• Ard News
  • Posts
  • 📰 2025 ОНЫ СҮҮЛИЙН ДУГААР 💁🏻‍♂️

📰 2025 ОНЫ СҮҮЛИЙН ДУГААР 💁🏻‍♂️

Биднийг дэмжсэн уншигч та бүхэнд баярлалаа | Шинэ оны мэнд хүргэе!

 

Сайн уу? Энэ бол 2025 оны сүүлийн дугаар юм шүү. Ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Өнгөрөн одож буй 2025 он та бүхний хувьд амжилт бүтээл, өгөөжөөр арвин жил байсан гэдэгт итгэлтэй байна. Ирж буй 2026 онд бид илүү хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллээр баяжуулж эргэн уулзах болно.

Ийнхүү бидний бэлтгэсэн 2025 оны сүүлийн дугаарыг та бүхэн минь тухлан уншина уу. 🤗

 📰 2025 ОНЫ СҮҮЛИЙН ДУГААР 💁🏻‍♂️

📰 ArdNews: Та бүхэндээ 2025 оны Ardnews-ийн сүүлийн дугаарыг хүргэж байна. Бид хөрөнгийн зах зээл, эдийн засгийн онцлох үйл явдал, чухал мэдээлэл, сонирхолтой баримтуудыг нэгтгэн, уншигч танд ойлгомжтой, бодитой, цаг үеэ олсон байдлаар хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

🗓️ 2025 онд: Он гарснаас хойш бидний бэлтгэн хүргэдэг “Цахим мэдээ” товхимол долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө тогтмол уншигчдынхаа гар дээр хүрдэг билээ. Мөн энэ жилээс эхлэн ArdNews Brief гэх товхимлоор хүрээгээ тэлж, дотоодын улс төр, эдийн засаг, хөрөнгийн зах зээл зэрэг олон сэдвээр цаг үеийн онцлох үйл явдлуудыг түргэн шуурхай, ойлгомжтой хэлбэрээр хүргэх болсон.

Үүний үр дүнд бид 2025 онд нийт 115 удаагийн цахим товхимол бэлтгэн нийтэлж, уншигч та бүхний мэдээллийн хэрэгцээнд тогтмол хувь нэмэр оруулжээ.

🌍 Дэлхий даяар! 2025 онд Ardnews-ийн товхимлын уншигчид зөвхөн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд мэдэгдэхүйц өргөжин тэллээ. Манай уншигчдын байршлын хувьд:

  • АНУ - 77.9%

  • Монгол - 17.4%

  • БНСУ - 0.6%

  • Бусад улс - 4.1% -ийг тус тус бүрдүүлж байна.

👋🏻 Шинэ уншигчид Сайн уу? Энэ онд бид 3700 шинэ уншигчидтай болж, Ardnews-ийн уншигчдын хүрээ мэдэгдэхүйц тэлсэнд туйлын их баяртай байна. Та бүхэнд цаг үеийн хамгийн сонирхолтой, хэрэгтэй мэдээ мэдээллийг тасралтгүй, чанартай хүргэхийн төлөө үргэлж хичээн ажилладаг шүү.

🧐 Онцлох мэдээ: 2025 онд бидний хүргэсэн цахим товхимлуудаас хамгийн өндөр хандалттай нь 4-р сарын 14-ний өдөр нийтэлсэн 🇺🇸 Тариф хойшлогдоход л хангалттай байж! Megacap баяр болж tech-ууд тэсрэв! 🚀нийтлэл болж, уншигчдын хамгийн их анхаарлыг татлаа.  

🙋🏻‍♂️ Эцэст нь… ArdNews нь уншигч таны хэрэгцээ, сонирхолд нийцсэн илүү чанартай, илүү баялаг агуулгыг хүргэхээр цахим мэдээгээ тогтмол сайжруулж, мэдээллээ олон төрөл, сонирхолтой булангаар улам өргөжүүлсээр байх болно.

Мөн биднийг үргэлж дэмжиж, хамтдаа өсөж хөгжих урам зориг өгдөг эрхэм уншигч, үзэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. ArdNews цахим мэдээг Ард Секюритиз ҮЦК бэлтгэн хүргэдэг болно.

Ирж буй онд илүү өргөн хүрээтэй, илүү сонирхолтой мэдээ мэдээллээр баяжуулан дахин уулзахын ерөөл өргөж, энэ оны сүүлийн цахим мэдээгээ ийнхүү өндөрлөе.

Хүчтэй. Хамтдаа.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор