• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 1.30

Зах зээлийн тойм 1.30

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 1 сарын 20-нд 6.89 их наяд төгрөг байсан бол 1 сарын 27-ны байдлаар 6.97 их наяд төгрөг болж 1.16% өссөн байна.

Өнгөрсөн 7 хоногт ТОП-20 индекс доторх компаниудаас 11 нь өссөн байсан бол үлдсэн 9 нь уналттай байв.

Хамгийн их өссөн нь Голомт банк (+16.67%) байсан бол Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны ханш хамгийн их (-6.79%) унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн 7 хоногийн арилжаа болон он гарснаас хойших байдлыг харахад зах нэлээд өсөлттэй золголоо. Хувьцаанууд л гэхэд он гарснаас хойш 6% өсөөд байна. 1 сарыг өсөлттэй эхлүүлэх нь жилийн турш үргэлжилсэн өсөлтийг дагуулдаг.

Жилийн эцсийн ДНБ-ний өсөлт хэдийгээр сайн гарсан ч өрхийн худалдан авалт буурч байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгааг илтгэсэн. 10 сарын ёроол хүртэл унахгүй ч цаашид бага зэргийн хэлбэлзэл ажиглагдаж магадгүй.