Цахим мэдээ 3.15

📋2023 ОНЫ БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ. Харин аль банкны ашиг 80%-иар өсөж альных нь 7%-иар буурав?

  • Үнэлгээ, өгөөжийн хувьд ХХБ хамгийн үнэтэй байсан бол Төрийн банк хамгийн хямд ч бага өгөөжтэй байна.

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 3 сарын 15-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.66%, Nasdaq 100 индекс +0.06%-иар өсөөн бол крипто өнгөрсөн 7 хоногт -2.95%-тай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮70.0 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮736 сая буюу 1.1%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

БАНКНЫ САЛБАР: 📈БАНКНЫ САЛБАР 2023 ОНД ХҮЧТЭЙ ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

😎Банкны салбар тэлсээр... 2023 онд банкны салбарын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өсжээ. Системийн нөлөө бүхий 5 банк нийт салбарын 90%-ийг бүрдүүлсэн ба Хаан банк дийлэнхийг нь буюу 31%-ийг эзэлж байна.

 📶Хамгийн өндөр өсөлттэй нь Хасбанк. 5 банкнууд дундаас Хасбанкны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 30%-иар өссөн байна. Үүнд тус банкны зээлийн багц 1 жилийн хугацаанд 36%-иар өсөж ₮2.7 их наядад хүрсэн нөлөөлжээ.

Харин Хаан банкны нийт хөрөнгө 2023 онд хамгийн багаар буюу 15%-иар л өссөн байна. Үүний шалтгаан нь магадгүй уг банкны хөрөнгө хэт өндөр дүнтэй тул бусад банкнуудтай харьцуулахад багаар өссөн байж болох юм. Гэхдээ л энэ нь ₮2.3 их наядтай тэнцэж байгаа нь ДНБ-ий 3.3%-тай дүйцэж байгаа юм.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

🤑Голомт банкны цэвэр ашиг хамгийн их өсжээ. Голомт банкны цэвэр ашиг 2023 онд 80%-иар өсөж ₮180 тэрбумд хүрсэн байна. Энэхүү өсөлтөд бусад хүүгийн орлого 998%-иар өссөн болон арилжааны орлого 164%-иар өссөн дийлэнхүү нөлөөлжээ.

🤕Төрийн банкны цэвэр ашиг 9%-иар агшжээ. Төрийн банкны хүүгийн орлого хэдийгээр 23%-иар өссөн ч хүүгийн зардал 40%-иар өссөн болон хүүгийн бус орлого 7%-иар буурсан нь тус банкны ашиг агшихад нөлөөлжээ.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ТОП-5 БАНКНЫ ҮНЭЛГЭЭ БА ӨГӨӨЖ

Эх сурвалж: Шинжээчийн тооцоолол

📊Топ 5 банкнууд дундаас Худалдаа Хөгжлийн Банкны PB харьцаа 1.26 буюу 1.00-ээс илүү байгаа нь хувьцааг харьцангуй үнэтэй байгааг илтгэж байна. Харин ROE харьцаа нь бусад банкнуудтай харьцуулахад бага өгөөжтэйг харуулж байна.

Хаан банкны хувьцаа бодит үнэлгээндээ ойрхон байгаагаас гадна хамгийн өндөр өгөөжтэй байна. Харин Төрийн банкны хувьцаа хямд байгаа болов ч өгөөж багатай байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

2023 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮518.4 тэрбумын хувьцааны арилжаа явагдсаны 9.6% нь дээрх 5 банкнууд байжээ. Арилжааны дүнгээр нь жагсаан харвал:

  1. Хаан Банк: ₮18.8 тэрбум

  2. Худалдаа Хөгжлийн Банк: ₮15.1 тэрбум

  3. Голомт Банк: ₮13 тэрбум

  4. Төрийн Банк: ₮1.6 тэрбум

  5. Хас Банк: ₮900 сая

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🎢АНУ-ын инфляц 2 сард 3.2%-тай гарсан өнгөрсөн сараас өссөн үзүүлэлт ба инфляцыг цаашид унах хандлагад сөргөөр нөлөөлсөн мэдээ байлаа. Энэ нь ирэх Пүрэв гарагийн бодлогын хүүгийн мэдээнд хэрхэн нөлөөлөх нь шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байна.

📉Дотоодын инфляц 2 сард 7.0%-д хүрч Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдлаа. Инфляцад гурил болон махан бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байна.

😯Монголбанк бодлогын хүүг 1 пунктээр буулгаж 12% болголоо. Инфляц ийнхүү буурч, зорилтот интервалд тогтворжихоор байгаа орчинд мөнгөний бодлогын төлөв удаан хугацаанд хатуу хэвээр хадгалагдах нь эх үүсвэрийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжин хувийн хөрөнгө оруулалтыг сааруулах, дунд хугацааны эдийн засаг, бизнесийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн тул бууруулжээ.

📱АНУ-ын засгийн газар тус улсад 170 сая хэрэглэгчтэй ТикТок аппыг хэрэглээнээс гаргах шийдвэр гаргажээ.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор