• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 2.19

Зах зээлийн тойм 2.19

Зах зээлийн тойм 2.19

Оройн мэнд! Өнгөрсөн 7 хоногт дотоод ба гадаад хөрөнгийн зах зээлд дээр болж өнгөрсөн үйл явдлын тоймыг танд хүргэж байна:

  • Дотоод: Өнгөрсөн 7 хоногт МХБ дээр нийт 5.3 тэрбум төгрөгийн арилжаа явагдсанаас нийт арилжааны ойролцоогоор 69.0% нь ТОП-20 компаниудын хувьцаа дээр хийгджээ. МХБ-ийн зах зээлийн үнэлгээ тус долоо хоног 7.0%-аар өсөж 11.9 их наяд төгрөг болсон байна.

  • Гадаад: АНУ-ын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) болон үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 1-р сарын инфляцын тайлан таамаглаж байснаас их гарснаар хөрөнгийн зах зээл бага зэргээр унаж, Засгийн газрын үнэт цаасны /ЗГҮЦ/ өгөөж өссөн байна.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ: 

📈 Топ-20 компаниуд дундаас Төрийн банкны хувьцаа өнгөрөгч долоо хоног хамгийн их буюу 6.4%-аар өсөж ₮537.38-т хаагджээ.

📉 Харин Газар Шим Үйлдвэрийн хувьцааны ханш хамгийн их буюу 7.6%-аар буурч ₮49.37-т хаагджээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ: ЗОГСООД!

Онцлох мэдээнүүд:

Инфляцын түвшин хүлээлтээс илүү гарлаа- Энэ хандлага цаашид үргэлжлэх үү?

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) болон үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 1-р сарын Инфляцын тайлан таамаглаж байснаас их гарснаар хөрөнгийн зах зээл бага зэргээр унаж, Засгийн газрын үнэт цаасны /ЗГҮЦ/ өгөөж өссөн юм. Мягмар гарагийн ХҮИ-ийн Инфляцын тайлангийн дараа хувьцаанууд огцом уналтаас сэргэж, S&P 500 өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн шинэ дээд цэгт ч ойртов. Гэвч хөрөнгө оруулагчид санаа зовнилтой хэвээр байна. Эдийн засаг тогтвортой өсөлттэй байсан ч инфляц өнгөрсөн жилийнх шиг тогтвортой байж чадах уу, эсвэл энэ нь буруу тийш чиглэж буйн хандлага байж болох уу?

Инфляц ирэх онд тогтвортой хэмжээгээр буурахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр буурсаар байх болно гэж шинжээчид харж байна. Инфляцын уналтад орон байр болон түрээсийн үнийн өсөлт сөргөөр нөлөөлж, харин хөдөлмөрийн зах зээл уналтад орж, цалингийн өсөлт зэрэг нь инфляцыг бууруулж магадгүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн Инфляцын мэдээ нь Холбооны Нөөцийн Сангийн хүүг бууруулах хүлээлтийг дордуулснаар 6 сараас эхлэн бууруулах төлөвтэй байна. Edward Jones-ийн үзэж байгаагаар 6 сараас эхлэн бодлогын хүүгийн хэмжээг 4 удаа бууруулна гэсэн хүлээлт ХНС-ийн 3-4 удаа бууруулна гэсэн үзэл бодолтой нийцэж байна. Инфляц буурч, зээлийн хүү буурч байгаа нь энэ савлагаатай нөхцөлд хөрөнгө оруулагчид ХНС-ын хүү бууруулах мөчлөг эхлэхээс өмнө багцынхаа хэмжээг нэмэх эсвэл төрөлжүүлэн өгөөж хүртэх боломж болгон ашиглах нь оновчтой юм.

Хөрөнгө оруулагчид 1 сард гутранги байсан ч инфляцын хандлага нааштай хэвээр байна.

Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийн 1 сарын CPI болон PPI мэдээлэл хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй ч инфляцыг цаашид өснө гэж бодохгүй байна. Инфляцыг 2.9%-тай гарна гэсэн хүлээлттэй байсан ч 3.1%-аар өссөн гарсан ч 12 сарын 3.4%-тай харьцуулахад доогуур хэвээр байна. Суурь инфляц (хүнс, эрчим хүчийг оролцуулалгүйгээр) өмнөх оны мөн үеэс 3.9%-аар өссөн хэвээр байгаа нь таамгийн 3.7%-аас давж, 12 сарын байдлаас дээрдээгүй байна.

