• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 2.17

Зах зээлийн тойм 2.17

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 2 сарын 17-ны байдлаар 6.82 их наяд төгрөг болж 0.03%-иар өссөн байна.

Өнгөрсөн 7 хоногт ТОП-20 индекс доторх компаниудаас 7 нь өссөн бол 1 нь өөрчлөлтгүй, үлдсэн 12 нь уналттай байв.

Хамгийн их өссөн нь Таван Толгой (+12.44%) байсан бол Улсын Их Дэлгүүр компанийн хувьцааны ханш хамгийн их (-8.03%) унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Эдийн засаг шинэ оныг хүчтэй угтаж, эхлүүлсэн боловч 1 сарын хөдөлмөрийн зах зээл гэнэт өсөхөөс гадна инфляц таамаглаж байснаас удаан үргэлжлэхээр байна.

Шинжээчид эдийн засгийг бага зэргийн хямралд орно гэж төсөөлсөн хэвээрээ байна. Эсвэл ажилгүйдэл ирэх улирлуудад өссөнөөр эдийн засгийн өсөлт саарч магадгүй байна.

Инфляц буурч, хөрөнгийн зах зээл өсөх төсөөлөлтэй хэвээрээ байгаа ч бодлогын хүү төсөөлж байснаас нэмэгдэж магадгүй байгаа нь зах зээлд хэлбэлзэл авчирч магадгүй байна.