сурвалж: Yahoo Finance, Federal Reserve

Холбооны Нөөцийн Сан (ХНС) энэ жил бодлогын хүүг хэдэн удаа бууруулахаар байна? 2024 оны 1 сард хөрөнгө оруулагчид бодлогын хүүг энэ жил 6-7 удаа буурна гэж таамаглаж байсан бол одоо 3 булан цөөрлөө. Фьючерсийн зах зээл 6 сарын 12-ны мөнгөний бодлогын хурлаар ХНС-г бодлогын хүүг 0.25 нэгжээр буулгах магадлалыг 61%-тай төсөөлжээ.

🤷‍♂️Энэ өсөлт зах зээлд хэрхэн нөлөөлж болох вэ? АНУ-ын эдийн засаг өссөөр байгаа нь эдийн засгийн мөчлөгөөс хамааралтай болон бага үнэлгээтэй хувьцаануудын ханшийг өсөхөд нөлөөлсөн. Харин одоо ХНС ирэх хурлаар энэхүү эдийн засгийн эрчимжилтийн улмаас бодлогын хүүг эргээд өсгөж магадгүй гэсэн сэжиг өгөх л юм бол хөрөнгө оруулагчдын айдсыг хүргэж, зах зээлд томоохон уналт авчрах эрсдэлтэй байгаа талаар Ройтерс нийтлэлдээ дурджээ.

↕️Бодлогын хүүг буурсны дараа зах зээл хаашаа хөдөлдөг вэ? Шинжээчид ХНС-г бодлогын хүүг бууруулмагц зах зээл дээр сүүлийн нэг жил үргэлжилсэн өсөлтийг саарч эхлэхэд цочирдохгүй байхыг анхаарууллаа.

📖Түүхээс харахад, 1989 оноос хойш бодлогын хүү буурмагц S&P 500 индекс 15.5% өсөж байсан бол буурснаас хойших 6 сард ердөө 5.4% л өссөн байна. Хэрвээ эхний улиралд хүчтэй өсөлт ажиглагдсан тохиолдолд 11-ээс 9 удаад нь 10 буюу түүнээс дээш хувиар өсөж байжээ.

💵Компаниудын санхүүгийн тайлан мөнгөний бодлогод нөлөөлж болох уу? Хэрвээ компаниуд сайн тайлан танилцуулаад байвал ХНС он гартал бодлогын хүүг өөрчлөлгүй, өндөр түвшинд хадгалах магадлалтай. S&P 500 компаниудын ашиг 2023 оны эцсээр өмнөх оны мөн үеэс 10.1%-иар өссөн нь таамаглаж байснаас 2 дахин илүү байсан. Иймд, тайлан цаашид сайн гарвал ХНС бодлогын хүүг 3 удаа бууруулах үндэслэлээ хамгаалахад хүндрэлтэй болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

КРИПТО: БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

📈Биткойны хуваалтын өмнө ба дараа. Биткойны ханш 2 долоо хоногийн өмнө $73,794 хүрэн all-time high шинээр тогтоосон билээ. Энэ 7 хоногт ч мөн өсөлтийн трендээ хадгалж $70,000 хүрсэн. Биткойны хуваалт урьдчилсан байдлаар 4 сарын 20-нд болох хуваарьтай байгаа бөгөөд одоогоор 3,400 блок олборлолдох үлдсэн байна. Түүхээс харахад Биткойны хуваалт хийгдэхээс өмнөх 15-45 хоногийн хугацаанд ханш суларч байсан бол хуваалтын дараа хамгийн багадаа 2 дахин өссөн зүй тогтол бий. Харин энэ удаа түүх давтагдах болов уу?🤔

Эх сурвалж: Alternative.me

⚖️Биткойны айдас болон шуналын индекс юуг илтгэдэг вэ? Айдас болон шуналын индекс нь хөрөнгө оруулагч нарт шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг индекс билээ. Өөрөөр хэлбэл хэт шуналтай үед Биткойн маш их эрэлттэй байгаа гэсэн үг бөгөөд энэ нь Биткойны үнэ өөрийн үнэ цэнээсээ хэт өндөр үнэлэгдэж байж болзошгүй ба ашгаа аван  гарахад тохиромжтой цаг үе гэж үздэг.

2024 оны 3 сарын 14-нд буюу шинэ дээд цэг тогтоосон өдөр Биткойны айдас болон шуналын индекс 88% буюу хэт шуналтай гэсэн үзүүлэлт нь 2021  оны 2 сарын 21-ээс хойших хамгийн дээд түвшин бөгөөд бөгөөд 3 сарын 29-ний байдлаар 80% байгаа нь хэт шунал буурч байгаа харагдаж байна.

🕑Биткойны ханшийн нөлөө улирлын мөчлөгөөр: Биткойны хамгийн эрэлттэй арилжаалагддаг мөчлөг нь 1-5 сар юм. Улирлын шинжилгээнээс харахад  4-өөс 5 сард Биткойны дундаж өгөөж хамгийн их харин эсрэгээрээ 8-аас 9 сард хамгийн бага өгөөж авдаг байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар дээрх зүй тогтол дахин үргэлжилнэ гэвэл Биткойны ханш 6 сар хүртэл өсөж, харин 6-аас 10 сарын хооронд улирлын мөчлөг дагуу уналт орж ирж болзошгүй юм.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📱ТРАМПЫН ХУВЬЦАА: АНУ-ын сонгуульд өрсөлдөж буй Доналд Трампын сошиал медиа компани өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн зах зээлээс 5 тэрбум долларыг босгосон байна.

🩸REDDIT IPO ХИЙСНИЙ ДАРАА ХАНШ ХҮЧТЭЙ УНАВ: Тус компани 3 сарын 20-нд IPO хийсэн билээ. Гэвч компанийн гүйцэтгэх захирал өөрийн 500,000 ширхэг хувьцааг зарснаар ханшийг 35%-иар унахад хүргэжээ.

✈️BOEING КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ӨГЛӨӨ: Уг компанийн нисэх онгоцны аюулгүй байдалтай холбоотой асуудал даамжирснаар захирал нь ажлаа өгөн гарчээ.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор