• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 2.03

Зах зээлийн тойм 2.03

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу. 

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 1 сарын 27-нд 6.97 их наяд төгрөг байсан бол 2 сарын 3-ны байдлаар 6.91 их наяд төгрөг болж -0.03%-иар буурсан байна.

Өнгөрсөн 7 хоногт ТОП-20 индекс доторх компаниудаас 13 нь өссөн байсан бол үлдсэн 7 нь уналттай байв.

Хамгийн их өссөн нь Түмэн Шувуут (+4.17%) байсан бол Сүү компанийн хувьцааны ханш хамгийн их (-6.81%) унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Сүүлийн үед газар авч байгаа ярианууд үнэн үү? Эсвэл хоосон яриа уу?

ХНС бодлогын хүүг шинжээчдийн хүлээж байсны дагуу багаар өсгөснөөр S&P 500 шинэ он гарснаас хойш 8% өсөхөд нөлөөлөв. Өнгөрсөн 7 хоногийн эхээр ЗГҮЦ-ны өгөөж буурч байсан боловч Баасан гарагт ажлын байрны эерэг мэдээ гарснаар буцаад өссөн.

Хувьцаа, бондын өгөөж ойрын хэдэн сар боломжийн өссөн. Эдийн засаг, компанийн ашиг, мөнгөний бодлогын талаар шинээр мэдээ гарснаар хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл авчирч магадгүй ч шинжээчид одоогийн өсөлтөө тэр чигт нь алдчихгүй байх гэж харж байна.