Орон байр, түрээс нь ХҮИ-ийн Инфляцын гол түлхүүр юм.

Инфляцын мэдээг задалж үзвэл илүү нарийн чиг хандлагууд ажиглагдаж байна. Эрчим хүч, эрчим хүчний үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хуучин машин, ачааны машины үнэ бага зэрэг буурсан байна. Харин  хоол хүнс (жишээ нь ресторан), тээврийн хэрэгслийн даатгал илүү өсжээ.

Инфляцын өсөлтийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь ХҮИ-ийн сагсны ойролцоогоор ⅓-ийг бүрдүүлдэг орон байр, түрээс байлаа. Өмнөх оны мөн үеэс 6%-аар өссөн нь хүлээлтээс давж, ихэнх хөрөнгө оруулагчдын таамаглаж байснаас илүү удаан үргэлжлэхээр байна.

Гэсэн хэдий ч орон байр, түрээсийн үнэ бусад зүйлсээс илүү хоцрогдолтой байдаг. Үнэн хэрэгтээ ирэх онд ХҮИ ойролцоогоор 2.5% хүртэл буурч магадгүй байгаа нь худалдан авагчдад эерэг үйл явдал болж, ХНС-д хүү бууруулах үйл ажиллагааг эхлүүлэх баталгаа өгч байна.

Энэ нь ХНС болон зах зээлийн хувьд юу гэсэн үг вэ?

Өнгөрсөн долоо хоногийн мэдээнээс авсан чухал нэг зүйл нь ХНС-ийн бодлогын хүүг бууруулах хүлээлтийг дахин шинэчилсэн явдал байв. Өнгөрсөн долоо хоногоос өмнө шинжээчид бодлогын хүүг энэ жил 5 удаа бууруулна гэж таамаглаж байсан. Харин одоо 6 сараас эхлэн бодлогын хүүг 4 удаа бууруулах болж цөөрчээ.

Үүнийг шинжээчид зах зээлийн хүлээлтээ илүү хөрсөн дээр буусан бодит болсон гэж үзэж байна. ХНС-ийн байр суурьтай ч нийцэж байгаа бөгөөд 2024 оны хагас жилээс эхлэн бодлогын хүүг 3-4 удаа бууруулах тухай Edward Jones нийтэлсэн байна.

Одоогоор зах зээлүүд 2024 6-р сараас хүүгийн бууралтууд эхэлнэ гэж хүлээж байна.

ХНС-ийн илүүд үздэг инфляцын хэмжүүрүүдийн нэг болох хувийн хэрэглээний зардлын (PCE) нь ХҮИ-ийн инфляцаас доогуур байдаг. PCE одоо аль хэдий нь 2.6%-д хүрсэн нь ХНС-ийн 2.0%-ийн зорилтот түвшинд тун ойртсон байна. Үүний шалтгаан нь орон байрны үнийн өсөлт сагсны ердөө 15% бүрдүүлдэг бол  ХҮИ-ийн сагсны 33%-ийг эзэлдэгтэй холбоотой юм. 

Эцэст нь, инфляцын таагүй мэдээгээр хөрөнгийн зах зээл түр зуур огцом унасан ч мэдээ гарсны дараа тогтворжсон. ЗГҮЦ-ын өгөөж бодлогын хүүгийн уналт хойшлогдсоны улмаас ёроол цэгээсээ өссөн ч хөрөнгийн зах зээл өссөн хэвээр байна. Энэ нь зах зээл дараах 3 суурь нөхцөлийг бүрдэх ойртсон байгааг илтгэж байж болох юм:

-Инфляц буурах

-ХНС-ын хүүг бууруулах

-Хөргөсөн ч эерэг хэвээр байгаа эдийн засгийн өсөлт

Edward Jones-ийн үзэж байгаагаар, инфляц буурах хандлагатай байгаа хэдий ч шулуун шугамаар буурахгүй байх магадлалтай. Энэ нь хөрөнгийн зах зээл энэ жил явц дундаа хэлбэлзэлтэй тулгарч магадгүй гэж үзжээ. Гэвч энэ нь өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн хүчтэй өсөлтөөс өгөөж хүртэж чадаагүй хөрөнгө оруулагчдын хувьд том боломж байж болох юм.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088