Цахим мэдээ 2.19

😱NVIDIA ДАХИН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ🚀

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🚀 Саяхан хэний ч тааварлаагүй өсөлтийг үзүүлж байсан NVIDIA компани хөрөнгийн зах зээлийн анхаарлыг төв дэх гол тоглогч хэвээр байна.

  • 🇲🇳 ДНБ 7 хувиар өссөн нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт боллоо.

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 2 сарын 23-ны баасан гарагт S&P 500 индекс 1.64%-аар өсөж 5,087.23 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 1.63%-аар өсөж 17,978.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 9%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 👴 NVIDIA-ИЙН АШИГ ОРЛОГО ДАХИАД Л ХҮЛЭЭЛТИЙГ ХОЛ ДАВЖ ГАРЛАА

Эх сурвалж: Yahoo Finance

2024 оны дөрөвдүгээр улирлын гайхалтай санхүүгийн тайлан гарсаны дараа өнгөрсөн Лхагва гарагт Nvidia (NASDAQ: NVDA) компанийн хувьцааны үнэ 9.1%-аар өссөн байна.

S&P 500 индекс тайлан гарахаас өмнө уналттай байсан боловч тайлан гарсны дараа зах зээлийн үнэлгээ 600 тэрбум доллароор нэмэгдсэн. Өссөн үнэлгээний 220 тэрбум доллар нь Nvidia-д харьяалагдах аж. Өөрөөр хэлбэл, S&P 500-ийн өссөн шалтгааны 1/3 нь Nvidia байжээ.

Ингэснээр зөвхөн нэг компанийн зах зээлийн үнэлгээ Германы нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 80%-тай тэнцлээ.

Уг амжилтад хүрэхэд нөлөөлсөн чиглэлүүдийг авч үзэцгээе:

👨‍💻Дата төв: Nvidia 4-р улирлын орлогоо хүлээгдэж байснаас илүү сайн тайлан нийтэлсэн бөгөөд нийт ашиг болон дата төвийн орлого хамгийн их өссөн буюу 4-р улирлын орлого 18.4 тэрбум доллар болж, өмнөх улирлаас 27%, жилийн өмнөхөөс 409%-иар өссөн үзүүлэлттэй байна.

🤖Тоглоом: 4-р улирлын орлого 2.9 тэрбум доллар болсон нь өмнөх улирлаас тогтвортой, жилийн өмнөхөөс 56%-иар өссөн байна. Бүтэн жилийн орлого 15%-иар өсч 10.4 тэрбум долларт хүрсэн.

⚡️Мэргэжлийн дүрслэл: 4-р улирлын орлого 463 сая доллар болсон нь өмнөх улирлаас 11%, жилийн өмнөхөөс 105% өссөн байна. Бүтэн жилийн орлого 1%-иар өсч 1.6 тэрбум долларт хүрсэн.

🚓Автомашин: 4-р улирлын орлого 281 сая доллар болсон нь өмнөх улирлаас 8%-иар өсч, жилийн өмнөхөөс 4%-иар буурсан байна. Бүтэн жилийн орлого 21%-иар өсч 1.1 тэрбум долларт хүрсэн байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ЭДИЙН ЗАСАГ:💹 МОНГОЛ УЛСЫН ДНБ 2023 ОНД 7 ХУВИАР ӨСЛӨӨ

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

📊Монголын ДНБ 2023онд 7 хувиар өссөн нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт боллоо. Энэхүү хүчтэй өсөлтийг нарийвчлан үзвэл үйлчилгээний салбар ихэнхийг нь буюу 4.3 нэгж хувийг бүрдүүлсэн бол уул уурхай, олборлолтын салбар -1.6 нэгж хувиас сэргэж 2.6 нэгж хувийг бүрдүүлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар 1.7 нэгж хувиас -1.3 нэгж хувь болж буурсан байна.

Ялангуяа, Нүүрсний экспорт сайн хийгдэж гадаад худалдаа болон урсгал тэнцэл ашигтай гарсан нь төгрөгийн ханшийг сүүлийн 5 сар дараалан чангарахад нөлөөлжээ.

Дээрх зургаас гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж буйг харж болох юм.

⛏Уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарын идэвхжлийн нөлөөгөөр тээврийн салбар өссөн байна. Мөн худалдаа үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарууд харилцан шүтэлцэлтэй өсөж байна.

🚜Харин Хөдөө Аж Ахуйн салбар -1.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Уг салбарын 91 хувийг мал аж ахуй, 9 хувийг газар тариалан бүрдүүлдэг. Тиймээс өнгөрсөн жилийн тааруу зуншлага, зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр маш их мал хорогдсоноос улбаалан бодит өсөлтийг бууруулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Монголд хаваржилт хүндэрч зудын байдалтай болоод буй нь энэ жил хөдөө аж ахуйн салбарт хэр хүндээр тусахыг таашгүй байна.

ТОВЧ МЭДЭЭНҮҮД

Франц болон Монгол улсын хооронд байгуулагдахаар төлөвлөж байсан 1.6 тэрбум ам долларын “Ураны Гэрээ” сааталд ороод байна.  

АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2022 оноос хойш хамгийн хурдацтай өргөжиж, үйлдвэрлэгчид удаан хугацааны уналтаас гарж байгаа хэмээн таамаглаж байна.

АНУ болон Хятад  улс хөгжиж буй орнуудыг өрөө төлж чадалгүй дифолт зарлахаас сэргийлэн өрийн төлөлтийн өөр арга замыг санал болгож байна.

Энэтхэгийн хөрөнгийн зах зээл 2030 он гэхэд 10 их наяд ам.доллар хүртэл хурдацтайгаар  өсөх магадлалтай хэмээн шинжээчид таамаглажээ.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор