• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 2.02

Зах зээлийн тойм 2.02

Оройн мэнд! Өнгөрсөн 7 хоногт дотоод ба гадаад хөрөнгийн зах зээлд дээр болж өнгөрсөн үйл явдлын тоймыг танд хүргэж байна:

  • Дотоод: Өнгөрсөн 7 хоногт МХБ дээр нийт 8.67 тэрбум төгрөгийн арилжаа явагдсанаас нийт арилжааны ойролцоогоор 11% нь ТОП-20 компаниудын хувьцаа дээр хийгджээ. МХБ-ийн зах зээлийн үнэлгээ тус долоо хоног 1%-иар өсөж 11.24 их наяд төгрөг болсон байна.

  • Гадаад: Түүхээс харахад, инфляц буурч, ХНС хүүгээ бууруулж байгаа, эдийн засаг тогтвортой үед хөрөнгийн зах зээл өсөх боломжтой байдаг.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ: 

📈 Топ-20 компаниуд дундаас Таван Толгой компанийн хувьцаа өнгөрөгч долоо хоног хамгийн их буюу 8.71%-иар өсөж ₮21,960-т хаагджээ.

📉 Харин Монложистикс Холдинг компанийн хувьцааны ханш хамгийн их буюу 3.22%-иар буурч ₮180-т хаагджээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ: ЗОГСООД!

Онцлох мэдээнүүд:

• Өнгөрсөн долоо хоногт ХНС анхаарлын төвд байсан ба зах зээлийн ирээдүй мөнгөний бодлогын цаашдын хэтийн төлөвөөс нягт холбоотой хэвээр. ХНС бодлогын хүүгээ тогтвортой байлгасан боловч Төв банкны “бодлогын хүүд хэсэг хугацаанд өөрчлөлт хийхгүй” гэсэн мэдэгдэл гол анхаарлыг татлаа.

• Зах зээл хүүг буурна гэсэн хүлээлттэй байсан ч хамгийн сүүлийн үеийн ажлын байрны тайлан гэх мэт үзүүлэлтүүд ХНС бодлогоо цаашид үргэлжлүүлэхэд эдийн засаг хангалттай тогтвортой байгааг харууллаа.

• Сүүлийн гурван сарын хугацаанд S&P 500 индекс 20%-иар өссөнөөр хувьцааны ханш сүүлийн үед огцом өссөн байна.

Та Жером Пауэллийг "Хатан зоригтон"-ы Уильям Уоллесийн дүрд оруулан нүүрийг нь цэнхрээр будсан “meme”-йиг хараарай. Өнгөрсөн долоо хоногт ХНС-ийн хурал дээр зах зээл тэглэж энэ нь эсрэг талын арми тэдний зүг морьтой давхиж ирэх үед Уоллес цэргүүддээ "ЗОГСООД!" гэж тушаадаг алдартай киноны хэсэгтэй тун төстэй. Хэт эрт хамгаалалтаа эвдэж хариу үйлдэл үзүүлэхгүйгээр гадны довтолгоотой үр дүнтэйгээр тэмцэх зорилготой байв.

Пауэлл үүнтэй ижил утга бүхий мессежийг зах зээлд түгээсэн бөгөөд ХНС инфляцыг буулгахын тулд аль болох урт хугацаанд (хүүгээ тогтвортой) барина гэж мэдэгдэн, эдийн засгийн уналтыг зогсоохын тулд цаг тухайд нь арга хэмжээ авах (хүүгээ бууруулах) санаатай байгаагаа илэрхийлжээ. Эдийн засгийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ инфляцыг бууруулах нь хэцүү хийгээд тодорхойгүй хэвээр.

Сонирхолтой нь зах зээл үүнд хэт хариу үйлдэл үзүүлээгүй ба S&P 500 долоо хоногт өсөх хандлагад орж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Үүнийг бид эдийн засаг тогтвортой байгааг харуулсан мэдээлэл тасралтгүй орж ирж байгаатай холбон тайлбарлаж байна. Олон хөрөнгө оруулагчид инфляцыг эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүйгээр зохицуулна гэдэгт итгэж байгаа тул ХНС бодлогын хүүгээ өсгөхөө зогсоож магадгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн зах зээл ба ХНС-ийн мэдээ гарсны дараа зах зээл дээр хувьцаа, үнэт цаасны өгөөж савласан ч долоо хоногийн төсгөлд бараг өөрчлөгдсөнгүй.

