Цахим мэдээ 2.12

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 👴 Насим Талеб: АНУ-ыг хэмжээлшгүй их өр нь үхлийн тойрогт оруулж байна

  • 💹 Баярын өдрүүдэд зах зээл хаагдсаны улмаас Азийн хөрөнгийн биржүүд холимог үзүүлэлттэй байна

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 2 сарын 9-ны баасан гарагт S&P 500 индекс 1.06%-иар өсөж 5,009.81 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 1.35%-иар өсөж 17,877.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 6.5%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: 👴 НАСИМ ТАЛЕБ: АНУ-ЫГ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ӨР НЬ ҮХЛИЙН ТОЙРОГТ ОРУУЛЖ БАЙНА

✨ Хар хун номын зохиолч уг асуудлаас гарах арга олж харахгүй байгаагаа хэлжээ. Мөн тэр бээр улс төрийн оролцоо асуудлыг шийдвэрлэхэд илүү төвөгтэй болгодог мөн АНУ-д үүсээд буй хохирлыг арилгахын тулд тэдэнд гайхамшиг л тусална гэв.

🌪️ Тэр даваа гарагийн орой өөрийн зөвлөгөө өгдөг хедж сан болох Universa Investments-ийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “АНУ-ын конгресс өрийн хязгаарлалт хийлгүй үргэлжлүүлэн нэмж өр тавьсаар байгаа цагт АНУ яваандаа өрийн төгсгөлгүй эргэлтэд орно” гэжээ.

🦢 Талеб үүсээд буй өрийн дарамтыг "цагаан хун" гэж тодорхойлсон бөгөөд энэ нь гэнэтийн "хар хун"-гийн үйл явдлаас илүү эрдслийн магадлал өндөр гэж ойлгож болно. Тэрээр зах зээл дээрх үйл явдлыг тодорхой дурдаагүй ч цагаан хунд АНУ-ын алдагдал, өмнөх жилүүдээс илүү гэнэтийн шок-д өртөмтгий эдийн засгийн аль алийг нь багтаав.

🌍️ Үүний шалтгаан нь даяаршлын улмаас дэлхий дахин харилцан уялдаатай болж нэг бүс нутгийн асуудал дэлхийн асуудал болж хувирсанд оршино.

😨 Талеб Wall Street-ийг ажиглагчидтай нэгдэж, АНУ-ын өрийн овоо өссөөр байгаа нь тэдний санааг зовоож байгааг хэлэв. АНУ-ын сангийн сайд асан Роберт Рубин энэ сард хэлэхдээ дэлхийн хамгийн том эдийн засаг аймшигтай нөхцөл байдалд байгааг хэлсэн бол BlackRock Inc-ийн дэд захирал Филипп Хилдебранд ямар нэгэн дефолт болоход дэлхийн валют болох доллар аюулд орохыг анхааруулав.

👴 Miami-д төвтэй Universa нь огцом уналтын үед хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилготой, эрсдэлээс хамгаалах сан бөгөөд 2020 оны 3 сард цар тахлаас үүдэлтэй уналтын үеэр хамгийн их ашигтай ажиллаж байв. Талеб өөрөө 1987 оны хямралын үеэр “Хар даваа” гарагийг чиглүүлж, 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан таамаглаж байснаараа алдартай.

🔮 АНУ үүсэх үр дагавруудаас урьтаж ямар алхам хийх хэрэгтэй талаар асуухад Талеб “Бидэнд гаднаас ямар нэгэн тусламж, эсвэл ямар нэгэн гайхамшиг л хэрэгтэй” гэж хариулав.

😢 "Энэ бүхэн намайг барууны улсуудын улс төрийн тогтолцоонд бүхэлд нь итгэл алдрахад хүргэлээ" гэж нэмжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 💹 БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАХ ЗЭЭЛ ХААГДСАНЫ УЛМААС АЗИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД ХОЛИМОГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Эх сурвалж: Bloomberg

💹 Баярын өдрүүдэд зах зээл хаагдсаны улмаас Азийн хөрөнгийн биржүүд холимог үзүүлэлттэй байна. Хонг Конгын Hang Seng индекс буурсан ба Хятад улсын хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоох оролдлого хийсэнтэй холбоотойгоор энэ долоо хоногт арилжааны тогтворгүй байдал үргэлжилсээр. Өмнө нь 2015 онд зах зээлийн уналтыг зогсоох оролдлого хийж байсан ч энэ удаад тус болохгүй байж магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид анхааруулж байгаа юм.

📊 АНУ-ын фьючерсын зах зээл тогтвортой байж, S&P 500 шинэ дээд цэгтээ хүрсэн. Шинжээчид эдийн засгийн өсөлт үргэлжилнэ хэмээн таамаглаж S&P 500 энэ жил 5,300 нэгжид хүрч магадгүй гэжээ. Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй SoftBank Group нь сүүлийн улирлын тайландаа цэвэр орлогын хүлээлтийг давж, хувь эзэмшдэг Arm Holdings Plc-ийн цаашдын өсөлттэй холбоотойгоор 10%-иар өссөн бол ашгийн тооцооллоо алдсаны улмаас Nissan компанийн хувьцаа 9%-иар бууран байна.

📉 Ричмондын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Томас Баркин бодлогын хүүг бууруулахын өмнө тэвчээртэй байх ёстойг илэрхийлж, АНУ-ын эдийн засаг тогтвортой байгааг онцоллоо.

🧔 Бусад оронд, ANZ Bank New Zealand Ltd-ийн төв банк бодлогын хүүгээ энэ жил хоёроос дээш удаа өсөж магадгүй гэж таамагласны дараа Шинэ Зеландын үнэт цаасны өгөөж болон валютын ханш өссөн байна.

ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📊 Хөрөнгө оруулагчид эдийн засгийн шинэ мэдээ авсны дараа Европын зах зээл өсөж, Германы инфляц буурч эхэллээ

🔥 Израиль гал зогсоох саналаас татгалзсанаар нефтийн үнэ өсөх хандлагатай байна

💵 Долларын ханш чангарсантай холбоотой баасан гаригт алтны үнэ буурлаа.

 👨‍🦰 👨‍🦰 Нэртэй эдийн засагчид Хятадын эдийн засгийн хүндрэлтэй байдлын талаар тэс өөр байр суурьтай байна

🚢 Улаан тэнгисийн хурцадмал байдал инфляцийг мэдэгдэхүйц өсгөх эрсдэлтэй гэж OECD анхааруулав

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088