Цахим мэдээ 3.22

📋2023 ОНЫ БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

Үндэсний Статистикийн Хорооноос 2024 оны 2 сарын эдийн засгийн нөцхөл байдлын мэдээлэл өгснийг дараах байдлаар онцлон хүргэж байна:

  • Экспорт өндөр хэвээр байна

  • Инфляц сүүлийн 20 сарын доод түвшиндээ хүрлээ

  • Монгол банкнаас бодлогын хүүг 26 сарын дараа анх удаа бууруулав

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 3 сарын 22-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.58%, Nasdaq 100 индекс +2.94%-иар өссөн бол крипто өнгөрсөн 7 хоногт -5.48%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6.9 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮1.04 тэрбум буюу 15.09%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ЭКСПОРТ: 📈ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

👍Экспорт өндөр хэвээр байна... Монгол Улс 2024 оны эхний 2 сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 3.8 тэрбум долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.2 тэрбум доллар, импорт 1.6 тэрбум долларт хүрснээр гадаад худалдааны тэнцэл 644.4 сая долларын ашигтай гаржээ.

📶Экспортын өсөлт. 2021 оны 12 сарын эхэн үеэс БНХАУ хилийн хоригоо цуцлах шийдвэр гарган хэвийн горимд шилжсэн билээ. Ингэснээр Монгол Улсын экспортын хэмжээ огцом нэмэгдэж түүний үр нөлөөнд Гадаад валютын албан нөөц (ГВАН) 5 тэрбум долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь төгрөгийн ханшийг чангаруулж улмаар импортоор орж ирэх барааны үнийг сулруулан эдийн засагт эерэг нөлөөг үзүүлсэн байна.

⛏️Нийт экспортын 59.7%-ыг чулуун нүүрс дангаараа эзэлж байгаа бөгөөд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа зэрэг нь экспортын хэмжээг буурахгүй байх магадлалтайг илтгэж байна.

ИНФЛЯЦ: 📈СҮҮЛИЙН 20 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

💵Инфляц: 2024 оны эхний 2 сарын байдлаар улсын инфляц 7%-д хүрснээр Монголбанкны зорилтот түвшинд очлоо. Үүнийг дагаад Монголбанкнаас бодлогын хүүг 1 нэгжээр бууруулах шийдвэр гаргасан. Үүний шалтгаан нь…

  • Инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 нэгжээр буурсан байгаа нь  сайн мэдээ билээ. Өмнөх онтой харьцуулахад дотоодын барааны үнэ импортын барааны үнэтэй дүйцэхүйц хэмжээнд хүртлээ буурсан нь таатай мэдээ байлаа.

  • Экспортын хэмжээ нэмэгдсэнийг дагаад төлбөрийн тэнцэл эерэг гарч, эдийн засгийн таатай орчин үүсээд байна. Үр дүнд нь ГВАН түүхэн дээд хэмжээндээ хүрч төгрөгийн ханшийг чангаруулахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Ингэснээр импортын барааны үнэ тогтворжин инфляц үргэлжлэн буурах нөхцлийг бүрдүүлж байна.

🤔Бодлогын хүүг яагаад 26 сарын дараа анх удаа бууруулав? Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа бодлогын хүүг буулахад дараах 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж үзсэн. Үүнд : 

  • Инфляцийн түвшин 7% буюу Монгол банкны зорилтот түвшинд хүрсэн ба цаашид төв банкны зорилтот түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх зорилгоор бодлогын хүүг бууруулсан” гэв.

  • “ГВАН түүхэн дээд хэмжээндээ хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан нь бодлогын хүүг тодорхой хэмжээнд бууруулах орон зай байгаа” гэж үзсэн байна.

  • Дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв байдлаас харахад энэ оны сүүлийн үеэс томоохон төв банкууд бодлогын хүү аажмаар бууруулах хүлээлттэй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр суурь хүүнд өөрчлөлт орох төлөв байдал хүлээгдэж байгаа учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрчээ.

🧐Инфляц цаашид яах бол? Монгол банкнаас инфляцыг зорилтот түвшинд хүрсэн гэж үзэж байгаа хэдий ч сонгуультай жил инфляци өсдөг гэх түгээмэл ойлголт бий. Мөн бодлогын хүүг 1 нэгжээр бууруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.

Жишээлбэл, 2024 оны төсвийн тодотгол хийгдээгүй, хөдөө аж ахуйн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас хавар махны үнэ нэмэгдэх, сонгуультай холбоотойгоор бэлэн мөнгө тараагдах зэрэг нь инфляцыг өдөөх хандлагатай байдгийг санахад илүүдэхгүй билээ.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

🌎ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ: АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ

🇺🇸АНУ-ын ХНС бодлогын хүүгээ шинжээчдийн таамаглаж байсанчлан 5.5%-д хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Бодлого боловсруулагчид энэ онд 3 удаа бодлогын хүүг бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны 12 сард төсөөлж байсан тоогоос цөөрсөн байна. 

🏦ХНС-ийн зүгээс төв банкны зорилтот түвшин болох 2% руу мэдэгдэхүйц ойртсон хойно л бодлогын хүүг бууруулахаа мэдэгдэж амжлаа. Мөн тэд инфляцыг цаашид үргэлжлэн буурах дээр бодож байснаас хүндрэлтэй байж магадгүй гэж үзсэн ч хөрөнгө оруулагчид энэ 6 сард буулгана гэдэгт итгэлтэй байсан тул хувьцаа болон бондын зах зээл өссөн байна. 

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇯🇵Япон улсын суурь инфляци 2.8% болж, сүүлийн 4 сар тасралтгүй буурсан инфляц өслөө. Мөн энэ үеэр Азийн ихэнх хувьцаанууд уналтад орж, сэргэж байсан Японы Nikkei 225 индексийн өсөлт инфляцийн өндөр үзүүлэлтийн дараа уналтад орсон байна.

🚀АЛТНЫ ПУУЖИНДАЛТ: АНУ-ын ХНС бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх түлхэц болов. Бодлогын хүү бага байх тусам бондтой харьцуулахад алтыг сонирхох хөрөнгө оруулагч нар ихэсдэг. Тэгвэл ХНС-ын энэхүү шийдвэр нь алтны ханшийг бүх цаг үеийн дээд ханшид ( $2222 ) хүргэсэн явдал боллоо.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор