- Ard News
- Posts
- Цахим мэдээ 12.25
Цахим мэдээ 12.25
📊 МОСТ Финтек ба QPay-ын хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдрийн мэдээлэл
Шинэ 7 хоногийн бас зул сарын баярын мэнд хүргэе!!!
🎅🎄❄️☃️🎁🦌
Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:
📊 МОСТ Финтек ба QPay-ын хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдрийн мэдээлэл
⚖️ Томоохон индексүүдийн дахин тэнцвэржүүлэлт
ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ
2023 оны 12 сарын 22-ны баасан гарагт S&P 500 индекс 0.43%-иар өсөж 4,739.86 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 0.52%-иар өсөж 16,710.00 нэгжид хаагджээ.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 2.6%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📊 МОСТ ФИНТЕК БА QPAY-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЭХНИЙ ӨДРИЙН МЭДЭЭЛЭЛ
📉 📈 Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт QPay-ын хоёрдогч арилжаа эхэлж тухайн өдөр нийт ₮171,496-ийн арилжаа явагдаж ханш нэрлэсэн ханшаасаа 1.73%-иар унаж ₮225 дээр хаагдсан бол маргааш нь буюу пүрэв гарагт МОСТ Финтек компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж ханш +13.39% өсөж ₮49.89 дээр хаагдсан байна.
💡 P/B харьцаа 1-ээс өндөр байх тусам хувьцааны ханш өөрийн хөрөнгөөсөө дээгүүр үнэлэгдсэнийг харуулдаг. Зургаас харахад “Мост Финтек”-ын хувьцааны P/B харьцаа өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад бага байгааг харж болно.
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ⚖️ ТОМООХОН ИНДЕКСҮҮДИЙН ДАХИН ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ
🤖 2023 онд хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудын нэг нь яах аргагүй цөөн хэдэн технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ S&P 500 болон Nasdaq 100 индексийг бүрдүүлсэнтэй холбоотой байлаа.
💡 Өөрөөр хэлбэл Apple, Microsoft, Amazon, Nvidia, Alphabet гэсэн 5 компани л гэхэд S&P 500-ийн 25%-ийг бүрдүүлсэн бол 6 компани Nasdaq 100-ийн 40%-ийг бүрдүүлжээ. Эдгээр индексүүд 12 сарын дундуур ээлжит дахин тэнцвэржүүлэлт (rebalancing) хийсэн нь дээрх хэт төвлөрөлтийн асуудлыг бууруулахад зориулагдсан юм.
⚖️ Дахин тэнцвэржүүлэлт гэж юу вэ? Хөрөнгийн зах зээлийн индексүүд улирал бүр дахин тэнцвэржүүлэлтийг аливаа хувьцаанаас нэмж авах, зарах эсвэл компанийг индексэд шинээр нэмэх болон шаардлага хангахгүй компанийг индексээс хасах байдлаар хийдэг.
💰️ Энэ үеэр хэр их мөнгөн гүйлгээ хийгддэг вэ? Энэ үеэр томоохон компаниудын хувьцаанд хөдөлгөөн ордог тул хөрөнгийн зах зээлд багагүй нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, дэлхийн хамгийн том ETF-үүдийн нэг болох Invesco QQQ Trust (QQQ) сангийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ 220 тэрбум доллароор хэмжигдэж байгаа нь дахин тэнцвэржүүлэлтээр хэр их мөнгө орж гарах магадлалтай нь ойлгомжтой байна.
🤔 Аль компаниуд хасагдаж аль нь нэмэгдсэн бэ? Энэ улиралд Nasdaq 100 индексээс 6 (Align Technology, eBay, Enphase Energy, JD.com, Lucid Group, Zoom Video Communications) компани хасагдсан бол CDW Corporation, Coca-Cola Europacific Partners, DoorDash, MongoDB, Roper Technologies, and Splunk гэдэг 6 компани нэмэгджээ.
⚠️Хэт төвлөрөлтийн эрсдэл: Nasdaq 100 индекс хэт төвлөрөлтийн эрсдэлийг бууруулахдаа аливаа хувьцааны индекст эзлэх жин дээр үндэслэдэг тул Microsoft, Apple, Nvidia, Amazon, Tesla гэх мэт их жин эзэлсэн хувьцаануудийг зарж дахин тэнцвэржүүлсэн.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
12.28 Пүрэв гараг:
АНУ Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо: тус үзүүлэлт өсөх хандлагатай байгаа бөгөөд ажилчдын тоо багассанаар цалингийн өсөлт удааширч инфляц буурах сайн талтай.
АНУ Худалдааны тэнцэл (11 сар): Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын нэгдсэн дүгнэлтээр АНУ-ын барааны худалдааны алдагдал 10 сард -93.9 тэрбум доллар байсан бол 2023 оны 11 сард -98.5 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна.
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457, 9008108