Цахим мэдээ 2.05

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🐺🐯 Байгалийн хий хайсан Европ чонын амнаас гараад барын аманд орлоо

  • 🧑‍🚀 Шүүх Элон Маскийн 56 тэрбум долларын цалингийн багцыг хүчингүй болгов

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 2 сарын 2-ны баасан гарагт S&P 500 индекс 0.88%-иар өсөж 4,934.04 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 0.53%-иар өсөж 17,512.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 4%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: 🐺🐯 БАЙГАЛИЙН ХИЙ ХАЙСАН ЕВРОП ЧОНЫН АМНААС ГАРААД БАРЫН АМАНД ОРЛОО

🤝 Урт хугацааны туршид ОХУ-ын хийнээс хамааралтай байсан Европ геополитикийн асуудлаас болж АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийд найдах хандлагатай болов. Гэсэн хэдий ч Цагаан ордноос саяхан хий экспортлох шинэ зөвшөөрлийг зогсоох шийдвэр гаргасан нь энэхүү найдварыг тасалдуулахад хүрлээ.

Эх сурвалж: Bloomberg

🏛️ АНУ-ын геополитикийн нөлөө, зах зээлийн динамикаас шалтгаалж Европын эрчим хүчний төлбөрт инфляц үүсэх эрсдэл, АНУ-ын байгалийн хийн байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг нь хэлэлцүүлгийн гол цэг болоод байна. Оросоос Америкийн хий рүү шилжсэн нь Европын эрчим хүчний аюулгүй байдал Вашингтоны бодлого буюу гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай болгож байгаа юм.

Эх сурвалж: ЕХ-ны тооцоолол

💭 Одоогоор АНУ Европын хийн импортын ойролцоогоор тал хувийг хангаж байгаа ба энэ хувь өсөх хандлагатай байгаа ч саяхан экспортын зөвшөөрлийг түр зогсоосон нь байгалийн хийн томоохон төслүүдийг хойшлуулах эсвэл цуцлахад хүргэж болзошгүй. Улмаар Европын эрчим хүчийг төрөлжүүлэх стратегид өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, экспортын зөвшөөрлийг түр зогсоосон нь томоохон төслүүд хойшлогдох гэх мэт сөрөг үр дагавартайгаас гадна Европын эрчим хүчний нийлүүлэгчийн цар хүрээ багасах өргөн хүрээний үр дагавартай билээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: 🧑‍🚀 ШҮҮХ ЭЛОН МАСКИЙН 56 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЦАЛИНГИЙН БАГЦЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

🧑‍🚀 Делавэрийн шүүх дээр Теслагийн захирал Элон Маскийн цалингийн багцын талаар олон жил маргалдсаны эцэст 55.8 тэрбум долларын багцыг цуцаллаа. Шийдвэр гарсны дараа Теслагийн хувьцааны ханш хоёр хувиар буурч, нэгж хувьцаа нь 187 долларт хаагджээ. 2018 онд нэгэн хувьцаа эзэмшигч Элон Маскийг хэт өндөр хангамж авсан хэмээн Теслагийн захирлуудыг Делавэрийн Канцерийн шүүхэд өгсний дараа дээрх шийдвэр гарсан байна. 2018 онд Элон Маскт 10 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон цалингийн багц нь АНУ-ын корпорацуудын түүхэн дэх хамгийн том багц байсан билээ.

🙋‍♂️ Элон Маск шүүхийн шийдвэрийг давж заалдаж магадгүй ч давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шүүх ТУЗ-ийн хэт хараат бус байдлыг шүүмжлэн илүү үндэслэлтэй цалингийн багцыг дахин боловсруулахыг шаардаж, Маскийн хувьцааны опционыг цуцлахыг Теслад тушаагаад буй. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа Илон Маск Теслагийн төвийг Делавэрээс Техас руу шилжүүлэхийг хүсч байгаа ч хувьцаа эзэмшигчид зөвшөөрөх үгүй нь одоогоор эргэлзээтэй.

📊 Шинжээчид Теслагийн хувьцааны боломжит өсөлтийг тооцож, Маскийн хүчингүй болсон хувьцааны опцион хувьцааны ханшид үзүүлэх нөлөөллийн талаар таамаглаж эхэлсэн. Шүүхийн канцлер хатагтай МакКормик компанийн ТУЗ-ийн хараат бус байдлыг шүүмжилж, гүйцэтгэх захирлын "супер од" статус компанид үр дүнтэй хяналт тавихад саад учруулдаг хэмээв. Тесла хууль эрх зүйн сорилтуудтай нүүр тулж, Элон Маск төв оффисыг нүүлгэн шилжүүлэх талаар бодож байгаа энэ үед компанийн ирээдүй, компанийн засаглал, Маскийн удирдлагын гүйцэтгэх үүрэг яаж эргэх нь тодорхойгүй байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ Газын зурваст гал зогсоох хэлэлцээр яригдаж эхэлснээс хойш газрын тосны үнэ долоо хоног унав

🙋‍♂️ ХНС-ийн Жером Пауэлл ням гарагт хүү, инфляцын талаар нэг цаг яриа хийнэ.

🚢 Чип ба Хятад улсын ачаар Өмнөд Солонгосын экспорт нэмэгджээ

🛍️ Амазон борлуулалт сайн хийсэн тул, ашгийн өндөр хүлээлттэй байна

🛒 Хятад улсын зарцуулалт ба хэрэглээ 2024 онд өсөх төлөвтэй

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088