- Ard News
- Posts
- Цахим мэдээ 2.24
Цахим мэдээ 2.24
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 2.27-оос 3.3-ны байдлаар ₮164.5 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 5.52%-ийг эзэлжээ.
S&P 500 ИНДЕКС ДЭЭР ӨСӨЛТИЙН 'BULLISH ENGULFING' ЛАА ҮҮСЧЭЭ
Bullish engulfing лаа нь өмнөх өдрийн нээлтийн болон хаалтын ханшаас илүү хаагдахыг хэлдэг. Доорх зургаас харахад Пүрэв гарагийн ханш Лхагва гарагийнхаас доош түвшин хүрсэн боловч өдрийг өсөлттэй хаагдсан байна. Bullish engulfing зүй тогтол үүсэхийн тулд тухайн арилжааны өдөр эсвэл маргааш нь өмнөх өдрийн лаанаас давсан байх шаардлагатай. Ханш хэрвээ Баасан гарагт мөн адил өсөлттэй байх юм бол 200 өдрийн муруйн дээр өсөлтийн эрч авч магадгүй юм.
Эх сурвалж: Investopedia
ЕВРОПЫН САНХҮҮГИЙН САЛБАР ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЛЭВ
Европын санхүүгийн компаниудын хувьцааг дагадаг EUFN ETF өнөөгийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг харуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Доорх ханшийн график зураг нь хөгжингүй улсын хөрөнгийн зах зээлийн ханштай харьцуулсан. Уг ханш өсөж байгаа нь Европын санхүүгийн хувьцаанууд илүү өсөлттэй байгааг харуулж байна.
Эх сурвалж: Investopedia
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР СЭРГЭХ БОЛСОН УУ?
Эрчим хүчний хувьцаанууд өнгөрсөн хавраас хойш нэлээд уналттай байлаа. Ялангуяа байгалийн хийний ханш хүчтэй унасан. Доорх зураг нь эрчим хүчний ETF-ийг үйлдвэрийн металлын ETF-тэй харьцуулжээ. 2014-2019 оны хооронд ханш 5 удаа ойж байсан тул энэ удаа ойх эсэх нь анхаарал татаж байна. Унавал эрчим хүч нэмж унана, өсвөл хоёр дахин өсөж магадгүй байна.
Эх сурвалж: Investopedia
АЛДАРТ WARREN BUFFET-ИЙН БАГШ BENJAMIN GRAHAM-ИЙН ТОО ГЭЖ СОНСОЖ БАЙСАН УУ?
Уг тоо нь 22.5 ба аливаа хувьцааны нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) болон нэгж хувьцаанд ногдох эздийн өмчөөр (BVPS) үржээд, язгуур гаргахад бодит үнэлгээг гаргаж өгдөг байна. Benjamin Graham "Ухаалаг хөрөнгө оруулагч" номдоо аливаа хувьцааны P/E<15, P/B<1.5 байвал хямд гэж үзсэн тул 22.5 тоо энэ хоёр тооны үржвэрээс бүрдсэн байна. Нэг сул тал нь алдагдалтай эсвэл сөрөг эздийн өмчтэй хувьцаа нь дээр ажилдаггүй.
Монгол хувьцаануудын 2022 оны жилийн эцсийн тайлан дээр үндэслэж EPS, BVPS-ийг бодоход доорх байдлаар гарав. Үнэлгээнээс хараад байхад банкны хувьцаанууд хамгийн хямд харагдаж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
3.7 Мягмар гараг: АНУ-ын төв банкны ерөнхийлөгч үг хэлнэ.
3.8 Лхагва гараг: АНУ-ын фермерээс бусад ажлын байрны нэмэгдэл (2 сар). Өмнөх дүн: 106 мянга. Урьдчилж таамагласан дүн: 168 мянга. Газрын тосны нөөц. 1.165 сая баррель.
✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна
📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400