• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 2.19 (1)

Цахим мэдээ 2.19 (1)

📜УОРРЕН БАФФЕТЫН 2024 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🚀 УОРРЕН БАФФЕТ хөрөнгө оруулагчдадаа захидал илгээв.

  • 💰 ТАВАН ТОЛГОЙ ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг хамгийн их байна.

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

🌍️ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 3 сарын 1-ний баасан гарагт S&P 500 индекс 1.00%-аар өсөж 5,132.43 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 2.19%-аар өсөж 18,298.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 3%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📜УОРРЕН БАФФЕТЫН 2024 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЗАХИДЛААС АВАХ 4 ЗӨВЛӨМЖ

Эх сурвалж: Беркшир Хатауэй

1) Америкт хөрөнгө оруул. “Би 1942 оны 3-р сарын 11-н анхны хувьцаагаа худалдаж авсан үед АНУ-ын хувьцаанд миний гэх цэвэр хөрөнгө байсангүй. 1942 оны түүхэн тэр өдөр намайг хөрөнгийн зах зээлд "гох-оо татах" үед Доу Жонсын аж үйлдвэрийн дундаж индекс 100-аас доош унаж байв. Харин хичээл тарах үед минийх ойролцоогоор 5 доллароор унаж байсан юм. Удалгүй бүх зүйл эргэж, одоо энэ индекс 38,000 орчимд байна. Тиймээс Америк бол хөрөнгө оруулагчдын хувьд гайхалтай орон байсаар л байна. Хөрөнгө оруулагчдын хийх ёстой зүйл бол хэнийг ч сонсохгүй чимээгүй суух явдал юм." хэмээн тэрээр бичжээ.

Хэрэв та хөрөнгийн зах зээлд аль хэдийн хөлөө олсон улсад бооцоо тавьж байвал таны хувьцаа өсөх хоёр арга зам бий:

  • Компани эдийн засгийн өсөлтөөс тэлэх боломжтой.

  • Компани зах зээлд эзлэх байр сууриа тэлж болно.

Баффет Америк улсын эдийн засгийг бусад орнуудтай харьцуулахад илүү өснө гэж харж байгаа ба энэ нь нэмэлт капиталыг бий болгож, АНУ-ын компаниудын орлогыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. 

2) Өөрийн хөрөнгийн өгөөжид анхаарлаа хандуул. Хэдийгээр бид онцгой компаниудын хувьцааг аван хав дарснаар өндөр өгөөжийг хүртэнэ гэдгийг мэдэх боловч компанийг юу онцгой болгодгийг тэр бүр мэддэггүй. Жишээлбэл, брэндинг, үнэ тогтоох чадвар, өндөр ашгийн маржин, бага капиталын хөрөнгө оруулалт гэх мэт.

“Беркширт бид нэмэлт хөрөнгө оруулалт хийж ирээдүйд өндөр өгөөж өгөх чадвартай ховор компанийг дэмждэг. Эдгээр компаниудын зөвхөн нэгийг нь эзэмшиж, хадгалснаар таамаглашгүй баялагт хүргэх чадвартай байдаг. Тэгсэн хүмүүсийн “зарим нь насан туршдаа эрх чөлөөтэй амьдардаг.”

Энэ нь өөрийн хөрөнгийн өндөр өгөөж гэсэн үг. Бизнесүүд олсон ашгийнхаа тодорхой хэсгийг ногдол ашиг хэлбэрээр олгож, үлдсэнийг нь үйл ажиллагаагаа сайжруулахад ашигладаг. Иймд, хэрвээ бизнес өөрийн хөрөнгөөс хангалттай өгөөж олдоггүй бол та хөрөнгө оруулалтаасаа хангалттай өгөөж авна гэж найдаад хэрэггүй.

Өөрөөр хэлбэл, компани өөрийн хөрөнгөөсөө 10%-ийн өгөөж олж чаддаггүй бол таны хөрөнгө оруулалтаар 20%-ийг олж чадна гэж байхгүй гэсэн үг.

3) Үнэлж болохуйц зүйлд л хөрөнгө оруул. "Беркширийн шаардлага хангах компани АНУ-д цөөхөн үлдсэн бөгөөд тэднийг биднээс гадна олон хүмүүс авсан. Бид эдгээр компаниудаас зармыг нь үнэлж чадах ч зармыг нь чадахгүй. АНУ-аас гадна Беркширт хөрөнгө оруулах компани байхгүйгээс гадна бидний нүдийг хужирлах өгөөжтэй хөрөнгө оруулалт харагдахгүй байна."

Дэлхийд болон АНУ-д олон онцгой бизнесүүд байдаг ч та тэднийг ямар үнэ цэнтэй болохыг мэдэхгүй бол ямар үндэслэлээр хөрөнгө оруулалтаа хийх вэ? "Бусад хүмүүс тэгж байна, ингэж байна" гэх хандлагыг дагах нь тийм ч оновчтой биш юм. Хэрэв та бусад хүмүүсийг дагавал тэдний хаа хүрэх хүртэл л хамт явж чадна. Иймд, та өөрийнхөө мэддэг, ойлгодог бизнест хөрөнгө оруулах чухал юм.

4) Хөрөнгө оруулалтын өгөөжөөс илүү хэрхэн хамгаалах дээр ач холбогдол өг. "Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь нарийн дүн шинжилгээ хийсний дараах үндсэн төлбөрийн аюулгүй байдал, хангалттай хэмжээний өгөөж амласан үйл ажиллагаа юм."

- Бенжамин Грэм

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:💹 2023 ОНЫ ОНЦЛОХ НОГДОЛ АШГУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

TTL компанийн хувьд нэгж хувьцаанд ногдох ашиг хамгийн их байгаа буюу ₮4,996.0, ногдол ашгийн өгөөж 19%-тай, ногдол ашгийн 5 жилийн дундаж өсөлт 390%-ийн өсөлттэй байна. 2023 оны цэвэр ашгаас нийт ₮375.9 тэрбум ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд цэвэр ашгийн 70%-тай тэнцэх хэмжээний ногдол ашиг тарааж байна.

LENDMN нэгж хувьцаанд ногдох ашгийн хувьд ₮8.0, ногдол ашгийн өгөөж 13%-тай, ногдол ашгийн 5 жилийн дундаж өсөлт 104%-ийн өсөлттэй байна. Цэвэр ашгаас ₮19.8 тэрбум ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд цэвэр ашгийн 30%-тай тэнцэх хэмжээний ногдол ашиг тарааж байна.

Монгол улс 160 орчим улс оронтой гадаад худалдаа хийдэг ба тэдгээрээс худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ.

Дэлхийн үйлдвэрлэлийн төв болох Вьетнам улс ирэх 10 жилийн хугацаанд баялгийн огцом өсөлт хийх хандлагатай байна.

БНХАУ-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 5 сар дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа.

Засгийн газрын хуралдаанаас уул уурхайн биржээр зэсийн баяжмал, молибденийн баяжмал худалдаалах шийдвэр гарлаа

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор