Цахим мэдээ 2.17

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА 

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 2.13-аас 2.10-ны байдлаар ₮362.5 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 14.07%-ийг эзэлжээ.

НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖӨӨРӨӨ МОНГОЛ БАЗАЛЬТ ТЭРГҮҮЛЖЭЭ

2023 оны 2 сарын 17-ны байдлаар 11 компани ногдол ашгаа тараахаар зарлажээ. Монгол Базальт нэгж хувьцаа бүрд ₮20 тараахаар байгаа нь хувьцааны ханштай нь харьцуулсан ногдол ашгийн өгөөж 8.68%-тай гарснаар одоохондоо хамгийн өндөр байна. Түүний дараа Тандэм инвест ББСБ, Лэндмн ББСБ нар оржээ.

Эх сурвалж: МХБ

ИНФЛЯЦ ТААМАГЛАЖ БАЙСНААС ИЛҮҮ ГАРСНААР ЗАХ УНАЛАА

Үйлдвэрлэгчийн үнийн индекс, хэрэглээний үнийн индекс, худалдан авалт зэрэг инфляцын хэмжүүрүүд бүгд таамаглаж байснаас өндөр гарснаар ХНСанг цаашид бодлогын хүүг нэмэгдүүлсээр байж магадгүйд хүргэж байна. Үүний улмаас Dow, S&P 500, Nasdaq индексүүд бүгд 1-ээс дээш хувь унажээ. Dow индексийн 30-аас 28 нь уналттай байлаа. Жишээлбэл, Walt Disney (DIS) 3% унасан бол Boeing (BA), Intel (INTC), Microsoft (MSFT), Nike (NKE) 2% унав.

Эх сурвалж: Investopedia

ARKK НЭМЭГДЭЖ БУЙ БОДЛОГЫН ХҮҮГ ТООЛГҮЙ ӨСӨЛТ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА

Өнгөрсөн жил өсөлтийн хувьцаануудаас бүрддэг ARKK ETF $130-оос $30 хүртэл унасан билээ. Доорх зураг дээр ARKK ETF-ийг урвуу 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжтэй харьцуулж, өндөр хамаарлыг харуулж байна. Харин сүүлд ЗГҮЦ-ны өгөөж буурахад ARKK ETF дагаж буураагүй нь технологийн хувьцаанууд ёроолоо тогтоож, тэсвэртэй өсөлт үзүүлж магадгүй байгааг харуулж бана.

2 САР S&P 500-ИЙН ХАМГИЙН МУУ САР

2 сард S&P 500 хамгийн ихээр унадаг ба тэр дундаа сүүлийн хагаст нь ихэнх уналт тохиолддог байна. Доорх зурган дээр 1950 оноос хойших 2 сарын дундаж өгөөжийг харуулав. Иймд, хэрвээ өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагийн уналт үргэлжилбэл цаашид унаж магадгүй ч ирэх сард эргэж сэргэх боломжтой юм.

Эх сурвалж: Investopedia

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

2.21 Мягмар гараг: АНУ-ын орон сууцны борлуулалт (1 сар). Өмнөх дүн: 4.02 сая ширхэг. Урьдчилж таамагласан дүн: 4.05 сая ширхэг.

2.23 Пүрэв гараг: АНУ-ын ДНБ (4-р улирал). Өмнөх дүн: 2.9%. Урьдчилж таамагласан дүн: 2.9%.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна

📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.

☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400