Цахим мэдээ 3.13

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА 

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 3.6-оос 3.10-ны байдлаар ₮231.0 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 11.83%-ийг эзэлжээ.

WARREN BUFFETT ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЮУ ГЭЖ ЗӨВЛӨСӨН БЭ?

Алдарт Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын компани Berkshire Hathaway 2022 оны тайлангаа танилцуулсан. Гэвч хүмүүс тайлангаас илүүтэй түүний хөрөнгө оруулагчдад зориулсан захидал анхаарал татдаг. Berkshire Hathaway нь толгой компани ба доороо даатгал, санхүү, үйлдвэрлэл, худалдаа зэрэг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг охин компаниудтай. Урт хугацааны туршид олон сайн компанид хөрөнгө оруулсан. 2022 онд нийт хөрөнгө оруулалтын багц $298 тэрбум хүрсэн ба Apple 39%-ийг нь эзэлсэн байна.

Berkshire Hathaway-ийн гол хөрөнгө оруулалтын арга нь сайн компаниудын хувьцааг хямд үнэтэй байгаа дээр нь авахад оршдог. Компани 2022 онд $302 тэрбумын борлуулалт (+9%), $31 тэрбумын алдагдалтай ажилласан нь х/о-ын алдагдал $68 тэрбум байсантай холбоотой байна.

Хөрөнгө оруулагчдад зориулсан 📨-аас дурдвал:

"58 жилийн хугацаанд миний гаргасан шийдвэрүүд боломжийн л байсан. Бидний хамгийн сайн үр дүнтэй х/о-ууд 10-аад л байсан буюу дунджаар 5 жил бүрд 1 л чанартай шийдвэр гаргахад байсан." Нийлмэл хүүгийн ид шид: 1994 онд Berkshire Coca-Cola-ийн хувьцаанаас $1.3 тэрбумаар авсан. Түүнээсээ тухайн жил $75 саяыг ногдол ашигт авч байсан бол 2022 он гэхэд $704 саяыг авдаг болов. Тэд Coca-Cola-ийн ногдол ашгийг цаашид ч өссөөр байх болно гэж харжээ.

Charlie Munger-ийн хэлсэн үгсээс дурдвал:

"Хорвоогоор дүүрэн мөрийтэй тоглоомчид байдаг боловч тэд тэсвэртэй хөрөнгө оруулагчдаас илүү гарахгүй."

"Тэсвэр, тэвчээрийг хүн сурах боломжтой ба юманд анхааралтай хандах том давуу тал болдог."

"100%-ийн найдвартай зүйл гэж байдаггүй."

Эцэст нь тэд нээлттэй компанийн хувьцааг авахдаа бизнесийн урт хугацааны гүйцэтгэл дээр төвлөрч авдаг тул тэд "бизнес сонгогчид" болохоос биш "хувьцаа сонгогсид" биш гэв. Харах цар хүрээгээ богино хугацаагаар бус урт хугацаагаар, өргөнөөр харахыг зөвлөжээ.

Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл: www.berkshirehathaway.com/letters/2022ltr.pdf

Эх сурвалж: App economy insights

ОЛОН УЛСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЯМАР ҮНЭТЭЙ БАЙНА?

ОУВС-аас гаргасан олон улсын үл хөдлөх хөрөнгийн медиан үнийг хот болгоноор дараах байдлаар харуулжээ. Дэлхийн медиан үнэ $176,000 байхад Улаанбаатарт $51,514 буюу хямд талдаа орсон байна. Хамгийн хямд нь Куба улсын Хавана хотын үл хөдлөх хөрөнгийн үнэ $40,569 байсан бол Monaco хамгийн үнэтэй буюу $4.5 саятай байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦЫН УДИРДЛАГА ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Fidelity investments байгууллагаас 1926-2020 оны хөрөнгө оруулалтын багцын гүйцэтгэлийг дараах байдлаар харуулжээ. Хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд дан ганц хувьцаа биш талыг нь бондод оруулбал та алдагдлаа 60%-иас 17% хүртэл буулгах боломжтой талаар нийтэлжээ. Ингэснээр өндгөө нэг сагсанд хийх эрсдэлтэй гэдэг тул өөрийн нөхцөл байдалд таруулан төрөлжүүлэлт хийнэ үү.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

3.14 Мягмар гараг: АНУ-ын хэрэглээний үнийн индекс (2 сар). Өмнөх дүн: 6.4%. Урьдчилж таамагласан дүн: 6.2%. Инфляц буурах хандлагатай хэвээрээ боловч өмнө төсөөлж байснаас удаан байж магадгүй болсон. Үүний улмаас төв банк бодлогын хүүг нэмж өсгөж магадгүй.

3.15 Лхагва гараг: БНХАУ-ын хүнд үйлдвэрлэлийн өсөлт (2 сар). Өмнөх дүн: 1.3%. Урьдчилж таамагласан дүн: 2.6%. АНУ-ын худалдан авалтын түвшин (2 сар). Өмнөх дүн: 3.0%. Урьдчилж таамагласан дүн: 0.2%. Худалдан авалт буурч магадгүй төсөөлөлтэй байгаа нь инфляц буухад нөлөөлөх боломжтой.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400