Цахим мэдээ 2.13

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА 

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 2.06-аас 2.10-ны байдлаар ₮139.3 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 3.26%-ийг эзэлжээ. 

МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 5%-ТАЙ ТӨСӨӨЛЖЭЭ

Олон Улсын Валютын Сангаас олон улсын эдийн засгийн өсөлтийг 2023 оны 1 сарын байдлаар хийжээ. Доорх зургаас харахад геополитикийн асуудал ОХУ, Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлтөд ихэд нөлөөлсөн харагдаж байна. Монгол Улсын хувьд БНХАУ-аас хамаарал ихтэй тул бусад улс оронтой харьцуулахад илүү өндөр 5%-тай гарчээ. 

ЦАХИЛГААН МАШИНЫ ЦЭВЭР АШГИЙН МАРЖИНААРАА TESLA ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Нэгж цахилгаан машинаас олсон цэвэр ашгаараа Tesla $9,571-оор тэргүүлжээ. Өрсөлдөгч компаниуд нь доод тал нь 4 дахин бага ашиг олж байгаа нь Tesla-г цахилгаан машины зах зээл дээрх байр суурийг харуулахаас гадна өрсөлдөх чадвар асар өндөртэйг харуулж байна. 

МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХЭРХЭН ШУУРХАЙ ШИНЖЛЭХ ВЭ?

Мөнгөн гүйлгээний тайлан нь "мөнгө" хаашаа орж гарсныг харуулдаг. Ийм ч утгаараа компаниуд орлогын тайлан, баланс дээрх мөнгөн дүнгээ "сайн" болгож харагдуулахад амархан байдаг тул шинжээчид мөнгөн гүйлгээний тайланг сайтар уншдаг.

Мөнгөн гүйлгээний тайланг уншихдаа 4 зүйлийг анхаарах хэрэгтэй: 1. Аливаа бизнес мөнгө олж байна уу? Эсвэл үрж байна уу? 2. Хэр их мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байна? 3. Компанийн цэвэр мөнгөн урсгал эерэг байна уу? 4. Компани санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн шийдсэн?

Нэмж анхаарууштай зүйлс: 1. Тайлан улирлаар байна уу? Эсвэл жилээр? 2. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн урсгал эерэг байна уу? 3. Хэр их мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулж байна? Цэвэр мөнгөн урсгал эерэг байж чадаж байна уу? 4. Эх үүсвэрээ зээлээр эсвэл хувьцаагаар шийдсэн?

Урт хугацааны м/гүйлгээний тайланг уншихдаа үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал, ногдол ашигт төлсөн мөнгө, бүх цэвэр мөнгөн гүйлгээ жил бүр өсөж байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. АПУ-ийн хувьд эхний хоёр нь биелж байгаа боловч эцсийнх нь уналт ихтэй байлаа.

Эх сурвалж: Brian Feroldi

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ 

2.14 Мягмар гараг: АНУ-ын инфляцын мэдээ (1 сар). Өмнөх дүн: 6.5%. Урьдчилж таамагласан дүн: 6.2%.

2.15 Лхагва гараг: АНУ-ын дэлгүүрүүдийн борлуулалтын өсөлт. Өмнөх дүн: -1.1%. Урьдчилж таамагласан дүн: 0.9%.

2.16 Баасан гараг: АНУ-ын барилгын ажлын зөвшөөрөл (1 сар). Өмнөх дүн: 1.337 сая ширхэг. Урьдчилж таамагласан дүн: 1.370 сая ширхэг.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна

📍Таны сонирхолд нийцсэн Биржийн бус зах зээл дээрх илүү өндөр өгөөжтэй бондыг бид танд санал болгож байна. Та дараах холбоосоор орон бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.

☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400