- Ard News
- Posts
- Цахим мэдээ 2.24
Цахим мэдээ 2.24
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 2.20-оос 2.24-ны байдлаар ₮414.1 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 47.06%-ийг эзэлжээ.
КРИПТО УНАХ УУ? ЭСВЭЛ ХУВЬЦАА УНАХ УУ?
Доорх зураг биткойн болон хөрөнгийн зах зээл хоёрын хоорондох хамаарал ихтэйг харуулсан боловч сүүлийн хэдэн өдрүүдэд урвуу хамааралтай болсон харагдаж байна. Өөрөөр хэлбэл биткойны ханш өсөж байхад хөрөнгийн зах зээл унаж байна. Өмнө нь FTX-тэй холбоотойгоор крипто хүчтэй унахад, хөрөнгийн зах зээл өсөж байсан юм. Харин одоо хөрөнгийн зах зээл унаж байхад биткойны ханш тогтвортой байгаа нь нэг бол биткойны ханш унана, эсвэл хөрөнгийн зах зээлийг өсөж болохыг харуулж байна.
Эх сурвалж: Investopedia
S&P 500 КОМПАНИУДЫН ӨРТӨГ 1990 ОНЫХООС БУУРЧЭЭ
1990 онд S&P 500 компаниудын өртөг 71.3%-ийг эзэлж байсан бол 2022 оны хагас жил гэхэд 63.7% эзэлдэг болсон байна. Энэ нь өртөг буурч бизнесийн нийт ашиг өссөн гэсэн үг юм. Харин цэвэр ашиг 1990 онд 4.7% байсан бол 2022 онд 11.5% болж өссөн нь компаниудын ашигт ажиллагаа 2 дахин нэмэгдсэнийг харуулж байна.
Эх сурвалж: Goldman Sachs
АНУ-ЫН ТӨВ БАНК (ХНС) СҮҮЛИЙН ХЭДЭН САР АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ, "ДАМПУУРАХАД" ТУН ОЙРХОН БАЙНА УУ?
Энэхүү жиргээгээр ХНС энэ нөхцөлд хэрхэн орсон болон ямар үр дагавартай байж болох талаар судлав.
Арилжааны банкны хувьд зээл хөрөнгө байдаг бол хадгаламж өр төлбөр байдаг билээ. Аливаа арилжааны банк төлбөрийн чадвараа хадгалж, дампуурахгүйн тулд өр төлбөрөөсөө илүү хөрөнгөтэй байхыг хичээдэг. Харин ХНС буюу төв банкны хувьд өр төлбөр нь арилжааны банкнуудын хадгаламжаас бүрддэг ба төв банк энэхүү хадгаламждаа хүү төлдөг. Дээрээс нь эргэлтэд байгаа бүх доллар ХНС-ийн өр төлбөрт ордог. ЗГҮЦ болон мортгэйжийн зээл нь хөрөнгийг бүрдүүлдэг.
ХНС 2021 онд эдгээр хөрөнгөөсөө нийт $100 гаруй тэрбумыг цэвэр хүүгийн орлогоор олсон. Энэхүү орлогын зарим хэсэг нь ХНС-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгогдож, зарим нь Сангийн яамд очдог. ХНС нь засгийн газрын хяналтад байдаг боловч удирдлага доор байдаггүй. Зүүн талын зураг нь ХНС-ийн хөрөнгийг хөх зураасаар, өр төлбөрийг улаан зураасаар харуулсан ба энэ хоёрын ялгавар өөрийн хөрөнгийг хэр бага болохыг харуулж байна. Баруун талын зураг ХНС-ийн өөрийн хөрөнгө 2015 оноос хойш огцом унасныг харуулж байна.
ХНС 2022 оны 9 сараас алдагдалтай ажиллаж эхэлсэн. Гол шалтгаан нь тэд бодлогын хүүг хэт хурдан, ихээр өсгөсөнтэй холбоотой. Учир нь ХНС арилжааны банкнуудын хадгаламжид өндөр хүү төлж өр төлбөрөө нэмэгдүүлж байхад хөрөнгө талын ЗГҮЦ, мортгэйжийн зээлээсээ бага хүү олж байгаа юм.
АНУ-ын ХНС алдагдалтай ажилласнаар ямар үр дагавартай вэ? Жилийн $100 тэрбумын орлогын эх үүсвэрээ алдсанаар засгийн газар илүү их өр тавихад хүрнэ. Засгийн газар илүү өртэй болж, тэр өрөндөө өндөр хүү төлснөөр инфляцыг өсгөх эрсдэлтэй юм.
Өндөр инфляцын сөрөг үр дагаварыг бид сүүлийн хэдэн жилд хүчтэй мэдэрсэн билээ. Юмны үнэ өсөж, илүү олон хүн цөөн бүтээгдэхүүн авснаар, эдийн засаг удааширч, хөрөнгө оруулалт буурсан. ХНС ийм учраас бодлогын хүүг урт хугацаанд өсгөж болохгүй тул удахгүй буулгах боломж байгаа юм.
Эх сурвалж: Lyn Alden
ХУВИЙН САНХҮҮДЭЭ САЙНЫГ ХАРУУЛАХ 8 ШИНЖ ЧАНАР
1. Тогтмол орлоготой
2. Хэдийг зарцуулдгаа мэддэг
3. Төлбөрөө цагт нь төлж чаддаг
4. Хүссэн юмаа авч чаддаг
5. Мөнгөө хадгалдаг
6. Том худалдан авалт хийхээс өмнө урьдчилж төлөвлөдөг
7. Гэнэтийн сантай
8. Хөрөнгө оруулалт хийдэг
Эх сурвалж: IncomeAite
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
3.1 Лхагва гараг: БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI индекс (2 сар). Өмнөх дүн: 50.1. Урьдчилж таамагласан дүн: 49.8. Шинжээчдийн урьдчилж таамагаласан дүн 50 нэгжээс доош орсон нь тус улсын эдийн засаг агшаж байгааг илэрхийлж байна.
АНУ-ын үйлдвэрлэлийн PMI индекс (2 сар). Өмнөх дүн: 47.4. Урьдчилж таамагласан дүн: 47.9.
3.3 Баасан гараг: АНУ-ын үйлдвэрлэлээс бусад PMI индекс (2 сар). Өмнөх дүн: 55.2. Урьдчилж таамагласан дүн: 54.2. Өмнөх сарын дүнгээс 1 нэгжээр буурсан таамаглалтай байна.
✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна
📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400