Эх сурвалж: Bloomberg

1. ХНС зогсонги байгаа ч хүүг бууруулах нь цаг хугацааны асуудал.

• Хүлээгдэж байсанчлан ХНС өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн. Зах зээлийн анхаарлын төв ирээдүйн уулзалтууд дээр төвлөрч, цаашид хүү буурах ямар нэгэн дохио хайв. Зах зээл 3 сард хүү буурна гэсэн хүлээлттэй байсан бол бидний үүнд итгэлгүй байсан билээ.

• ХНС зах зээлийн хүлээлтийг хангаагүй, харин инфляцыг одоогийнхоосоо бага зэрэг бууруулахын тулд түр азнах болсон.

• Бидний бодлоор энэ нь зөв алхам болсон. Инфляцыг хугацаанаас нь өмнө танах нь инфляц дахин өсөх эрсдэлтэй бөгөөд энэ нь зах зээлд илүү хор хөнөөлтэй. Тодруулж хэлбэл, бодлогын хүүг хязгаарлагдмал байлгах нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг авчирдаг тул ХНС болгоомжтой хандахаас өөр аргагүй. Гэхдээ 1970-аад онд ХНС ялалтаа хэт эрт зарласан нь хожим инфляцыг огцом өсгөж 1980-1982 онд нэлээд хүнд уналтад хүргэсэн тухай бид мэднэ.

• Хөрөнгө оруулагчдын хувьд: Мөнгөний бодлогын зохицуулалт энэ жилээс багасах төлөвтэй байгаа нь эдийн засаг, үнэт цаас, бондын зах зээлд сайн мэдээ. Анхны хүүгийн бууралт 6 сараас нааш тохиохгүй гэж бид үзэж байсан ч удахгүй буурч магадгүй.

Цаашдын инфляцын бууралт ХНС хүүгээ бууруулахад, ДНБ-ий өсөлтийг дэмжихэд чухал нөлөөтэй.

Эх сурвалж: Сент Луисын ХНС

Ажиллах хүчний бүтээмж нэмэгдэж байгаа нь эдийн засгийн гарц нэмэгдсэн ч инфляцийн дарамтыг бууруулахад ач холбогдолтой.

Эх сурвалж: FactSet

2. Хөдөлмөрийн зах зээл тогтворжиж байгаа нь ХНС-д цаг хожиж өгч байна.

• ХНС-ын мэдэгдэл гэнэтийн байгаагүй ч хамгийн сүүлийн ажлын байрны тайланд тийм биш байв. 1 сард эдийн засаг 353,000 ажлын байр нэмсэн нь таамаглалаас тооцооноос хоёр дахин их байгаа юм. Энэ нь нэг жилд тохиосон сарын хамгийн хүчтэй өсөлт байлаа. Ажилгүйдлийн түвшин 3.7%-д тогтвортой байсан нь сүүлийн 50 жилийн доод хэмжээ буюу 3.4%-иас бага зэрэг дээгүүр байна. Ажилд оролт их байгаа ч ажиллах хүчний өсөлтөөс шалтгаалан ажилгүйдэл өөрчлөгдөөгүй хэвээр.

Ажлын байрыг нэмэгдүүлэх нь эдийн засаг тогтвортой байхад тустай.

Эх сурвалж: АНУ-ын хөдөлмөрийн эрхлэлтийн статистик

  • Эдийн засаг тэнцвэртэй байхад хөдөлмөрийн зах зээл тогтвортой байх нь чухал ба шинээр ажлын байр нэмэгдэж байгаа нь эдийн засаг туйлдаа хүрэхгүйг мөн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зөөлөрч эхэлснийг харуулна. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харахад нээлттэй ажлын байр болон ажлаас гарсан хүмүүсийн хувь зэрэг өнгөрсөн жилийн хугацаанд суларсныг харж болн

Шинэ ажилд орогсод ба ажлаас гарагсад нь ажлын байрны нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч байгааг илтгэдэг.

