- Ard News
- Posts
- Цахим мэдээ 1.23
Цахим мэдээ 1.23
АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА
Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 1.16-аас 1.20-ны байдлаар ₮162.7 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 6.97%-ийг эзэлжээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭНЭ ЖИЛ ӨСӨЖ МАГАДГҮЙ ЮУ?
J.P.Morgan хөрөнгийн зах зээлийг хэрхэн хямралаас өмнө ёроолоо тогтоон, түрүүлж сэргэдэг талаар 2022.10 сарын нийтлэлдээ тусгасан байна. Зургаас харахад хямралын үеэр зах уначхаад өсөж байхад э/з, компанийн ашиг, цалин зэрэг нь хойноос нь унасан байна.
Энэ удаагийнх мөн адил хөрөнгийн зах зээл эхэлж унаад, араас нь бусад нь дагаж байгаа дүр зурагтай байна. Харин хэзээ ёроол тогтоож магадгүйг ISM индекстэй харьцуулж барагцаа авч болдог гэжээ. Хүснэгтээс харахад ISM ёроол тогтооход ХЗЗ ойролцоо хугацаанд ёроол тогтоосон байна.
Хэрвээ бид дээрх мэдээллийг ашиглаад ISM болон S&P 500-ийн одоогийн байдлыг авч үзвэл бор шулуунаар харуулсан ISM хараахан ёроол тогтоогоогүй байна. АНУ-ын төв банк энэ 3 сар хүртэл бодлогын хүүг өсгөх хүлээлттэй байгаа тул тэр болтол харсан нь дээр байх.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН БИДНИЙ АЖЛЫГ ОРЛОХ УУ?
Ойрын үед OpenAI гэдэг хиймэл оюун ухаан хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад буй. Таныг чатаар юм асуухад эргэж маш сайн чанарын хариулт өгч байна. Жишээ болгож "2023 онд $10,000-оор хэрхэн хөрөнгө оруулах дээр жиргээ бичиж өгнө үү" гэж асуухад дараах хариултыг өглөө:
"Investing $10,000 in 2023? Diversify your portfolio with a mix of low-cost index funds, bonds, and real estate. Consider consulting a financial advisor for personalized advice. Remember, long-term investments with a solid plan will yield greater returns than quick fixes. Нэлээн ерөнхий хариулт өгсөн тул энэ удаа алхам бүрийг нь тайлбарла гэсэн чинь зурган дээрх хариултыг өгчээ: 1. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гарга. 2. Өөр өөр компани, салбаруудыг судал. 3. Төрөлжүүлэлт хийж эрсдэлээ тараан байршуул. 4. Хяналт тавиад 5. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав гэжээ.
Боломжийн сайн зөвлөгөө өгсөн тул дараа нь шууд "аль компанийн хувьцааг авбал ашигтай байх вэ?" гэж асуутал "хөрөнгийн зах зээлд таамаглашгүй олон хүчин зүйлс байдаг тул ашиг өгөх хувьцаа санал болгох боломжгүй" гэжээ. Иймд, одоохондоо бид ажилтайгаа л үлдэхээр байх юм шиг байна.
Асар ирээдүйтэйг нь олж харсан тул Microsoft хүртэл энэ компанид $10 тэрбумаар х/оруулах гэж байгаа юм байна. Microsoft ямар ч байсан $10 тэрбумаа олтол компанийн цэвэр ашгийн 75%-ийг авч байх хэлцэл хийх юм байна. Түүний дараа компанийн 49%-ийг эзэмшинэ.
Өөр олон зүйл асууж болох тул та бүхэн доорх линкээр ороод туршиж үзээрэй. Retweet хийж бусдад түгээгээд, follow хийж өшөө сонирхолтой жиргээнүүдийг уншаарай.
https://openai.com/blog/chatgpt/
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
1.25 Лхагва гараг: АНУ-ын газрын тосны нөөц. Өмнөх дүн: 8.4 сая баррель. Урьдчилан таамагласан дүн: -0.6 сая баррель. Газрын тосны нөөц асар их буурч байгаа нь газрын тос болон бензиний үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй юм.
1.26 Пүрэв гараг: АНУ-ын 2022 оны 4-р улирлын ДНБ өсөлтийн мэдээ. Өмнөх дүн: 3.2%. Урьдчилан таамагласан дүн: 2.6%. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 190 мянга. Урьдчилан таамагласан дүн: 205 мянга. Эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь хямрал удахгүй болох гэж байгааг илтгэж байж болох юм.
1.27 Баасан гараг: АНУ-ын PCE үнийн индекс (12 сар). Өмнөх дүн: 0.2%. Урьдчилан таамагласан дүн: 0.3%. PCE үнийн индекс нь хэрэглээний үнийн индекстэй адил инфляцыг хэмждэг тул өсөх тусам эдийн засагт муу мэдээ болж өгнө.
КОМПАНИУДЫН АШГИЙН ХУАНЛИ
1.24 Мягмар гараг: Microsoft, 3M, Johnson & Johnson
1.25 Лхагва гараг: Tesla, Boeing
1.26 Пүрэв гараг: Intel, Visa, Mastercard
1.27 Баасан гараг: Chevron, American express
✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна
📍Харилцагч та Биржийн бус зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.
Холбоос: 👉https://forms.gle/3iroDczadRxxWgzKA
☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400