- Ard News
- Posts
- Цахим мэдээ 3.13
Цахим мэдээ 3.13
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 3.13-аас 3.17-ны байдлаар ₮351.4 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 14.54%-ийг эзэлжээ.
АНУ-Д БАНКНУУД ЯАГААД ХЯМРАЛД ОРСОН БЭ?
АНУ-ын түүхэнд 2-дох хамгийн том банкны дампуурал тохиосон. Үүний улмаас сангийн яам, ХНС, хадгаламжийн даатгалын газрууд шуурхай арга хэмжээ авсан. Банкны салбарт ямар аюул тулгараад байгаа ба хөрөнгө оруулагчид ямар хариу үйлдэл хийвэл зохимжтой вэ?
Банкны дампуурлыг ойлгохын тулд эхлээд бутархай нөөцийн банкны талаар ойлголттой болох хэрэгтэй. АНУ-ын банкны систем нийт $20.7 их наяд активтай, $20.7 их наяд пассивтай ба $17.6 и.н нь хадгаламж. Гэвч банкнууд ердөө $3 и.н-ыг нь л бэлнээр хадгалдаг ба үлдсэн нь ЗГҮЦ, зээл байна.
2008 онд банкнуудын бэлэн мөнгө-хадгаламжийн харьцаа 1:23 буюу хадгаламжаа даах хангалттай бэлэн мөнгөгүй байсан. Одоо дунджаар 1:5-тай байгаа нь харьцангуй бага ч даатгалын газар (FDIC) ердөө $250k буюу банкнуудын 1%-ийг л даатгах боломжтой байдаг.
2008 онд банкнууд хэтэрхий их эрсдэлтэй зээл гаргаснаар төлбөрийн чадваргүй болсон. Доорх зургаас харахад банкнууд хэтэрхий бага бэлэн мөнгөтэй байсан. Одоо харьцангуй их мөнгийг бэлнээр хадгалж байгаа тул 2008 оныг давтахааргүй харагдаж байна.
Харин энэ удаа ХНС бодлогын хүүг хэт хүчтэй өсгөснөөр 2020, 2021 онд бага хүүтэй ЗГҮЦ-ууд энэ жил асар их хэрэгжүүлээгүй алдагдалтай болсон. 2020 онд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны хүү 1.5% байсан бол одоо 4% болсон. Хүү өсөх нь ханш унагадаг тул алдагдал өссөн.
"100%-ийн найдвартай зүйл гэж байдаггүй."Доорх зургаас харахад 2021 оноос бодлогын хүү өсөхийн зэрэгцээ банкнуудын бондоос хүлээгдэж буй алдагдал хүчтэй өсөж байгаа нь харагдаж байна. Хоёрдох зургаас харвал нийт банкны салбарын хүлээгдэж буй алдагдал $600 гаруй тэрбум болсон байна.
Эдгээрээс харахад их айдас төрүүлэм байгаа ч энгийн үед банкнууд эдгээр бондын хугацааг дуустал баривал ямар ч алдагдал хүлээхгүй. Гэвч хадгаламж эзэмшигчид мөнгөө авахыг хүсвэл банк бондоо алдагдалтай зарахаас өөр аргагүй болно.
SVB-ийн хувьд 1. хэтэрхий их хадгаламжийг нэг салбараас татсан 2. хэтэрхий олон тооны том хадгаламж эзэмшигчтэй байсан ба даатгагдаагүй байсан 3. өөрийн хөрөнгөтэйгөө харьцуулахад хэт өндөр хэрэгжүүлээгүй алдагдалтай байсан. Иймд, банк муу менежментээс болж дампуурсан.
ТОП-10 банкуудын хувьд алдагдалтай ч хадгаламжийг асуудалгүй гаргаад өгчих байх. Харин жижиг банкнуудаас хадгаламжаа татвал томоохон хүндрэлд орж мэдэхээр байна. Доорх зураг банкнууд 2019 онд хөрвөх чадварын хямралд орж байсан хэмжээнд хүрснийг харуулж байна.
Тухайн үед ХНС зах зээлд мөнгө нийлүүлснээр хямралыг давсан. Өнгөрсөн Ням гарагт ХНС Bank Term Funding Program байгуулж банкнуудад алдагдалтай бондыг нь барьцаалсан зээл олгож эхэлсэн. Ингэснээр энэ удаагийн хямралыг ч ХНС мөн адил аврах хандлагатай байна.
Эцэст нь банкинд 2008 оных шиг төлбөрийн чадваргүй байдал үүсээгүй ч жижиг банкнууд хэцүүхэн байхаар байна. Эрх баригчид юу болж байгааг сайтар ажиглаж байгаа тул бодлогын хүүг цаашид их өсгөхгүй болов уу. Инфляц өндөр, хүү багатай үед алт хамгийн оновчтой хөрөнгө оруулалт байна.
Эх сурвалж: Lyn Aldyn
АНУ-ЫН ТӨВ БАНК ЗАХ ЗЭЭЛД МӨНГӨ ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ ЭХЛЭВ
Банкны салбар хүндрэлд орсон тул АНУ-ын төв банк өнгөрсөн Лхагва гарагт зах зээлд $300 тэрбумыг зах зээлд нийлүүлсэн байна. Ингэснээр хөрвөх чадвар сайжирч банкны салбар хүндрэлээс гарах боломжтой болно.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
3.20 Даваа гараг: БНХАУ-ын зээлийн хүүгийн мэдээ. Өмнөх дүн: 3.65%.
3.21 Мягмар гараг: АНУ-ын газрын тосны нөөц. Өмнөх дүн: 1.55 сая баррель.
3.23 Пүрэв гараг: АНУ-ын бодлогын хүүгийн мэдээ.
✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400