  • Хөдөлмөрийн зах зээлийн эрүүл байдал бол эдийн засаг удааширч, уналтад орохгүй байх хэтийн төлөвийн гол түлхүүр билээ. Хэрэглэгчид энэ жил өнгөрсөн жилийнх шиг их мөнгө зарцуулахгүй ч хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгаа тул бас огт зарцуулахаа болихгүй. Хэдийгээр эдийн засаг бага зэрэг удааширч магадгүй ч энэ нь томоохон хямрал болох магадлал бага.

  • Ажлын байр, цалин өсөлт нь ХНС зунаас өмнө бодлогын хүүгээ бууруулахад эдийн засаг хангалттай эрүүл байгааг харуулж байна. Энэ нь инфляцын тухай яриаг сулруулж магадгүй ч эдийн засгийн зөөлөн газардалтыг бүхэлд нь дэмжиж байна.

1 сард цалин өндөр өссөн дүн гарч инфляцыг хүндрүүлж болзошгүй.

Эх сурвалж: FactSet

3. Хөдөлгөөн ихтэй үед тайван байх хэрэгтэй

  • Хэдийгээр энэ жил ХНС-ын бодлогоо сулруулах нь санхүүгийн зах зээлд эергээр нөлөөлөх ч энэ нь тодорхой хэмжээнд хүндрэл үүсгэнэ. 1990, 1995, 1998, 2019 (үүнд зах зээлийн өсөлт, орон сууцны зах зээлийн хөөсрөлт тохиосон 2000, 2007 оны бодлогын хүүгийн бууралтыг оруулаагүй болно) онуудад ХНС бодлогын хүү анх бууруулсныг эргэн харахад хүү буурахаас өмнө болон дараа нь хөрөнгийн зах зээл дээр мэдэгдэхүйц уналт ажиглагдсан байна (1995 оноос бусад жил тооцвол жилийн хугацаанд 5%-иас ихээр унаагүй). Эдгээр нь хувьцаа болон бонд худалдаж авахад тохиромжтой үе болох нь батлагдсан.

ХНС хүү бууруулсны дараа зах зээл унах нь түгээмэл байдаг ч түүхээс харахад дараа нь зах зээл өсөлттэй байжээ.

Эх сурвалж: Bloomberg

  • Сүүлийн гурван сарын хугацаанд S&P 500 индекс 20%-иар өссөнөөр хувьцааны ханш сүүлийн үед огцом өсөв. Хөрөнгө оруулагчдын ХНС бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн догдлол зах зээлийн өсөлтөд нөлөөлдөг. Гэхдээ өнгөрсөн жил хүн бүр ханшийн талаарх бодлоо хэд хэдэн удаа өөрчилснөөр бүх зүйл эсрэгээрээ өөрчлөгдсөнийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: Bloomberg

  • Бид зах зээл гүн хямралд орно гэж харахгүй байгаа ч хөрөнгө оруулагчдыг замд таарах жижиг бартаа нугачаанд бэлтгэлтэй байхыг сануулж байна. Хэдийгээр цалин тооцоолж байснаас хурдан өссөнийг хөрөнгийн зах зээл цочирдмоор хүлээж аваагүй юм. Энэ нь инфляцын зорилтот түвшинд хүрээгүй ч цалин өсөх нь эцсийн дүндээ эдийн засаг, бизнест сайнаар нөлөөлнө гэж хүмүүс үзэж байгааг харуулна.

  • Зарим жижиг банкнууд өнгөрсөн жилийнх шиг дахин асуудалд орсон боловч санаа зовоход арай эрт байна. Учир нь цөөн тооны жижиг банк асуудалтай нүүр тулсан гэдэг нь банкны салбарт асуудалд орсон гэсэн үг биш билээ.

Эх сурвалж: Bloomberg

Эх сурвалж: Bloomberg

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088