• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 12.18

Цахим мэдээ 12.18

🎁 ХНС-ийн зул сарын бэлэг

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • 🎁 ХНС-ийн зул сарын бэлэг

  • 🛢️ Газрын тосны цаашдын үнийн төлөв

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 12 сарын 15-ны баасан гарагт S&P 500 индекс 2.49%-иар өсөж 4,719.19 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 3.35%-иар буурч 16,623.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 27%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🎁 ХНС-ЫН ЗУЛ САРЫН БЭЛЭГ

✒️ ХНС ямар шийдвэр гаргав? АНУ-ын төв банк 12 сарын 13-ны мөнгөний бодлогын хурлаараа шинжээчдийн таамаглаж байсны дагуу бодлогын хүүг нэмэлгүй хэвээр нь үлдээлээ. Уг мэдэгдлээс өнөөгийн хүүгийн мэдээнээс илүү ирэх жилүүдэд бодлогын хүүг хэдэн хувь хүртэл бууруулах төлөвтэй байгаа нь анхаарал ихэд татлаа. 

👏 ХНС-ийн шинэчилсэн төсөөллөөр АНУ-ын инфляцын түвшин өнгөрсөн жилийн хугацаанд “буурсан” гэж үзсэн тул 2024 онд 0.75 пунктээр, 2025 онд 1.00 пунктээр бууруулахаа мэдэгдсэн. Мөнгөний бодлогын хорооноос инфляцын эсрэг тэмцэл дуусах болоогүйг онцолсон боловч инфляц ХНС-ийн зорилтот түвшин болох 2%-д дөхсөөр байгаа нь тодорхой байна. Ийнхүү 2 жилийн хугацаанд хатуу мөнгөний бодлог баримталсны эцэст төв банк бодлогын хүүг буулгаж эхлэхээр боллоо.

🔮 ХНС инфляцын түвшинг ирэх 2 жилд хэд хүрнэ гэж төсөөлөв? Дээрх бодлогын хүүгийн хасалтууд инфляцын түвшин буух хандлагатай байгаатай шууд холбоотой байсан. Мөнгөний бодлогын хорооны зүгээс инфляцыг 2023 оны эцэст 2.8%-д хүрнэ гэж төсөөлсөн нь өмнөх хурлын 3.3%-иас дорвитой буурсныг харуулж байна. 2024, 2025 онуудын инфляцын төсөөлөл мөн өмнөхөөсөө буурсан.

🤔 Мэдэгдэл хөрөнгийн зах зээлд яаж нөлөөлөв? ХНС эдийн засгаа хэт хямраалгүйгээр инфляцын эсрэг тэмцэлд ялалт байгуулах ойртсон байгааг өнгөрсөн 7 хоногийн хурлаараа мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийг хүчтэй өсөж, цаашид ч өсөх хүлээлтийг бүрдүүлж өгөөд байна.

😁 ХНС-ын мэдэгдлийн өмнөх өдрөөс эхлээд хувьцаа ба бондын зах зээл сэргэж эхэлсэн юм. Улмаар хувьцааны индексүүдийн өгөөж жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн бол бондын өгөөж огцом буурч ханш нь өсөхөд нөлөөлөв.

🔻 Богино хугацаатай 2 жилийн ЗГҮЦ-ны өгөөж бодлогын хүүд хамгийн мэдрэг байдаг. Хоёр сарын өмнө 17 жилийн дээд түвшиндээ хүрч байсан бол одоо сүүлийн 6 сарын доод түвшиндээ очиж 4.28% болжээ.

🔻 Урт хугацаатай 10 жилийн ЗГҮЦ-ны өгөөж ч ялгаагүй 10 сард 5.02%-д хүрч байсан бол одоогийн байдлаар 3.91%-д хүрчээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: 🛢️ ГАЗРЫН ТОСНЫ ЦААШДЫН ҮНИЙН ТӨЛӨВ

📉 АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) энэ өнгөрөгч долоо хоногт эрчим хүчний богино хугацааны хэтийн төлөвөө танилцуулахдаа 2023, 2024 оны Brent маркийн нефтийн ханшийн таамаглалаа бууруулжээ.

📜 "Брент маркийн нэг баррель нефтийн үнэ 11 сард өмнөх сараас 8$-аар буурч 83 долларт хүрсэн нь дэлхий нийтийн эрэлт өснө гэж үзсэнтэй холбоотой. “12 сарын эхний долоо хоногт түүхий нефтийн үнэ улам буурч, өнгөрсөн долоо хоногийн байдлаар брент марк нэг баррель нь 76$-т хаагдсан ч ирэх саруудад түүхий нефтийн үнэ өсөх хандлагатай байна. Дэлхий нийтийн эрэлт өсөх болов ОПЕК+ олборлолтоо хязгаарласнаар ханш дараа жил 80$ хүрэх магадлалтай.” гэж хэтийн төлөвт бичжээ.

*12 сарын 15-ны байдлаар брент маркийн нэг баррель газрын тосны үнэ 76.77$.

📊 “Macquarie”-ын Rigzone-д (газрын тос, байгалийн хийн салбарын мэдээллийн тэргүүлэх эх сурвалж) нийтэлсэн шинжилгээгээр Брент маркийн тос нэг баррель нь энэ он дуусахад 82.21$, 2024 онд 77$ хүрнэ гэж таамагласан байна. Энэ жилийн IV улирлын дундаж үнэ 84.33$, 2024 оны I улиралд 79$, II улиралд 76$, III улиралд 79$, IV улиралд 74$ хүрнэ гэж үзжээ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

⚡️ ОХУ манай улс руу нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ хязгаарлахгүй.

📀 Ардкойн 3.0 хувилбарт шилжлээ.

🐼 БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин 2024 онд Монголд айлчлах уу?

🌲 Монгол Улс цөлжилтийг зогсоох зорилгоор 2021 оноос хойш 41.5 сая мод тарьсан

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

12.20 Лхагва гараг:

АНУ Одоо байгаа орон сууцны борлуулалт (11 сар): Орон сууцны борлуулалт 11 сард -0.5% буурсан гэсэн урьдчилсан мэдээ гарчээ. Орон сууцны борлуулалт бага байгаа нь орон сууцны үнэ буурахад хүргэж, инфляц буурахад нөлөөлж магадгүй юм.

12.21 Пүрэв гараг:

АНУ Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо: тус үзүүлэлт өсөх хандлагатай байгаа бөгөөд ажилчдын тоо багассанаар цалингийн өсөлт удааширч инфляц буурах сайн талтай.

12.22 Баасан гараг:

АНУ Иргэдийн хэрэглээ (11 сар): Иргэдийн 11 сарын хэрэглээ 10 сартай харьцуулахад 0.2%-иар өссөн гэж таамаглаж байгаа ч хүлээгдэж байснаас бага өсөлт нь хэрэглэгчдийн итгэл бага, эдийн засгийн удаашралтай байгааг илтгэж болзошгүй.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 9008108