Цахим мэдээ 3.13

АНУ-Д ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХЭР ТОМ БЭ?

Бид АНУ-ын хөрөнгийн зах зээлийн талаар их ярьдаг боловч яг хэр томыг нь тэр болгон мэддэггүй. Энэхүү жиргэлтээр бүгдээрээ АНУ-ын хөрөнгийн зах зээлийг олон улсынхтай харьцуулъя. АНУ нь ДНБ-ий 24%-ийг эзэлдэг боловч хөрөнгийн зах зээлийн 42%-ийг дангаараа эзэлдэг.

Доорх хүснэгтээс харахад АНУ-ын 2 хөрөнгийн бирж нь л гэхэд $39 их наяд буюу олон улсын хөрөнгийн биржийн талыг бүрдүүлж байна. Үүний нэг шалтгаан нь АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс ба Microsoft, Apple зэрэг хамгийн өндөр үнэлгээтэй компаниудтай улс юм.

1970-аад оны үед АНУ олон улсын хөрөнгийн зах зээлийн талыг бүрдүүлж байсан бол 80-аад онд Японы зах зээлийн хөөсрөлөөс үүдэлтэйгээр эзлэх хувиа алдсан байна. Харин 2008 оны Санхүүгийн хямралаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь тогтмол өссөн харагдаж байна.

АНУ-ын хөрөнгийн биржүүдийн давуу тал гэвэл тухайн улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал илүү тогтвортой. Мөн технологийн дэвшил зэргээрээ манлайлсан түүхтэй. 2018 оны PwC-ийн судалгаанд оролцогчдын ихэнх нь 2030 он гэхэд АНУ-ын биржүүд тэргүүнсэн хэвээр байна гэжээ.

АНУ-ын биржид олон давуу талууд байгаа ч БНХАУ, Энэтхэг гэх мэт хурдтай хөгжиж буй улсуудын биржүүд томоохон өрсөлдөгч болж эхэлсэн. Гэсэн хэдий ч АНУ ойрын хугацаанд тэргүүлсэн хэвээр байхаар байна.

Эх сурвалж: Visual capitalist

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН НӨЛӨӨ

Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны мэдээлснээр АНУ-ын өрхийн жижиг хөрөнгө оруулагчид 2020 оны эхээс 2022 оны дунд хүртэл нийт $1.7 их наядаар хувьцаа авчгаажээ. Төв банк бодлогын хүүг нэмснээр энэхүү хөрөнгө оруулалт хүчтэй буурч 2018 оноос хойш анх удаагаа нэмж худалдан авах бус зарсан байр суурьтай болсон. АНУ-ын өрх ийнхүү хөрөнгө оруулалтаа татсан тул олон улсын хөрөнгө оруулагчид 2023 онд $750 тэрбум, 2024 онд $500 тэрбумаар худалдан авах төсөөлөлтэй байна.

Эх сурвалж: Investopedia

ЖИЖИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ӨНӨӨГИЙН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛД ХАШИР ХАНДАЖ БАЙНА

Хөрөнгийн зах зээл савлагаатай, инфляц өндөр, банкны салбар хүндрэлтэй байгаа энэ үед илүү эрсдэлээс зайлсхийсэн хөрөнгө оруулалттай байна. Жишээлбэл, бирж дээр арилжаалагддаг сан (ETF) нийт хөрөнгө оруулалтын 30%, мөнгөний зах зээл 30%, дан компанийн хувьцаа 27% байгаа бол хадгаламжийн сертификат 27%-ийг эзэлжээ. Харин эрсдэл өндөртэй крипто валют, NFT нарт хөрөнгө оруулсан дүн 10%-ийг ч бүрдүүлэхгүй байна.

Эх сурвалж: Investopedia

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

3.28 Мягмар гараг: АНУ-ын худалдан авагчдын итгэлийн индекс. Өмнөх дүн: 102.9. Урьдчилж таамагласан дүн: 101.0.

3.29 Лхагва гараг: АНУ-ын газрын тосны нөөц. Өмнөх дүн: 1.12 сая баррель.

3.30 Пүрэв гараг: АНУ-ын ДНБ-ий 4-р улирлын мэдээ. Өмнөх дүн: 2.7%. Урьдчилж таамагласан дүн: 2.7%.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400