Цахим мэдээ 3.11

📋2023 ОНЫ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.7 их наядад хүрч днб-ий 16.9%-тэй дүйцэж байна.

  • NVIDIA хувьцаагаа хувааж магадгүй.

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 3 сарын 7-ны Пүрэв гарагийн байдлаар S&P 500 индекс -0.01%, Nasdaq 100 индекс -0.56% унасан нь гадаад хөрөнгийн зах зээл багахан хөдөлгөөнтэй байсныг илтгэсэн бол крипто өссөөр 7.29%-тай хаагджээ.

  • Дотоодын хөрөнгийн зах зээл ч мөн адил нам гүм байлаа. Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.9 тэрбумын арилжаа хийгдсэний 12.6%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

САНХҮҮГИЙН САЛБАР: 📈МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ₮11.7 ИХ НАЯДАД ХҮРЧ ДНБ-ИЙ 16.9%-ТЭЙ ДҮЙЦЭЖ БАЙНА

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

🗠Хувьцааны арилжаа 3 жил дараалан өсөв. МХБ дээр өнгөрсөн жил нийт ₮787.2 тэрбумын үнэт цаас арилжаалагдсан ба түүний 66.7%-ийг хувьцаа эзэлсэн байна. 2021 онд хувьцааны арилжаа ₮304.9 тэрбум байсан бол 2022 онд 12.6%-иар өсөж ₮343.4 тэрбум, харин 2023 онд 52.8%-иар өсөж ₮524.8 тэрбумд хүрчээ. Үүнээс хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаа нь Инвескор ББСБ (₮33.5 тэрбум) байж.

Харин дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 онд ₮11.7 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт ба сүүлийн жилүүдэд ДНБ-тэй харьцуулахад хэр тэлж байгааг илэрхийлж байна.

🖆Биржийн бус зах зээл байгуулагдсанаас хойш ₮2.4 их наядыг бүртгэжээ. Үүнээс ₮1.7 их наядыг татан төвлөрүүлсэн байна. Харин 2023 онд ₮1.1 их наяд өрийн хэрэгслийг бүртгэж, ₮829.5 тэрбумыг татан төвлөрүүлжээ.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

⛏️Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн ₮7.5 их наядын арилжаа явагдлаа. Үүнээс: 204 удаагийн арилжаагаар 14.9 сая тонн нүүрсийг ₮7.5 их наядаар, 95 удаагийн арилжаагаар 677.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг ₮196.2 тэрбумаар тус тус арилжаагдсан.

🇨🇳Манайхтай хамгийн их уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах хэлцэл хийсэн орон нь БНХАУ байсан бол Хонг Конг хоёрт, Сингапур гуравт, харин Испани дөрөвт байсан анхаарал татаж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

📈📉Даатгалын салбарын нийт хөрөнгө, орлого хоёр өсөж байгаа боловч цэвэр ашиг буурсаар байна. Салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 16.1%-иар өсөж ₮551.4 тэрбумд хүрсэн ба Мандал Даатгалын эзлэх хувь 15.5%-иас 17.7% болж өссөн байна.

Нийт хураамжийн орлого сүүлийн 5 жил тогтмол өссөнөөр ₮392.0 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 2022 оноос буурсан дүр зурагтай байна. Цэвэр ашиг буурснаар салбарын өөрийн хөрөнгийн өгөөжийг 9.0%-иас 5.2% болгон бууруулжээ.

📊Хөрөнгө оруулалтын дүн өсөв. Даатгалын компаниудын нийт хөрөнгө оруулалтын дүн өнгөрсөн жил ₮282.1 тэрбумаас ₮333.5 тэрбум болон өссөн ба энэ нийт хөрөнгийн 60.6%-ийг бүрдүүлсэн байна.

🏛️Үүнээс 70.9%-ийг нь хадгаламж болон хадгаламжийн сертификатад хөрөнгө оруулжээ. Хадгаламжийн жигнэсэн дундаж өгөөж 2023 оны эцэст 11.4%-тай байжээ.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

📈📉ББСБ-ын тоо өссөн ч харилцагчдын тоо буурчээ. 2023 онд нийт ББСБ-ын тоо 512-оос 529 болж өссөн бол харилцагчдын тоо 4.6 саяас 4.5 сая болон буурсан байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 0.2%-иар буурч ₮2.3 сая болсон байна.

Нийт хөрөнгө 32.5%-иар, зээлийн багц 35.0%-иар тус тус өсжээ. ТОП 4 ББСБ нь салбарынхаа нийт хөрөнгийн ¼ буюу 25.2%-ийг нь дангаараа эзэлж байгаа бол ТОП 16 нь талыг нь бүрдүүлсэн байна. ББСБ салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 2023 онд 17.5%-тай байсан бол нийт ББСБ нарын 44.4% нь 10-аас дээш хувийн өгөөжтэй байж чадсан байна.

АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.9%-тай гарсан нь 2022 оны 1 сараас хойших дээд хэмжээнд хүрч ХНС-г бодлогын хүүг бууруулах найдлага багахан төрүүлэв.

NVIDIA-ийн ханш $1,000-д ойртсоноор хувьцаагаа хувааж магадгүй гэсэн шуум гарсан байна. Тус компанийн хувьцааны хувьд 1 жилийн дотор 300% өссөн үзүүлэлттэй байна.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор