- Ard News
- Posts
- Цахим мэдээ 2.06
Цахим мэдээ 2.06
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 1.30-аас 2.03-ны байдлаар ₮90.4 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 1.27%-ийг эзэлжээ.
APPLE vs. CHINA
Apple-ийн зах зээлийн үнэлгээ 2 гаруй их наяд доллартой тэнцдэг ба АНУ-ын хамгийн их үнэлгээтэй компани билээ. Үүнийг БНХАУ-ын ТОП-50 компанийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад доорх зураглалтай байна. Бидний сайн мэдэх Alibaba, Tencent зэрэг томоохон компаниуд ердөө $176 тэрбум, $288 тэрбумын үнэлгээтэй аж. БНХАУ хэдий том зах зээлтэй улс ч гэлээ компани тус бүрээр нь авч үзэхэд Apple-ийн хэмжээнд хүрэх зам өшөө байгааг харуулж байна.
ХУВЬЦААНЫ ХАНШИД ЮУ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
BCG, Morgan Stanley-ийн судалгаагаар 1990-2009 оны хоорондох S&P 500 индексийн хөдөлгөөнийг юу жолоодож байсныг доорх байдлаар харуулжээ. Тэдний хийсэн судалгаагаар хувьцааны ханш 1 жилийн хугацаанд үнэ ашгийн харьцаа зэрэг үзүүлэлтээс шалтгаалдаг гэж үзсэн. Харин урт хугацаандаа ханшийг борлуулалтын орлого болон ашгийн өсөлт хөдөлгөж байсныг илрүүлжээ.
PGM Global-ийн судалгаагаар мөн адил 2011 оноос хойш хөрөнгийн зах зээлийн өсөлтийн 7% нь ногдол ашгаас, 14% нь харьцаанаас, 38% нь халаасны хувьцаанаас байсан бол 41% нь ашгийн өсөлтөөс шалтгаалжээ.
БАЛАНСЫН ТАЙЛАНГ ХЭРХЭН ШУУРХАЙ ШИНЖЛЭХ ВЭ?
Балансын тайланг хэрхэн шуурхай шинжлэх вэ? Балансын тайлан нь компаниудын гаргадаг 3 чухал тайлангуудын нэг бөгөөд дараах 3 зүйлийг харуулдаг:
✔️Хөрөнгө: Юу эзэмшдэг ✔️Өр төлбөр: Юуны өртэй ✔️Эздийн өмч: Цэвэр хөрөнгө
Компани ямар салбарт үйл ажиллагаа явуулж буйгаас шалтгаалаад балансын тайлангийн формат өөр өөр байдаг. Ерөнхийд нь харахыг хүсвэл доорх байдлаар үзэж болно. Балансыг тайланг уншиж байхдаа дараах асуултуудыг боддог: Энэ компанийн балансын тайлан сайн, дундаж эсвэл муу юу? Яагаад? Сайн баланстай компаниуд олон зүйлийг хийж болдог бол муу компани ацан сонголтод ордог.
Эдийн засгийн хямралтай үед аливаа компанийн баланс сайн байх бүр ч их ач холбогдолтой болдог. Сайн=Довтолгоо хийх (өрсөлдөгчийг худалдаж авах, сайн хүний нөөцтэй болох, зах зээлээ тэлэх) Муу=Хамгаалалтад орох (бүсээ чангалах, цомхотгол хийх, хэрэгжүүлэх төслөө хойшлуулах)
Юун дээр төвлөрвөл зохимжтой вэ?
-Хэр их бэлэн мөнгөтэй?
-Хэр их өр төлбөртэй? Богино, урт хугацаат?
-Дансны авлага, бараа материал эргэлтийн хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байна?
Хуримтлагдсан ашиг эерэг байна уу? Өөрийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгөтэй харьцуулахад хэр их байна?
Байж болох хамгийн сайн үзүүлэлтүүд:✔️Бэлэн мөнгө: Их байх тусам сайн✔️Өр төлбөр: Бага байх тусам сайн✔️Дансны авлага, бараа материал: Бага байх тусам сайн✔️Хуримтлагдсан ашиг: Их байх тусам сайн
Балансыг уншиж байхдаа доорх хэдэн харьцаануудыг харчихад илүүдэхгүй. Ер нь ямар харьцаатай байвал компанийг сайн эсвэл муу байгааг хэлэхээс гадна өрсөлдөгч компанитай нь харьцуулахад хэрэгтэй байдаг.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
2.07 Мягмар гараг: Австралийн төв банк бодлогын хүүгээ танилцуулна.
2.09 Пүрэв гараг: АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 183 мянган хүн. Энэхүү тоо 2022 оны 12 сараас хойш буурсаар байгаа нь хөдөлмөрийн зах зээл хэр сайн байгааг илтгэж байна. Хүмүүс ажилтай байна гэдэг нь эдийн засаг ямар нэгэн хямралыг даван туулах илүү боломжтой болно.
2.10 Баасан гараг: АНУ-ын худалдан авагчдын итгэлийн индекс. Өмнөх дүн: 64.9 нэгж. 2022 оны 7 сард энэ индекс 50.1 байсан бол одоо өссөн байна.
✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна
📍Харилцагч та Биржийн бус зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400